Аливаа үдэшлэг дээр 8 төрлийн хүн байдаг, та аль нь вэ?

4

“Уух зүйлээ хэрхэн барьж байгаагаар бидний зан чанарыг тодорхойлж болно” гэж сэтгэл зүйч-зөвлөх доктор Гленн Уилсон үзэж байна. Тэрээр 500 гаруй баарны үйлчлүүлэгч нарыг ажиглан биеийн хөдөлгөөнөөр зан чанарыг нь тодорхойлох судалгаа хийжээ. Судалгааны үр дүнд хүмүүсийг 8 үндсэн хэсэгт хуваасан байна.

Ингээд хүмүүсийн зан чанарыг хэрхэн тодорхойлж байна вэ?

1. Аальгүй

Хундага барьсан хуруунууд нь салсан эсвэл долоовор, чигчий хуруугаа өргөж салгасан бүсгүйчүүд хамаарна.

Хундагаа хаана барьж байгааг анхаараарай, бүсгүйчүүд ихэнхдээ даашинзны залгаас, цээж эсвэл нүүрэндээ ойр барьдаг. Заримдаа хундаганыхаа ирмэгийг хуруугаараа арчина, хундаганы хүзүүгээр тоглоно, бас хундаганд байгаа ундааг хольж зайлна.

 

2. Хов жив ярьдаг

Ойр дотно харилцаа үүсгэхийг хүсдэг хүмүүс энэ бүлэгт хамаарна, тэд шинэ мэдээ, бусдын тухай элдвийг хэлэлцэх дуртай. Маш болгоомжтой, итгэл даасан өөрийн танилын хүрээтэй, тиймээс шинэ хүмүүстэй төдийлөн илэн далангүй харьцахгүй.

Энэ төрөлд хамаардаг хүмүүс яриан дундаа ундаагаа асгахгүй гэж хундагаа чанга атгадаг. Урагшаа тонгойж хундагаа цээжиндээ наана.

 

3. Хөгжилтэй эр

Амьдралын баяр баясгалантай, нийтэч бас байнга анхаарлын төвд байдаг хүн. Энэ төрөлд эрэгтэй, эмэгтэй хэн ч байж болно.

Тэд ундаагаа ихэвчлэн шилнээс нь бага балгаар ууж ярианы чухал хэсгээс хоцрохгүй байхыг хичээнэ. Шилээ хөнгөхөн хоёр эсвэл гурван хуруугаараа дээд хэсгээс нь барина.

Хэрвээ ийм хүнтэй танилцахыг хүсвэл маш амархан танилцаж болно. Тэд шинэ танилтай болохдоо дуртай, тэд найз нөхдийн хүрээгээ тэлэх хүсэлтэй байдаг. Тоглоом шоглоомоор яриагаа эхлэхэд л хангалттай.

 

4. Ичимхий

Тэр хамт олон дунд ороод удаагүй эсвэл найзыгаа дагаж ирсэн хүн байх.

Хундагаа тэд хамгаалалт болгон барьдаг, хоёр гараараа. Хундага нь хоосрохгүй, ямар ч нөхцөлд “аврах хантааз” болж нэг балгана. Ичимхий хүмүүсийн ихэнх нь ундаагаа соруулаар уудаг нь үүнтэй холбоотой.

Хэрвээ та ийм төрлийн хүн дээр очиж байгаа бол зөөлөн, маш бодлоготой дөхөөрэй. Энгийн нэг сайшаалын үг түүний итгэлийг хүлээж амжилттайгаар танилцаж болно.

 

5. Цасан гүнж

Энэ бүсгүй хүйтэн, сэтгэл хөдлөлгүй.

Том хундага эсвэл стаканаас ууна, хундагаа гараараа бүтэн барьжээ. Хаалттай хүн тул харилцаа тогтооход хэцүү. Ихэвчлэн ажил хэрэгч хүмүүс байх тул яах гэж энэ үдэшлэгт ирснээ сайн мэдэж байгаа. Хэрвээ энэ төрлийн хүнтэй танилцахаар шийдсэн бол татгалзсан хариу авах нь илүүтэй.

 

6. Плейбой

Энэ төрөл – эрчүүд: өөртөө итгэлтэй, идэвхтэй, танилын хүрээгээ тэлэх маш дуртай. Өндөр стакан эсвэл шилнээс нь ундаагаа ууж, ямар нэгэн секси төрх гаргана.

Ихэнхдээ та түүнийг ажиглахаас өмнө тэр аль хэдийн танилцах хүсэлтэй болсон байдаг.

 

7. Өөртөө итгэлтэй

Өөртөө хэт итгэлтэй, бараг бүдүүлэг гэж хэлж болно. Эзэлж болох бүхий л орон зайг эзэлнэ, сандлын түшлэгт наалдаж хөлөө томоос том алцайлгана, бас гараа салгаж тавьсан байна.

Хатуу биш ундаа уух бөгөөд шилнээс эсвэл бариултай аяга хэрэглэнэ. Хэрвээ найз нөхөдтэйгөө сууж байгаа бол өөрийн өнгө төрхөө бүрэн илэрхийлж гадны хүмүүсийг анзаарах сонирхол бага байна.

 

8. Мундаг

Том болгоныг сонгодог эрчүүд байдаг: бариултай том аяга, том шил, их порцтой хоол. Нэг гараараа аягаа барьж байгаа нь өөрийнхөө хүчийг илэрхийлж байгаа хэрэг.

Хүмүүст түүний дүр төрх нь ихэвчлэн дайсагнасан шинжийг илэрхийлдэг, харин тэр өөрийнхөө хүч, итгэлтэй байдлыг илэрхийлж байна гэж ойлгодог.

Тэр хүнтэй танилцах гэж байгаа бол болгоомжтой хандаарай. Ер нь бол дөхөж очоод хэрэггүй дээ.

 

Бонус: тайвширсан

Доктор Гленн Уилсон энэ төрлийг жагсаалтандаа оруулаагүй юм, гэхдээ бидний ажигласнаар ийм төрлийн хүмүүс бас таарах ажээ. Тайвширсан байдалтай эдгээр хүмүүс өөрсдийгөө хаа ч явсан гэртээ байгаа мэт санадаг, элдэв зүйлд дэмий санаа зовохгүй.

Дунд зэргийн стаканаас ууна. Тэдэнтэй танилцахад маш амархан: тэд нээлттэй, адал явдалд гарахад бэлэн.

17
ХөөрхөнХөөрхөн
11
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. 유미유미

    유미유미

    2018/03/21 at 21:21

    Би аальгүй юм байна.

  2. Unurchimeg Khoroljav

    Unurchimeg Khoroljav

    2018/03/21 at 22:04

    ингэж барьдагч аальгүй биш хүн байна…худлаа тодорхойлолт…

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *