Би үхрийн нүдний навчаар олон жил цай хандалж ууж байна. Жорыг нь та бүхэнтэйгээ хуваалцаахаар шийдлээ

2

Цайны соёл – сэтгэл сэргээх тааламжтайгаас гадна эрүүл мэндэд тустай үйл. Ялангуяа цай нь байгалийн гаралтай анхилуун ургамлын хандтай бол ярих юмгүй, жишээ нь бөөрөлзгөнө, аньс, үхрийн нүд, нэрс гээд сонголт их. Зуслангийн ногооны талбай дээрээ багагүй “фитнес” хийгээд амсхийх зуураа сайхан цай уух ч ай даа бас сайхан шүү.

Үхрийн нүдний навчтай цай хэрхэн бэлдэх жорыг танд танилцуулахаар бэлдлээ. Анхилуун үнэртэй, маш амттай цай болно.

Үхрийн нүдний навчаар хандалсан цай

Үхрийн нүдний навчаар хандалсан цай тэр болгон адилхан амттай болдоггүй. Учир нь цайны амт, үнэр навчийг хэрхэн боловсруулснаас хамаардаг ажээ.

Үхрийн нүдний навчаар яаж амттай цай бэлдэх вэ? Үүний тулд навчийг тусгай аргаар хатаах хэрэгтэй, ингэж чадвал ферментжүүлсэн амттай цай бэлдэнэ.

© DepositPhotos

 

Бэлдэх арга

1. Цайнд зориулж үхрийн нүдний навчийг хуурай улиралд өглөөгүүр түүнэ. Түүсэн навчийг угаах хэрэггүй, гэхдээ бохирдол ихтэй бол угаагаад заавал хатаана. Үрээ өгч байгаа үед нь түүсэн навчаар цай бэлдэхэд улам сайхан амттай болно. Цайг шим тэжээлтэй болгохын тулд хагас килограммаас багагүй навч түүх хэрэгтэй ажээ.

2. Түүсэн навчаа зөөлрүүлэх ажилдаа орцгооё. Үүний тулд хавтан дээр (жишээ нь ширээ) даавуун эсвэл цаасан дэвсгэр дэвсээд навчаа 3-5 см зузаантай байхаар дэлгэнэ. Навч зөөлрүүлэх үйл явц битүү, нар тусдаггүй орчинд явагдах ёстой. Шууд наранд тавьбал навч зөөлрөхгүй шууд хатаж эхлэхийг анхаараарай.

© DepositPhotos

3. Навч бэлэн болсон эсэхийг дараах байдлаар шалгана: навчийг алган дээрээ тавиад дараа нь үрээрэй – хэрвээ зөөлөн хэлбэрээ алдахгүй байвал бэлэн болж гэж үзнэ. Хэрвээ үйрээд байвал хэтэрхий их хатаажээ.

4. Навчаа гялгар уутанд хийгээд хөлдөөгчинд нэг өдөр хадгална.

5. Хөлдөөсний дараа навчийг ширээн дээр дэлгэж тавиад хэсэг байлгаж гэсгээнэ.

© DepositPhotos

6. Одоо ферментжүүлэх ажилдаа орцгооё. Үүний тулд хэд хэдэн навч аваад алганыхаа завсар хийгээд соруул шиг болгон хуйлна. Навч хуйлах үеэр шүүс гарах юм (навч өөрөө харлана).

7. Хуйлсан навчаа тусад нь саванд хийж таглаад дээрээс нь алчуураар бүтээгээрэй. Навчтай савыг халуун газар 7-8 цаг байлгана.

© DepositPhotos

8. Цаг дуусахаар тагийг авна. Үхрийн нүдний үнэр үнэртэж байвал ферментжүүлэх ажил амжилттай явагджээ гэж ойлгоно.

9. Одоо навчийг хатаах ажилдаа ороё. Хатаахдаа хатаагч эсвэл шарах шүүгээ ашиглана. Шарах шүүгээнд хатаах гэж байгаа бол хавтан дээр хүнсний цаас дэлгээд хуйлсан навчаа 5 мм зузаантайгаар болгоомжтой тарааж тавиад шарах шүүгээндээ хатаана.

10. Одоо навчаараа амттай цай бэлдэх л үлдлээ. Хүндэт зочноо дайлсан ч болох цай болно шүү. Цайгаа амтлан уугаарай.

© DepositPhotos

Ферментжүүлсэн үхрийн нүдний навчтай цайг өөр бусад ургамлын цайтай харьцуулахад хамаагүй илүү амттай бөгөөд шим тэжээлтэй цай болсон байдаг.

Та ямар цай уух дуртай вэ? Бидэнтэй коммент хэсгээр сэтгэгдлээ хуваалцаарай.

14
ГайхмаарГайхмаар
7
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Odgerel Chimedtseren

    Odgerel Chimedtseren

    2019/11/07 at 15:42

    Навч нь их гоё үнэртэй шүү тэгэхээр амт нь схан байж таарлаа

  2. Batmunkh Altantsetseg

    Batmunkh Altantsetseg

    2019/11/07 at 19:55

    vnetei zuwulguu ugsund bayrlalaa tsai chanaj vvnaa zvgeer nawchaar n tsai chanaj vvj boloh vv zaawal tani zaawraar hataah vv

  3. Bekhbat Turbat

    Bekhbat Turbat

    2019/11/08 at 13:48

    хэдэн сард түүх вэ

  4. Bulgan Ocorhuu

    Bulgan Ocorhuu

    2019/11/08 at 14:27

    bayrlalaa

  5. Nergvi Nergv

    Nergvi Nergv

    2019/11/08 at 19:44

    Saihan unetei yag ooriinhooroi amtai

  6. Nergvi Nergv

    Nergvi Nergv

    2019/11/08 at 19:46

    Saihan unetei zobolgoo ogch baigaad bayrlaa urgelj hamdaa

  7. Ganaa Tserendavaa

    Ganaa Tserendavaa

    2019/11/09 at 00:59

    Salad amtlagch hiihed bas goe boldogiin

  8. Oyunchimeg Dendev

    Oyunchimeg Dendev

    2019/11/09 at 23:39

    Бэлэн боловсруулсан навчаа зардаг ж

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *