Зүрхний цохилт ихсэх – зүрхний ямар нэгэн өвчний шинж тэмдэг үү? Юу хийх ёстой вэ?

11

Зүрхнийхээ цохилтыг хэмжиж үзээгүй хүн байхгүй гэж хэлэхэд буруудахгүй. Гарын шууны дотор хуруугаа тавиад судасны цохилтоо тоолоход хэд гарч байна? Тайван байдалд байгаа үед 60-100 хүртэл цохилж байх ёстой. Хэрвээ энэ тооноос дээш гарсан бол зүрхний өвчлөлийн шинж тэмдгийг илэрхийлж байж болно, гэхдээ биеийн идэвхтэй хөдөлгөөн хийсэн эсэхээ харгалзан үзэхийг зөвлөе.

 

Зүрхний цохилт их байгаа нь ямар шинж тэмдгээр илрэх вэ?

Зүрх хэтэрхий их хурдан цохилоход таны зүрх цусаа бусад эрхтэн, эд эсүүдэд хангалттай шахаж чадахгүйд хүрнэ. Үүний үр дагаварт хүчилтөрөгчийн дутагдалд орж дараах шинж тэмдгүүд илэрдэг байна:

  • Амьсгал давхцах
  • Толгой эргэх
  • Судасны цохилт нэмэгдэх
  • Зүрх хүчтэй цохилох, зүрх яг л цээжнээсээ гарч ирэх гэж байгаа мэт мэдрэмж төрөх
  • Зүрхний цохилт жигд биш болох, зүрх яг л хагарах гэж байгаа мэт
  • Зүрх орчмоор өвчин мэдрэгдэх
  • Ухаан алдах
  • Хөл хавагнах

Зүрхний өвчлөлтэй зарим нэг хүмүүст тодорхой шинж тэмдэг илэрдэггүй, зөвхөн зүрхний бичлэгээр тодрох нь бий.

 

Зүрхний цохилт ямар байх ёстой вэ?

Зүрхний цохилтын хэвийн хэмжээг насанд хүрэгчдийн болон хүүхдийнх гэж төрөлд хуваахаас гадна хэд хэдэн хүчин зүйлсийг харгалзан үзнэ, үүнд: авч байгаа биеийн ачаалал, нас, өлсгөлөн эсвэл цатгалан байгаа эсэх, орчин тойрны хэм зэрэг олон хүчин зүйл.

Эмэгтэйчүүдийн зүрхний цохилт нь эрчүүдийнхээс дунджаар өндөр гардаг байна. 50 хүртэлх насны насанд хүрэгчдийн минутад цохилох зүрхний дундаж цохилт нь 60-80 удаа ажээ.

 

Зүрхний цохилт ихсэх – заавал зүрхний ямар нэгэн өвчний шинж тэмдэг үү?

Зүрхний цохилт ихсэхийг шууд зүрхний өвчлөл гэж ойлгож болохгүй. Зүрхний цохилт ихсэхэд хэд хэдэн шалтгаан нөлөөлдөг. Үүнд:

  • Цус багадалт
  • Биед ачаалал авах
  • Гэнэт цочих, стресс
  • Цусны даралт ихсэх эсвэл багасах
  • Тaмхи
  • Халуурах
  • Сoгтууруулах төрлийн ундааны буруу хэрэглээ
  • Кофеины агууламжтай ундааны буруу хэрэглээ
  • Эмийн үйлчилгээний гаж нөлөө
  • Мaнсууруулах бодисын хэрэглээ
  • Бие махбодид эрдэс бодис дутагдах
  • Бамбай булчирхайн хэт идэвхжил

Зарим нэг тохиолдолд зүрхний өвчнийг шинж тэмдгээр тодорхойлох боломжгүй байдгийг мөн анхаарах хэрэгтэй.

 

Хэрвээ зүрхний цохилт их байвал ямар арга хэмжээ авах вэ?

Юуны түрүүнд сандрах хэрэг огт байхгүй, гэрийн нөхцөлд зүрхний цохилтыг тайвшруулах ямар арга байж болохыг тайван бодох хэрэгтэй. Магадгүй та амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлага ч байгаа юм билүү? Та дараах аргуудыг шат дараалалтай хэрэгжүүлээрэй.

  1. Таагүй хүчин зүйлсийг багасгах. Мэдрэл, сэтгэл хөдлөлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлээс зайлсхий, бүтэн нойр авч бай. Шөнийн цагаар ажил хийхээс татгалз, мөн таагүй орчинд ажил хийх хэрэггүй (дуу чимээ, тоос шороо, бохирдол ихтэй газар). Сoгтууруулах төрлийн ундаанаас эрс татгалз, тaмхи, өтгөн цай болон байхуу ч хэрэглэх хэрэггүй.
  2. Амьдралын эрүүл хэв маягийг баримтлагч болоорой.
  3. Өөдрөг сэтгэл санаатай байхыг хичээ. Танд баяр баясал авчирдаг хүмүүстэй уулзахыг хичээ. Уран бүтээлд цаг гаргаж бай: зураг зурж болно, өөрт таалагддаг дуу сонс, үзэсгэлэн үз, театрт үзүүлбэр үзэж байгаарай.

Мөн эмчлэгч эмчдээ цаг тухайд нь үзүүлж байхаа мартаж болохгүй. Эрүүл мэндэд гарч байгаа өөрчлөлтүүдийг байнга эмчийн хяналтад байлгаарай. Хэрвээ зүрхний цохилт ихсэж өөрт ямар нэгэн таагүй мэдрэмж төрсөн л бол цаг алдалгүй мэргэжлийн эмчид үзүүлж эмнэлгийн тусламж ав.

Бидний дээрх зөвлөгөө танд тус болно гэж найдаж байна. Эрүүл, идэвхтэй амьдралыг дэмжээрэй. Амьдрал үргэлжилсээр байна…

136
ГоёГоё
18
ХөөрхөнХөөрхөн
17
ТэнэглэлТэнэглэл
17
Ха ХаХа Ха
17
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Manda Tseren

    Manda Tseren

    2018/11/28 at 09:54

    Зүрхний эмчид яаралтай үзүүлээ. Хэм алдаж байгаа байх шүү.

  2. Erdenebaatar Byambatseren

    Erdenebaatar Byambatseren

    2018/11/28 at 10:43

    Ц. Нямхүү

  3. Туяа Равжаа

    Туяа Равжаа

    2018/11/28 at 14:58

    Dulguun Ganbold кофегоо багасгаа

  4. Зочин

    2020/03/11 at 15:42

    Uuchlaarai manai ohin 13 nas hureh gej bga ym l daa gehdee zurhnii tsohilt ni min 127 baih ym yagaad ingej bga ym bol?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *