Бүхэлдээ мөсөөр хийгдсэн лонхтой Кока-Кола

0

Бүхэлдээ мөсөөр хийгдсэн лонхтой Кока-КолаКока Кола компани бүхэлд нь мөсөөр хийсэн лонхтой ундаагаа худалдаанд гаргажээ. Одоогоор зөвхөн Колумбид боломжтой байгаа энэ загвар доторх ундааг нь ууж дуусгасны дараа дахин ашиглахаар эсвэл хогийн сав руу шидэж орхих зүйл юу ч үгүй хайлж орхидог гэдгээрээ байгальд дээд зэргээр ээлтэй савлагаа гэгдэж байгаа юм. Алдарт ундааны мөсөн лонхны “Botello de Hielo” буюу Bottle of Ice нэртэй сурталчилгааг Испаний зар сурталчилгааны нэгэн компани хийсэн ба далайн эрэг дээр цугларсан хүмүүс аагим халуун нар шарсан өдрөөр мөс шиг хүйтэн ундаа ууж, цангаагаа тайлсны дараа ууж дууссан ундааныхаа лонхыг элсэн дээр орхин хайлуулж байгаагаар хийжээ. Энэхүү мөсөн лонхны дунд хэсгийг хүний хурууг хайрахаас сэргийлсэн резинэн шошгоор ороосон ба энэхүү шошгыг бугуйвч болгон зүүж болно. Өвөрмөц мөсөн лонхыг хийхдээ силиконон хэвийг усаар дүүргэж, Цельсийн -25 градуст хөлдөөгөөд дараа нь Кола ундаагаар дүүргэн Кока Колагийн логог сийлжээ. Колумбийн эргүүдэд маш их алдаршиж байгаа энэхүү мөсөн лонхтой ундааг худалдаачид цагт дунджаар 265 лонхыг зарж байгаа гэж Кока Кола компани мэдэгдсэн байна. Үйлдвэрлэгчийн зүгээс энэ лонхоо байгальд нэн ээлтэй хэмээн сурталчилж байгаа ч тээвэрлэлтийн үед нэмэлт хөргөлт шаардах гэх мэт талуудтай учир энэ лонхны үйлдвэрлэл ашиггүй гэх үзэл бодлууд ч байгаа юм. Түүнчлэн мөс нь хүрээлэн буй орчны тоос бохирдлыг шингээснээр тэр нь нян бактерийг өсгөх учир эрүүл ахуйн шаардлага хангахгүй гэсэн мэдэгдлийг ч сонсоод байгаа аж. Түүнээс гадна энэ богино настай лонх нь ундны усны хомсдлыг ч үүсгэж болзошгүй гэсэн санаа зовинол ч байгаа. Компаний зүгээс энэхүү мөсөн савлагаатай ундаагаа Дэлхийн бусад улс орнуудад худалдаалахаар төлөвлөөгүй байгаа гэнэ. Дашрамд дурдахад Кока Кола компани нь мөсийг маркетингдаа ашигласан анхны компани биш юм. Аргентины Буэнос-Айрес хотын гудамжинд Melting Machine гэсэн бичигтэй худалдааны машин очсон бөгөөд бүхэлдээ мөсөөр хийгдсэн лааз бүхий 7Up ундаа зарж байсан байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *