Өнөөдрийн хамгийн гэрэл гэгээтэй мэдээлэл. Охинтой аавууд илүү урт насалдаг болохыг судалгааны үр дүнд баталжээ!

2

Энэ ертөнцөд охинтой болохыг бүх эцэг эхчүүд хүсдэг ба охидууд аавынхаа амьдралд олон жилийн насыг бэлэглэдэг байна. Судалгаанаас харахад, охинтой аав охин хүүхэдгүй аавуудтай харьцуулахад илүү урт насалдаг болох нь тогтоогджээ.

Бид та бүхэнтэйгээ энэхүү сайхан мэдээллийн талаар хуваалцахаар шийдлээ.

Хүүхдийн төрөлт аавынх нь эрүүл мэнд болон бие махбодид ямар нэгэн нөлөө үзүүлдэг талаар тийм ч их мэдээлэл байхгүй боловч, “Jagiellonian” их сургуулийн судлаачид энэ талаар дэлгэрэнгүй судалгаа хийсэн байна. Хүн ам зүйн томоохон мэдээллийн эх сурвалж дээр үндэслэн 4310 хүнийг (2147 ээж болон 2163 аав) судалгаанд хамруулжээ.

© 0000001/Reporter

Хүүхдүүдийн тоог охин болон хүү гэсэн 2 тусдаа хэсэгт хуваасан байна. Нийт хүүхдүүд эсвэл хөвгүүдийн хувьд аавдаа ямар нэгэн байдлаар нөлөөлөх нөлөө байхгүй байжээ. Харин охидын тоо аавынх нь урт наслах эсэхэд нөлөөлдөг болохыг судалгааны явцад олж тогтоосон байна.

© Kurt Krieger / Corbis Entertainment / Getty Images © Kurt Krieger / Corbis Entertainment / Getty Images

Энэ судалгаагаар охинтой аавууд урт насах хандлагатай байдгаас гадна илүү олон охин хүүхэдтэй байх тусам, урт наслах магадлал нь өндөр байдаг болохыг баталсан – шинээр охин төрөх бүрд аавынх нь нас 74 долоо хоногоор нэмэгддэг байна. Аавуудын хувьд яах аргагүй сайхан мэдээ гэж хэлж болох ба энэ үр дүн ээжүүдэд харин хамааралгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

© 0000001/Reporter

“American Journal of Human Biology”-д нийтлэгдсэн судалгааны үр дүнгээс харахад, охин болон хүүтэй байх нь ээжийнх нь эрүүл мэнд болон амьдрах насанд нь сөрөг нөлөө үзүүлдэг гэж үзжээ. Илүү эерэг мэдээлэл хүргэхэд, өөр мэргэжилтнүүд эмэгтэйчүүд ганц бие байх тусам илүү аз жаргалтай байдаг болохыг баталсан байна.

© Jersey Girl / Miramax

Дээрх судалгаанаас өөр нэгэн судалгаанд, хүйсээс үл хамаарч, хүүхэдтэй байх нь эцэг эхийнх нь аль алиных нь амьдрах насыг нэмдэг гэж үзжээ. 14 жилийн хугацаан дахь мэдээлэл дээр үндэслэн судлаачид хүүхэдтэй хосууд, хүүхэдгүй хосуудтай харьцуулахад илүү урт насалдаг болохыг олж тогтоосон байна.

© Fathers and Daughters / Lakeshore Entertainment

Та хүүхдүүд эцэг эхийнхээ амьдрах насыг нэмэгдүүлдэг гэдэгтэй санал нийлэх үү? Аавыгаа MENTION хийж түүнийг охин хүүхэдтэй ямар азтай хүн болохыг нь ойлгуулаарай.

10
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Javkhlan Natsagdorj

    Javkhlan Natsagdorj

    2019/11/15 at 12:44

    Ohiduudadaa sanaa zovood yaj ert uheh ve dee ?

  2. Мөнхзаяа Мөнхзаяа

    Мөнхзаяа Мөнхзаяа

    2019/11/15 at 17:58

    Tomorhuu Solongo миний найз нөхөртөө урт нас хайрлаж явдаг юм байна шт

  3. Budsuren Tumennast

    Budsuren Tumennast

    2019/11/15 at 21:07

    Өлзий, Энхүүш бид 3 лав л урт наслах юм бна шүү

  4. Г. Мөнхжаргал

    Г. Мөнхжаргал

    2019/11/17 at 14:24

    Otgonbayar Nyamaa gnee

  5. Enkhjin Otgonsaikhan

    Enkhjin Otgonsaikhan

    2019/11/17 at 22:41

    Indra Enkhdelger

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *