Хүний биеийн хамгийн эмзэг 16 цэг. Зөвхөн зайлшгүй нөхцөлд, халдлагаас өөрийгөө хамгаалах зорилгоор үүнийг мэдэж байх хэрэгтэй

1

Хүн өөрийгөө аюулаас хамгаалах чадвартай байх ёстой, гэхдээ бүгд тулааны урлагт суралцаж чадахгүй нь мэдээж. Энэхүү танилцуулгаар хүний биеийн хамгийн эмзэг цэгүүдийг толилуулна. Хүний биеийн мэдрэлийн цэг, мөн ясаар хамгаалагдаагүй дотоод эрхтнүүдийг ч танилцуулахаар бэлдлээ.

Өвчинд мэдрэг цэгүүдийг хүн өөрийгөө халдлагаас хамгаалах зорилгоор заавал мэдэж байх ёстой. Гэхдээ энэхүү мэдлэгийг зөвхөн нэн шаардлагатай үед л ашиглах ёстойг анхаараарай. Эс бөгөөс та бусдын амь насанд хүрэх аюултай!

1. Шилэн хүзүү. Энэ хэсэгт зөвхөн яах ч аргагүй тохиолдолд л цохино. Цохилт нэн аюултай буюу нуруу нугасыг гэмтээдэг.

2. Бөөр. Цохилтыг илүү үр дүнтэй болгохын тулд хавирга төгсөж байгаа хэсэгт цохиорой. Дайрч байгаа хүн нуруу болон хэвлийгээр огцом, хүчтэй өвчин мэдэрнэ.

3. Ахар сүүл. Энэ бол нурууны төгсгөл бөгөөд маш мэдрэг газар. Гутлаараа хүчтэй өшиглөвөл хугалж ч мэднэ. Тэвчихийн аргагүй өвддөг, нуруу, хөл рүү ч дагаж өвдөнө.

4. Чихний доогуур. Хүний энэ хэсэг рүү цохивол эрүүг нь гэмтээж мэднэ.

5. Хүзүүний хоёр тал. Зөвхөн кинонд ч үр дүнтэй бус мөн амьдрал дээр ч үр дүнтэй. Хүзүүний хоёр талаар артерийн судас явдаг тул мэдрэлд нөлөөлж болзошгүй – толгой эргэх, ухаан балартах, заримдаа ухаан алдах тохиолдол ч бий.

6. Хоолойн уг. Мөгөөрсөн хоолой бий. Хүний биеийн хамгийн эмзэг бөгөөд мэдрэг хэсэг. Зөөлөн цохиход л хоолойг гэмтээж, амьсгал ч боогдуулж болно.

7. Суга. Энэ хэсэг рүү хүчтэй цохиход дайрч байгаа хүний гар суларна.

8. Үнхэлцэг. Энэ хэсэгт хүчтэй цохиж чадвал дайрч байгаа хүнийг сөгдүүлж суулгана.

9. Давсаг. Энэ хэсгийн цохилт нэг хэсэгтээ л маш их өвддөг.

10. Өвдөг. Өвдөгний зөөлөн эд, шөрмөс нь хүчтэй цохилт дааж чадахгүй. Гэхдээ цохилтоо яг л онилж хийх хэрэгтэй.

11. Өсгийний дээд тал. Үе мөч болон шөрмөсийг гэмтээхийн тулд өсгийний ар талд нь хүчтэй гишгэх хэрэгтэй.

12. Салтаа. Үүнийг тайлбарлаад байх ч хэрэг алга, цохиулсан хүн ямар өвчин мэдрэх нь ойлгомжтой.

13. Эрүү. Зөв цохиж чадвал дайрч байгаа хүн ухаан алдаж унана.

14. Шанаа. Хүчтэй цохилт ухаан алдуулаад зогсохгүй тархины хүнд бэртэлд ч хүргэж мэднэ. Болгоомжтой байгаарай.

15. Хамар. Гэмтээхэд маш амархан. Дайрч байгаа хүнийг зогсоохоос гадна орон зайн баримжааг нь алдагдуулдаг.

16. Нүд. Ямар ч гарцгүй болсон үед л нүд рүү цохих эсвэл дарна. Дайрч байгаа хүнийг хараагүй болгох том эрсдэлтэй шүү. Цаг хожихын тулд нүдэн дээр нь зөөлөн дарна, цаад хүний нулимс нь ихээр гоожиж хэсэг хугацаанд юм сайн харж чадахгүй болдог.

39
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. OK Dda

    OK Dda

    2020/08/04 at 21:07

    Ă̈s̆̈h̆̈ğ̈ŭ̈ĭ̈ d̆̈ĕ̈ĕ̈ t̆̈h̆̈ă̈n̆̈c̆̈s̆̈ ŏ̈d̆̈ŏ̈ŏ̈ m̆̈ŭ̈ŭ̈ z̆̈ŏ̈l̆̈ĭ̈ğ̈ŭ̈ŭ̈d̆̈ĭ̈ĭ̈ğ̈ ă̈l̆̈ă̈ă̈d̆̈ ŏ̈ğ̈n̆̈ŏ̈ŏ̈

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *