Чшшш… Нөхөртөө хэзээ ч хэлж болохгүй үгс!

2

Хайртай эр хүндээ бүгдийг хэлж болно гэж бодож явдаг эмэгтэйчүүд их бий. Яагаад гэвэл жоохон хүү байхад нь л эр хүн тэвчээртэй, хүчтэй, амьдралын хүнд хэцүүг даван туулах чадвартай байх ёстой гэж ойлгуулсан байдаг. Эрчүүдийг ч гэсэн үг шархлуулж болно. Тиймээс эр хүнд хэлж болохгүй үгсийг танилцуулахаар шийдлээ.

 

Жин нэмээд байгаа тухай үгс

Цугтаа амьдраад удаж байгаа бол энэ тухай хэлж болно. Гэхдээ гэдсэн дээр нь нэг нугалаас нэмэгдсэнийг нь өөрөө харсаар байхад нь хэлэх огт хэрэггүй. Үүний оронд цугтаа спорт заал явах санал тавьсан нь дээр.

 

Найз бүсгүйчүүдийнхээ таагүй тохиолдлыг ярих

Түүнд өөрийн гэсэн асуудлууд зөндөө бий. Мэдээж түүнд танд тулгарсан асуудлууд хамаатай, гэхдээ таны найз бүсгүйчүүдийнх тийм ч чухал биш.

 

Гэр бүлийн жижиг сажиг асуудлууд

Гэр бүлд хүндрэл учрах нь хэвийн үзэгдэл. Гэхдээ жижиг сажиг зүйл болгоныг үлдээлгүй түүнд яриад байх хэрэггүй. Ялангуяа хамаатан саднуудынхаа тухай байнга гомдол хэлэх тухай мартсан нь дээр.

 

Хангалттай мөнгө олохгүй байгаа тухай

Түүнийг илүү их орлоготой болоосой гэж та хүсэх нь зөв хэрэг, тэр өөрөө ч гэсэн хичээж л байгаа шүү дээ. Хэрвээ таны хайртай залуу ажилгүй, буйдан дээрээ хэвтээгүй л байгаа бол түүнийг хоёр дахь ажил олж хий гэж үглэх огт хэрэггүй.

17
ХөөрхөнХөөрхөн
9
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
4
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Dorjnyam Dorjnyam

    Dorjnyam Dorjnyam

    2018/03/20 at 16:49

    Энгүүн Энгүүн

  2. ガナ とぎとほ

    ガナ とぎとほ

    2018/03/21 at 09:26

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *