Гайхамшигтай чадвартай хүмүүс

0

Гайхамшигтай чадвартай хүмүүсХорвоогийн бүхий л ээжүүдэд өөрийнх нь хүүхэд ер бусын онцгой санагддаг. Гэвч бид бүгд бараг адил. Гэхдээ энэ нь хорвоогийн бүх хүмүүс өөр бусдаасаа ялгарах зүйлгүй адил гэсэн үг биш. Төрөлхийн болон суугдмал гайхалтай авьяас чадвартай хүмүүс бидний эргэн тойронд олон бий. Тэдний зарим нь эхээс мэндлэхдээ л гоц гойд төрсөн байхад зарим нь олон арван жилийн уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн дүнд өөрийгөө онцгой нэгэн болгож хувиргасан байдаг. Энд бид тэдгээр гайхалтай хүмүүсийн тухай мэдээллийг бэлтгэлээ. Уншиж сонирхохыг урьж байна.


Германд төрсөн энэ залуу булчингуудаа үнэхээр гайхалтай сайн хөгжүүлсэн нэгэн. Өөрөөсөө 6 дахин хүнд жинтэй зүйлсийг өргөдөг болохын тулд тэрээр 4 жилийн турш тасралтгүй хичээллэжээ. Энэ супер залуугийн нэр одоохондоо олон нийтэд ил болоогүй байгаа юм.
Бен Андервуд /Ben Underwood/ 3 настайдаа хараагүй болсон, гэхдээ тэр эхолокаци буюу сарьсан багваахайн харанхуйд хардаг техникийг маш сайн эзэмшсэн. Өөрийнхөө эргэн тойронд байгаа зүйлсийг чихээрээ ‘хардаг’ Бен дугуйт тэшүүрээр гулгаж, сагсан бөмбөг тоглодог.

Мишель Лотито /Michel Lotito/ металл, шил, резин зэргийг тэр ч бүү хэл хортой материалуудыг ч идэж чаддаг байсан. Түүнд энэ мэт зүйлийг идэх нь эрүүл мэндийн талаас нь ямар нэг хохирол, нөлөө үзүүлдэггүй. Унадаг дугуй, зурагт, дэлгүүрийн карт гэх мэтийг задалж, жижиглээд хүртэж орхидог байсан энэ хүн 1978-1980 оныг хүртэлх 2 жилийн хугацаанд хоёр хүний суудалтай, гурван дугуйт Цессна 150 /Cessna 150/ нисэх онгоцыг идсэн. 1950 онд төрсөн “Бүгдийг идэгч эрхэм” хочит энэ эрхэм 2007 онд 57 настайдаа нас баржээ.

Тим Кридлэнд /Tim Cridland/ буюу Тамлалын хаан Замора нэрээрээ алдартай энэ эрхэм ямар ч өвчин, биеийн зовлон зүдгүүр, тамлалыг мэдэрдэггүй. Гал идэх, илд залгих, биеэ нэвт хатгах, цахилгаанд цохиулах, хадаастай орон дээр хэвтээд биен дээгүүрээ машин явуулах бол түүний хувьд асуудал биш.

Мас Ояама /Mas Oyama/ гэх нэрээрээ зэгсэн алдартай каратегийн мастер Масутацу Ояама /Masutatsu Oyama/ нь нүцгэн гараараа бухыг ч хөнөөж байсан хүн. Кёкушинкай каратег үндэслэсэн энэ хүн 1923 онд төрсөн ба 1994 онд 70 настайдаа нас баржээ.

Даниел Таммет /Daniel Tammet/ бол Английн сод ухаант, эрдэмтэн хүн. Математикын гоц авьяастай төрсөн тэрээр хэд хэдэн номоо хэвлүүлсэн нь Дэлхийн 20 орны хэл дээр хэвлэгдсэн юм.

Дэлхийн хамгийн уян хатан эр хүн гэгддэг Даниел Браунин Смит /Daniel Browning Smith/ бол уран нугараач хүн. Тэрээр Дэлхийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд Дэлхийн хамгийн уян эр хүн хэмээн бүртгэгдсэн юм.

Малайзын Шүдний хаан хочит Радакришнан Велу /Rathakrishnan Velu/ шүдээрээ галт тэргийг ч хөдөлгөж чаддаг. Тэрээр 2007 онд Малайзын тусгаар тогтнолын 50 жилийн ойгоор 297.1 тонны жинтэй 6 вагоныг 2.8 метр орчим газар шүдээрээ чирсэн байна.

Лиев Доу Лин /Liew Thou Lin/ нэртэй энэ хүнийг биедээ металл биетүүдийг нааж чаддаг болохоор нь Соронзон хүн гэж нэрлэдэг. Тус бүр нь 2 кг хүртэл жинтэй, нийтдээ 36 кг хүртэл жинтэй металл обьектуудыг биедээ нааж чаддаг түүний чадвар нь соронзлог чанартай ямар нэгэн байдлаар холбогддоггүй байна. Малайзын Технологийн их сургуулийн эрдэмтэн судлаачид Лиевийн биеийг судалсны эцэст түүнд ямар нэгэн соронзон талбай байдаггүй, зөвхөн арьс нь маш өндөр түвшний үрэлтийг харуулж байгааг тодорхойлсон юм.

Вьетнамын нойргүйдэлд орсон хүн болох Тай Нгок /Thai Ngoc/ 33 жилийн турш сэрүүн байгаа гэнэ. 1973 онд ханиадны хүндрэлээс болж халуурсны улмаас ухаан алдсанаасаа хойш унтах чадвараа алдсан гэх энэ хүн 2006 оноос эхлэн нойрны хомсдолоос болж усгүй ургамал шиг мэдрэмжийг мэдэрч байгаа аж.

Ражмохан Найр /Rajmohan Nair/ бол ердийн хүнийг үхэлд хүргэх хэмжээний цахилгаан гүйдлийг 30 дахин нэмэгдүүлсэн хэмжээний цахилгаан гүйдлийг хээв нэг биеэрээ дамжуулж чаддаг.

Кауконен /Kaukonen/ бол маш өндөр температурыг тэсвэрлэж чаддаг хүн гэдгээрээ алдартай. Түүний өрсөлдөгч 1999 оны Аварга шалгаруулах тэмцээний үеэр саун дотор нас барсан юм.

Жино Мартино /Gino Martino/ хэмээх рингний нэрээрээ алдаршсан мэргэжлийн бөх Жон Ферраро /John Ferraro/ өөрийнхөө толгойг лантуу болгон ашиглаж, бетон блок мэтийг хага цохидог.

Жинхэнэ хүн-аалз Жёти Рай /Jyothi Rai/ хэмээх энэ Энэтхэг залуу ямар нэгэн хамгаалалтын хэрэгсэлгүйгээр Читрадурга хэрэм /Chitradurga Fort/-ний 300 фут өндөр хана өөд гайхалтай хурд болон чадварыг харуулж, уран чадварлагаар авирдаг.

Чоно сургагч Шаун Еллис /Shaun Ellis/ амьд чононуудтай хамт амьдарч, харилцдаг гэдгээрээ алдартай. Тэрээр 1990 оноос хойш чононуудтай ажиллаж байгаа юм.

Хөдөөгийн жижигхэн фермд өссөн Норман Гэри /Norman Gаry/ 4 настайгаасаа шавьж сонирхож эхэлсэн. 15 настайдаа хатсан модон дотроос зөгийн үүр олсныгоо орчин үеийн үүрэнд шилжүүлэн байршуулснаар Норманы өвөрмөц маягийн гэрийн тэжээмэл амьтадтай болох эхлэл тавигдсан. Тэр зөгийнүүдийг хүссэнээрээ удирдаж чаддаг.

Гэри Тюрнер /Gary Turner/ бол манай гаригийн хамгийн сунамтгай арьстай хүн.

Шаолины нэгэн лам биеэ жадаар нэвт сүлбүүлж, металл өрмөөр өрөмдөхийг тэсвэрлэж чаддаг.

Аварга цагаан халимны мэргэжилтэн Майк Рутцен /Mike Rutzen/ халим хэмээх махчингуудтай хэл амаа тун сайн ололцдог.

Мөсний хүн хочит Вим Хоф /Wim Hof/ асар хүйтнийг тэсвэрлэж чаддаг болохоороо дээрх хоч нэрийн эзэн болсон юм. Хоф 2007 онд Финлянд дахь Арктикын тойрогт 21 км замыг богино өмднөөс өөр хувцасгүйгээр хөл нүцгэн гүйж туулсан.
10
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/06/23 at 11:45

    ene buh awyasiig byedee shingeesen hun bol superman

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *