Интернэт болон сошиал сүлжээний тусламжтайгаар алдаршсан 20 англи үг

2

Сүүлийн хэдэн жилүүдэд интернэт болон ухаалаг утас бидний амьдралын салшгүй хэсэг болжээ. Мэдээж энэ өөрчлөлт англи үггүйгээр цааш хөгжихгүй байсан нь мэдээж.

Интернэтээс хол хүмүүстэй эсвэл найз нөхөдтэйгөө дэмий ярьж суухдаа эдгээр үгсийг хэрэглэж та өөрийгөө рекламдаж болох л юм.

  • Selfie – тайлбар хэрэггүй болов уу: гар утас болон бусад ухаалаг хэрэгслээрээ өөрийнхөө зургийг аваагүй хүн гэж үгүй биз.
  • Digital hangover (дижитал шарталт) – өчигдөр оройн үдэшлэг дээр тасарчихсан, харин өнөөдөр интернэтэд хийх нүүргүй болсныг хэлнэ.
  • Me time – өөртөө зориулсан цагийг хэлж байгаа хэлц үг. Бүх цахилгаан хэрэгслээ унтраагаад өөрөө өөртэйгөө үлдэж байгаа хугацаа.
  • Gloatgram – өөрийнхөө амьдралын нэг хэсгээс буюу идсэн хоол, аялсан газраа бусдад Instragram-аар дамжуулан хүргэхийг хэлнэ.
  • Digital detox (дижиталаас гарах эмчилгээ ) – сошиал сүлжээ болон Google-ээс салж амрах хугацааг хэлнэ. Хаа нэгэн газар найз нөхөд, хүмүүстэй амьд харилцан яриа үүсгэж суухыг ойлгож болно.
  • Phone-yawn – хэн нэг нь гар утаснаасаа цаг энэ тэр харахаар гаргаж ирэхэд хажуугийн хүмүүс ч мөн адил гаргаж ирнэ. Нэг ёсондоо “халдвар”-тай үйлдэл.
  • Facepalm – өөрийнхөө эсвэл өрөөл бусдын санаа зовмоор тэнэг үг болон үйлдэлд хэлэх ч үг олдохгүй тохиолдолд нүүрээ аяархан алгадах.

  • Dreamathon – хүн болгон мэдэх болов уу. Дуугарч байгаа сэрүүлгээ унтраагаад дараагийн сэрүүлэг болж байна гэж зүүдлээд л …
  • Phablet – хоёр үгнээс гаралтай: phone болон tablet. Жирийн ухаалаг утаснаас арай том дэлгэцтэй ухаалаг утас, гэхдээ таблет шиг том биш юм.
  • Catfishing – өөрийгөө эсвэл өөрийнхөө амьдралын нэг хэсгийг гоёчилж дөвийлгөхийг хэлнэ.
  • Child supervision – эцэг эхчүүддээ орчин цагийн ухаалаг цахилгаан хэрэгсэл хэрхэн ашиглахыг зааж сургаж байгаа хүүхдүүд.
  • Pancake people – өнгөц харьцахад маш их мэдлэгтэй мэт сэтгэгдэл төрүүлнэ, үнэндээ ямар ч мэдлэггүй байнгын интернэт ухаж суудаг хүмүүсийг хэлнэ.
  • Staycation – хоёр үгнээс гаралтай: stay – үлдэх + vacation – амралт. Амралтаа аваад хаашаа ч явахгүй гэртээ сууж байгаа хүнийг ойлгоно.
  • Helicopter parent – хүүхдийнхээ араас байнга мөрдөж мөшгиж байдаг эцэг эхийг хэлнэ.
  • Crowdfunding – маш их олон хүнээс их хэмжээний мөнгө босгохыг хэлнэ. Гэхдээ хүн болгоноос бага мөнгө хураагдах ажиллагаа юм.
  • Bucket list – урьд өмнө хийж байгаагүй гэхдээ хийхийг хүсэж байгаа зүйлсийн жагсаалт. “The bucket list” кино дэлгэцнээ гарснаас хойш энэ үг хэлц үг болон үлджээ.
  • Stuffocation – хоёр үгнээс гаралтай: stuff (эд хогшил) + suffocation (боох). Гэрээр дүүрэн хэрэгтэй хэрэггүй эд хогшлоор дүүрч амьсгалахад бэрх болсон гэснийг ёгтоор хэлнэ.
  • Bridezilla – bride (сүйт бүсгүй) болон Godzilla-гийн хослол үг. Ийм “өхөөрдөм” үгээр хуримандаа бэлдэж байгаа хугацаандаа галзуурахад ганц хуруу дутуу болсон сүйт бүсгүйг хэлдэг ажээ.
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *