Victoria’s Secret-ийн “сахиусан тэнгэр”-үүдийг орлох бүсгүйчүүдтэй танилцана уу

0

1995 онд Victoria’s Secret-ийн загварын анхны үзүүлбэр зохион байгуулагдаж байсан юм. Тэр цагаас хойш шоу жил болгон 2018 он хүртэл явагджээ: уг брэндийн дотуур хувцас өмссөн “сахиусан тэнгэр”-үүд хэмээгдэх хээнцэр далавчтай охид бүсгүйчүүд тайзан дээгүүр гунхалзан алхацгаана. Өөгүй бие галбиртай эдгээр бүсгүйчүүд олон эмэгтэйчүүдийн хувьд гоо сайхны бэлгэ тэмдэг байлаа. Гэтэл одоо цаг хугацаа өөрчлөгджээ.

2014 онд Victoria’s Secret-ийн өөгүй бие галбиртай байх гэдэг “уриа”-тай сурталчилгаа нь шүүмжлэлд өртөж эхэлсэн юм. Тэр үед 30 гаруй мянган хүн компанийг эрүүл бус, гоо сайхны бодит бус стандарт сурталчилж байгааг эсэргүүцэн гарын үсэг зурцгаажээ. Загварлаг брэнд худалдан авагчдынхаа эсэргүүцлийг хүлээн авсанд бид үнэндээ баяртай байна. Тэд “Сахиусан тэнгэр”-үүдийн эрин үеэс саяхан салцгаасан бөгөөд компани өөрсдийн шинэхэн төлөөллүүдээ танилцуулжээ. Тэдгээр бүсгүйчүүдтэй танилцацгаая.

Приянко Чопра

© priyankachopra / Instagram

«2000 оны дэлхийн мисс» Приянко Чопра зөвхөн загварын ертөнцөд ажиллаад зогсохгүй мөн жүжигчин, дуучнаар өөрийнхөө хүч чадлыг сорин хөдөлмөрлөж байна. Үүнээс гадна тэрээр сайн үйлсэд идэвхтэй оролцдог: Приянко дэлхийн өнцөг булан бүрт хүрч ажилладаг өөрийн гэсэн сайн үйлсийн сантай – архаг өвчтэй хүүхдүүдэд тусалдаг ажээ.

 

Палома Эльзессер

© palomija / Instagram

“Зарим нэг бүсгүйчүүд бусдаас арай том байдаг” гэж plus size загвар өмсөгч Палома Эльзессер өөрийн инстаграм хуудсандаа бичжээ. Энэ бүсгүй загварын салбарыг сайн тал руу нь өөрчилж байсан бөгөөд одоо ч гэсэн өөрчилсөөр байна. Тэрээр эмэгтэй хүн заавал 90—60—90 харьцаатай байх ёсгүй гэдгийг баталсан, жишээ нь Victoria’s Secret-ийн нүүр царай болохын тулд шүү дээ.

 

Меган Рапино

© mrapinoe / Instagram

“Би урьд нь өөрийгөө загварын ертөнцөд харийн хүн гэж бодож явдаг байлаа. Одоо эмэгтэй хүн болгон гоо сайхны ертөнцийн нэгээхэн хэсэг мөн гэдгийг ойлгуулах тэр л өөрчлөлтөд хувь нэмрээ оруулж байгаад би баяртай байна” хэмээн америк хөлбөмбөгийн тамирчин Меган Рапино сэтгэгдлээсээ хуваалцжээ. Тэрээр спортод гайхалтай амжилт гаргасан эмэгтэй. 2012 онд оны шилдэг тамирчинд нэр дэвшиж байсан бол 2019 онд шилдэг довтлогчид гардуулдаг “Алтан гутал” шагналын эзэн болжээ.

 

Эйлин Гу

© eileen_gu_ / Instagram

17 настай Эйлин Гу – чөлөөт цанын гурван удаагийн аварга бүсгүй. Өнөөдрийн байдлаар тамирчин 2022 онд Бээжинд явагдах Өвлийн олимп-д оролцохоор бэлтгэлээ базааж байна. Мөн Эйлин загвар өмсөгч бөгөөд ажлын шахуу хуваарьтай ч гэлээ найз нөхөдтэйгөө уулзаж амьдралын сайн сайхныг мэдрэх цаг өөртөө гаргаж чаддаг ажээ.

 

Аманда де Кадене

© amandadecadenet / Instagram

“Би олон зүйлээр оролддог. Үнэнийг хэлэхэд хэтэрхий олон зүйлээр л дээ” гэж Амандаа өөрийнхөө тухай бичсэн юм. Тэр сурвалжилгаа авч амжуулна, подкаст гаргана, ном бичнэ, хүүхдүүдээ халамжилна, загварын гэрэл зургаар оролдоно, мөн эмэгтэйчүүдэд ажил олж өгөхөд тусалдаг Girlgaze төслийг ч үндэслэн байгуулж амжжээ.

 

Адут Акеч

© adutakech / Instagram

Адут – Өмнөд Суданаас гаралтай загвар өмсөгч, тэрээр Saint Laurent болон Chanel-тэй хамтран ажилладаг. Амжилт, нэр алдар 21 настай бүсгүйн толгойг эргүүлж чадаагүй юм. Өөрийнхөө нэр алдрыг бусдын анхаарлыг тодорхой чухал асуудалд хандуулахад ашигладаг. Тэрээр хүнд нөхцөлд байгаа хүмүүст туслах үүднээс чадах бүхнээ хийж байна. Мөн өөрийнхөө төрөлх улсад загварын агентлаг нээн ажилуулж тэнд ямар царайлаг хар арьст бүсгүйчүүд амьдардаг болохыг дэлхий дахинд таниулахыг хүсэж байгаа ажээ.

 

Бонус: Victoria’s Secret-ийн “сахиусан тэнгэр”-үүд урьд нь ийм байжээ

© Steve Granitz / WireImage / Getty Images

Хайди Клум, 2007 он.

 

© Jason Kempin / Getty Images Entertainment / Getty Images

Алессандра Амбросио, 2009 он.

 

© LEON NEAL / AFP via Getty Images

Эльза Хоск, 2014 он.

Victoria’s Secret–д гарсан өөрчлөлтийг та юу гэж бодож байна вэ?

6
ГоёГоё
5
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *