90 настай эмээ дэлхийн хамгийн хөгшин “Gaming YouTuber”-ээр шалгарч, Гиннесийн номд бичигджээ

1

“Видео тоглоомчин эмээ” хочит Mori Hamako 1981 оноос хойш буюу 39 жилийн турш идэвхтэй видео тоглоом тоглож байгаа ажээ. Анх хүүхдүүд тоглож байхыг нь хараад сонирхож эхэлсэн гэнэ. Энэ талаар тэр хэлэхдээ:

“Маш зугаатай харагдсан. Зөвхөн хүүхдүүд тоглоход арай шударга бус юм шиг санагдсан. Би хэрхэн тоглохыг сурчихвал, амьдрал минь илүү зугаатай болчих юм шиг санагдаж байлаа. Тэгээд тоглож эхэлсэн. Эхэндээ хүний нүдэнд өртчих вий гэж санаа зовдог байв.”

Дэлхийн Гиннесийн рекорд амжилтыг бүртгэдэг газрын өгч буй мэдээллээр түүнд анхны видео тоглоомын консол болох кассетнаас гадна, үе үеийн консолуудыг хадгалсаар өнөөдрийг хүрчээ.

“Би эдгээрийг үнэт эрдэнэ мэт нандигнадаг. Яагаад гэвэл миний бүх дурсамж дотор нь шингэсэн байгаа.”

 

Өнгөрсөн 5-р сарын 13-ны өдөр Mori өөрийн “YouTube” сувгаараа дамжуулан дэлхий дээрх хамгийн өндөр настай “Gaming YouTuber” болсон талаараа олон нийтэд мэдэгджээ. Тэр бичлэгийг нь subscribe дарж үздэг фенүүддээ талархлаа илэрхийлж, та наргүй бол би ийм амжилтын эзэн болж чадахгүй байсан гэдгээ уламжилсан байна.

Түүний хамгийн дуртай видео тоглоом нь “Grand Theft Auto V” юм байна. “YouTube”-д видео тоглоом тоглож буй бичлэгээ оруулах болсон шалтгаан нь өөрийн туршлагаа бусадтай хуваалцахыг хүссэнтэй нь холбоотой ажээ.

 

 

“Хэрэв үүнээс зөвхөн би таашаал авбал онцгүй шүү дээ. Яг кино үзэж байгаатай адил. Миний бичлэгийг үзээд зөвхөн хүүхдүүд үүнийг тоглодоггүй юм байна гэдгийг ойлгоосой гэж бодсон.”

“Өнөөдрийг хүртэл амьдрахдаа би видео тоглоом тоглож эхэлсэн сонголт шигээ өөр зөв сонголт хийж байгаагүй. Надад энэ амьдрал минь таалагддаг.”

 

Бичлэг үзэх:

Та видео тоглоом тоглох дуртай юу? Энэ өндөр настны талаар юу гэж бодож байна вэ?

16
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *