Цаг хугацаа аливаа эд юмсыг хэрхэн өөрчилдөг болохыг харуулах сонирхолтой 20 гэрэл зураг

2

Цаг хугацаа бол хамгаас хүчирхэг бас ямар ч өршөөлгүй зүйл. Аварга том шат эсвэл арьсан түрийвч гээд юу байх эсэх нь огтхон ч хамаагүй, цаг хугацаа бүх зүйлд ул мөрөө үлдээдэг. Ихэнх нөхцөлд зарим зүйлс маш удаанаар өөрчлөгддөг тул, бид тэр бүр анзаарч чаддаггүй. Гэвч зарим интернет хэрэглэгчид эдгээр өөрчлөлтийг хянаж, фото зургуудыг дэлхий ертөнцтэй хуваалцжээ.

Бид танд цаг хугацаа биднийг хүрээлэн буй эд юмс бүрд хэрхэн нөлөөлдөг болохыг харуулах 20 фото зургийг хүргэж байна.

1. Олон зууны турш мөргөлчид хүрсний дараах Ватикан дахь St. Peter-ийн хөл

© Contrariwise2 / reddit

 

2. “Аав маань энэ хэтэвчийг 25 жилийн өмнө худалдаж авсан юм. Харин энэ Зул сараар дахин шинийг худалдаж авлаа.”

© hikercarl / reddit

 

3. Хуучирсан 1 долларын дэвсгэртээр боосон 100 доллар ба цоо шинэ 1 долларын дэвсгэртээр боосон 100 долларын ялгаа

© damn_jexy / reddit

 

4. “Манай өвөг эцгийн хэрэглэж байсан хутга, дараа нь эмээ хэрэглэсэн, одоо түүний охидууд хэрэглэж байна”

© MrPhi / reddit

 

5. “Нью-Йорк хотын муу усны нүхний таглаа хүмүүсийн хөлд гишгэгдсээр хээ нь ийм болжээ!”

© victototototoria / reddit

 

6. Франц дахь хонхор зам – олон зууны турш энэ замаар худалдаачид болон цэргүүд явж өнгөрдөг байв

© Romain Bréget / wikipedia

 

7. “Би энэ хоёр малгайг нэг өдөр авсан юм. Зүүн талынхыг нь армид байхдаа бараг өдөр бүр өмссөн бол, нөгөөхийг нь зөвхөн фитнест явахдаа өмссөн.”

© standardnameline / reddit

 

8. Элэгдсэн шат – Петра, Йордан

© Mistahh_Jones / reddit

 

9. Бакингхэм Ордон, Сэйнт Жэймс ордон, Лондоны цамхаг, Уиндсор цамхаг дахь олон нийтийн үүргээ жилийн турш гүйцэтгэсэн хатан хааны хамгаалагчийн гутал

© William_UK / reddit

 

10. Тамхи татдаггүй хүний удирдлага ба тамхи татдаг хүний өрөөний удирдлага

© cperkins3362 / reddit

 

11. Энэ зүлэг цаг хугацааны эрхээр зам болон хувирчээ

© rcw12627 / reddit

 

12. “Аав маань 60 жилийн турш өдөр бүр энэ зоосыг халаасандаа хийж явдаг байв.”

© yup_another_smith / reddit

 

13. “Манай дүү бид хоёр төрөхдөө яг ижилхэн тедди бамбаруушийг бэлгэнд авсан гэсэн. Би өөрийнхийгөө арай л их хэрэглэчихсэн бололтой…”

© Bedheadredhead30 / reddit

 

14. “Эдгээр углаашийг 17 жилийн өмнө худалдаж авч байв. Харин зүүн талынхыг нь огт өмсөж байгаагүй.”

© Ultra101 / reddit

 

15. Үсчингийн газрын шал

© chuckiedorris / reddit

 

16. 20 жилийн хугацаанд хэрэглэсэн хогийн шүүр ба цоо шинэ нь

© IeuanE / reddit

 

17. “Би энэ тэлээг сүүлийн 10 жилийн турш бараг өдөр бүр зүүсэн. Зүүн талынх нь цоо шинэ.”

© shitForBrains1776 / reddit

 

18. Глоучестер сүмийн ойролцоох хүмүүсийн гишгэсээр байгаад хонхойлгосон газар

© TeifionGorau / reddit

 

19. Тайландын хүрхрээ рүү хүрэх зам дагуух модны үндэс – хүмүүс нэг газраа л гишгэдэг бололтой

© Wnooq / reddit

 

20. “Миний 18 жил нэг ч удаа солиогүй машины гэрлийг цоо шинэтэй нь харьцуулсан нь”

© acephreak / reddit

Танд олон жилийн турш хэрэглэж, өмссөн ч одоог хүртэл гаргаж хаяагүй эд зүйл байдаг уу?

53
Ха ХаХа Ха
24
ГайхмаарГайхмаар
9
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batdelger Tserendorj

    Batdelger Tserendorj

    2019/12/29 at 20:24

    дараа уналгүй түрүүлээрэй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *