
Тэд супер машин унаж, шөнийн дотор хэдэн зуун мянгаар тоглож, баян тансагаа сошиал сувгаар гайхуулж байна. Энэхүү “үзэл сурталгүй” үзэгдэлтэй Хятадын ерөнхийлөгч арга хэмжээ авахаар шийджээ.
Энэ сарын эхээр Ерөнхийлөгч Си Цинпин баячуудын хүүхдүүдийг реалити-шоунд оруулахыг хориглосон ч баячуудын хүүхдүүд бууж өгсөнгүй сошиал сувгийг ашиглах болжээ.
21 настай Sian_vivi_x өөрийнхөө тансаг амьдралыг Instagram–д дэлгэж бусдын хараанд өртөж байна.
Вэйми Чо эдгээр гэрэл зургийг тавихдаа – худалдааны төвд дадлага хийх нь тийм ч сайхан санаа биш гэж тайлбарлан тавьжээ.
Кристина Ли, хоёр найзтайгаа хувийн онгоцоор аялж байгаа зургаа дэлгэсэн байна.
Ижил хувцасаар гангарсан найз нартайгаа хувийн дарвуулт онгоцоор зугаалж байгаагаа ч Кристина дэлгэхээ мартаагүй .
Вэйми Чо энэ удаад Ванкуверт болсон авто үзэсгэлэнгийн үеэр Ferrari 448-д.
Сиан даруухан амьдралаар амьдардаггүй, үүнийгээ ч нуух хүсэлгүй.
Макаод болсон нэгэн үдэшлэгээр тэрээр 60 мянган долларын оргилуун дарс уужээ.
Хогийн саваа Dom Perignon оргилуун дарсаар дүүргэж “муу оргилуун дарсны нас нь богино байх” юм гэж бичжээ.
Сиан найз нартайгаа хамт дарвуулт онгоц дээрээ.
A.i.a.i дэлгүүр хэссэний дараа авсан зүйлс нь машиндаа багтахгүй байна.
A.i.a.i үнэт зүйлст ухаангүй дуртай, энэ удаад Chopard ба Cartier-ийн бөгжөөр гангарчээ.
A.i.a.i энэ бөгжийг хамт өдрийн хоол идсэн анддаа зориулж авчээ. Ердөө л 23 мянгахан доллар.
Vickybabyswl мөнгөн чимэглэл бүхий туфлиэ гайхуулж байна.








Зочин
2016/05/19 at 12:12
Bayn hvn bardam bh ni argagvishteee
zochin
2016/05/19 at 20:35
Amidraliin zorilgo gej baihgui bolood tsag ongoruulehiin tuld mongo urj,huntei naizlahad mongo tegeed orchlongoos uidaad har tamhi tatah uu?amia horloh uu tiim l uitgar gunigt avtagddag jamtai.
Зочин
2016/05/20 at 03:14
Ih yaduu yumaa nadaasaa yaduu yum. Yamp delguur bishdee