2016 оны Оскарт нэр дэвших шилдэг бүтээлүүд

0

Оскарын шагнал гэдэг бол нэр төрийн хэрэг. Түүнийг хэн гардаж авах ёстой гэдэг дээр үзэгчид болон шүүмжлэгчид үргэлж маргадаг ч түүнийг зөвхөн хамгийн шилдэг бүтээлүүд л хүртдэг нь үнэн юм. Одоогийн байдлаар нэр дэвших нь тодорхой болсон 9 бүтээл байгааг бид танд хүргэж байна.

1. Beasts of No Nation

2016 оны оскарт нэр дэвших шилдэг бүтээлүүд 1

Уг киног Netflix 10-р сард үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа юм. Киноны үйл явдал Африкт болж буй иргэний дайнтай холбоотой байх бөгөөд оскарт нэр дэвших хүмүүс нь гол дүрд тоглосон Идрис Элб болон найруулагч Кэри Фүкүнагэ нар юм. Найруулагч Фүкүнагэ мөн “True Detectives” цувралыг найруулсан билээ.

2. Black Mass

2016 оны оскарт нэр дэвших шилдэг бүтээлүүд 2

Жонни Дэпп сүүлийн хэдэн жил олигтой дүрд тоглоогүй нь үнэн, гэхдээ тэр уг кинонд бүтээсэн Бостоны гунигтай мафийн босс Вайти Балжэрийн дүрээрээ Оскарт нэр дэвшихээр болоод байна.

3. The Danish Girl

2016 оны оскарт нэр дэвших шилдэг бүтээлүүд 3

Эдди Рэдмэйнд нэг Оскар аль хэдийн ноогдсон ч түүний сэтгэл ханаагүй бололтой. Учир нь тэр 1920-иод оны үед амьдарч байсан, анхны хүйсээ солиулсан хүн болох Дани улсын зураач Лили Элбийн дүрээрээ Оскарт нэр дэвшиж байгаа юм.

4. Freeheld

2016 оны оскарт нэр дэвших шилдэг бүтээлүүд 4

Оскар авах киноны орц их энгийн: ижил хүйстэн хос, хорт хавдартай хүн мөн Оскар авч байсан жүжигчин, жишээ нь Жулиан Мур. Ингээд л боллоо.

5. I saw the light

2016 оны оскарт нэр дэвших шилдэг бүтээлүүд 5

Бид жүжигчин Том Хиддлстоныг хорон санаат Локигийн дүрээр л хамгийн сайн мэднэ. Энэ удаад түүнийг алдарт дуучин мөн хөгжмийн зохиолч Хэнк Уилиамсын дүрээр харах болно. Хэрэв тэр уг кинонд сайн тогловол Оскар түүнийх л гэсэн үг.

6. The Meddler

2016 оны оскарт нэр дэвших шилдэг бүтээлүүд 6

Сюзан Сорандон энэ удаа Нью-Йоркоос Лос Анжелес руу охин дээрээ нүүж ирэн шинээр амьдралаа эхлэх гэж буй бэлэвсэн эмэгтэйн дүрээр 1996 онд гаргасан амжилтаа ахин давтаж Оскар авахаар шийджээ.

7. Our Brand is Crisis

2016 оны оскарт нэр дэвших шилдэг бүтээлүүд 7

2005 оны баримтат киног шинэчилж Оскарт нэр дэвшсэн кино. Гол дүрүүдэд Сандра Буллок мөн Билли Боб Торнтон тогложээ.

8. Room

2016 оны оскарт нэр дэвших шилдэг бүтээлүүд 8

Бри Ларсон уг кинонд өөрийн хүүгээ төрснөөс нь хойш нэг өрөөнд өсгөж буй ээжийн дүрд тоглосон ба тухайн дүр нь Оскарт нэр дэвшиж байгаа юм.

9. Trumbo

2016 оны оскарт нэр дэвших шилдэг бүтээлүүд 9

Брайан Крэнстон “Breaking Bad” цувралаас хойш үргэлж туслах дүрүүдэд тоглож байсан бол энэ удаа түүний гоцолсон кино шинээр нээлтээ хийх гэж байгаа юм. Уг кинонд тэр кино зохиолчийн дүрийг бүтээх бөгөөд Оскарт мөн нэр дэвшихээр болжээ.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Molor-Erdene Moloroo Amarsaikhan

    Molor-Erdene Moloroo Amarsaikhan

    2015/10/09 at 15:47

    Eddie Radmayne бараг дахиад гол дүрээр авах байх даа… The Danish girl

  2. Molor-Erdene Moloroo Amarsaikhan

    Molor-Erdene Moloroo Amarsaikhan

    2015/10/09 at 15:47

    Eddie Radmayne бараг дахиад гол дүрээр авах байх даа… The Danish girl

  3. Molor-Erdene Moloroo Amarsaikhan

    Molor-Erdene Moloroo Amarsaikhan

    2015/10/09 at 15:47

    Eddie Radmayne бараг дахиад гол дүрээр авах байх даа… The Danish girl

  4. Molor-Erdene Moloroo Amarsaikhan

    Molor-Erdene Moloroo Amarsaikhan

    2015/10/09 at 15:47

    Eddie Radmayne бараг дахиад гол дүрээр авах байх даа… The Danish girl

  5. Molor-Erdene Moloroo Amarsaikhan

    Molor-Erdene Moloroo Amarsaikhan

    2015/10/09 at 15:47

    Eddie Radmayne бараг дахиад гол дүрээр авах байх даа… The Danish girl

  6. :::T0MJeRRy:::

    2015/10/09 at 19:00

    johnny depp neg oscar avchaasai

  7. Зочин

    2015/10/09 at 22:08

    Har arist huugiin Tuhai DOPE ih davguu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *