Зөвхөн жирэмсэн эмэгтэйчүүдийн л ойлгох 18 мөч, харин бусад нь зүгээр л инээгээд өнгөрөх биз ээ

1

Жирэмсний үе – эмэгтэй хүний хувьд амьдралынх нь хамгийн аз жаргалтай үе байх бөгөөд хөл нь газар хүрэхгүй бараг л нисдэг. 9 сарын турш үрээ мэндлэхийг тэсэн ядан хүлээнэ. Үнэндээ бодит амьдрал дээр тэс өөр дүр зураг харагддаг юм. Том гэдэстэй удаан “нисэж” чадахгүй л дээ, жирэмсний эхэн эсвэл сүүл үеийн xордлого ч тэр болгон аз жаргалыг мэдрүүлээд байхгүй. Жирэмслэлтийг Инстаграмын ганц зургаар төсөөлж ойлгож болохгүй юм, сошиал сүлжээнд үзүүлж байгаа гэрэл зураг жинхэнэ амьдралаас тэс өөр. Дараах гэрэл зургууд үүнийг батлах ажээ.

Эхнэр маань жирэмсний 39 дэх долоо хоног дээрээ яваа, дэлгүүр гарч хоол хүнс цуглуулаад ирье гэсэн юм. Ийм л юмтай ирж дээ

Нэг дагагч маань надаас сонирхож асуужээ: “Анд минь, эхнэр чинь энэ олон амттанаасаа чамтай хуваалцсан юм байгаа биз дээ?”, Би хариуд нь: “надад нэг чупа-чупс өгсөн, гэхдээ маргааш дахиад худалдаж авч өгөх нөхцөлтэйгөөр л дөө” гэлээ.

 

Бас нэгэн тохиолдол: жирэмсэн эхчүүд гэрийн тэжээвэр амьтан дээрээ өлгийдөх дасгал хийдэг

Нохойны харцнаас харахад хөөрхийд их л олон асуулт байгаа бололтой, хамгийн чухал асуулт – “Хүүхэд чинь төрөхөөр ингэхээ болино биз дээ?”

 

Галбир, хэмжээний өөрчлөлт… Мэдээж жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд хамгийн хүнд зүйл

Жирэмсэн байгаа үед өөртөө эвтэйхэн байлгахыг л бодохоос биш юун тэр гоо сайхан майхан.

 

Жирэмсэн эхнэр маань халуун зунаар ингэж сэрүүцдэг

Хамгийн сонирхолтой мөч – хэний ч тусламжгүйгээр хэвтэж чадсан, харин босож ирэхдээ л…

 

Өөртөө гоё педикюр хийлээ

Том гэдэстэй болохоор өөртөө педикюр хийх ёстой хэцүү юм. Гэхдээ хумсаа будахдаа модон савханд холбосон багсаар будаж болдог юм байна аа.

 

Би өнөөдөр гурав дахь өглөөний хоолоо идэж байна

Хэн нэгнийх нь дотор муухайрна, нөгөөхийнх нь гурав дахь өглөөний хоол гэж байдаг. Нэг нь хордоод өндийж чадахгүй байхад, нөгөө нь идэж ханадаггүй.

 

Эхнэр маань шоколадтай вафли идмээр болсон гэнэ, гэхдээ л хүссэн зүйл нь биш гэнэ

Ийм хар вафли хэн идэх вэ дээ.

 

Манай найзын эхнэр жирэмсэн, амттанг соустай хольж идэх үнэн дуртай

Чихэрлэг жигнэмэг болон улаан лооль, халуун ногоотой соус.

 

Хэн нэгэн надаас жирэмслэлт нь ямар байна гэж асуухаар нь би энэ зургийг явуулдаг юм

Тэр гутлаа андуураад өмсчихсөн юм уу, эсвэл өөрт нь эвтэйхэн байгаа юм болов уу? Ямартай ч жоохон хүүхдүүдийг яаруулахаар ингэж хувцасладаг юм.

 

Энэ мөчид өөрийгөө грильдсэн тахиатай зүйрлэлээ

Өөрийгөө яг л грильдсэн тахиа гэж харж байна, харин дотоод мэдрэмж нь эрэг дээр хаягдсан халим шиг

 

Жирэмсэн эхнэр маань ажилдаа супер баатрын хувцастай очихоос өөр сонголт байсангүй

Энэ өмсгөл надад Жеффри Лебовскийг санагдууллаа.

 

Муур жирэмсэн эхнэрийн гарт орсон. Өлгийдөж сурцгаая

Олон ээж нар муур өлгийдөхөөс хүүхэд өлгийдөх нь амар гэдэг. Гэхдээ энэ бүсгүй хурдан гартай юм, ямар ч асуудал тулгарсангүй.

Муур яагаа ч үгүй шүү гэж бүсгүй дараа нь бичжээ.

Өлгийг нь тайлсны дараа манай муур над руу ингэж харж байгаа юм.

 

Хаван минь, сайн байна уу? Одоо тэгээд та нар жирэмсэн байх сайхан гээд хэлээд үз дээ?

Намайг эмчдээ үзүүл гэж зөвлөсөн. Би ч үзүүлэлгүй яах вэ дээ, би чинь 37 дахь долоо хоног дээрээ яваа. Харамсалтай нь ийм зүйл болдог л юм байна.

 

Эхнэрийн маань бие ямар байна гэж сонирхоод мессеж бичсэн юм. Тэр 36 долоо хоногтой юм. Надад ийм хариу иржээ

Сошиал сүлжээнд эхнэр чинь арай л өөр харагдаад байна гэж бичээд байгаа шүү дээ.

 

Харин энэ бол жирэмсэн эхнэр маань намайг айлгахаар нуугдах тоолондоо ингэж харагддаг юм

Жирэмслэлттэй зэрэгцээд эмэгтэйчүүдийн авхаалж самбаа, нууцлагдмал байдал нь багасдаг ажээ.

 

Давтагдашгүй гэрэл зураг – жирэмсэн эхнэр болон манай нохойны хөл

Ийм гэрэл зургийн хувилбарууд олон бий, жишээлбэл, нохойны хөлний оронд төмөр тавьбал булангийн чийдэн болдог юм.

 

Эхнэрийн хүсэл бол хууль. Шөнийн цагаар түүний хүсэлтээр панкейк хийж өглөө

Сүүлдээ түүний идэхийг хүссэн панкейк биш шарвин хийж өгсөн хэрэгт орсон доо.

Жирэмсэн үеийн хөгжилтэй бас хөгтэй явдлуудаасаа сэтгэгдэл хэсэгт хуваалцаж хүмүүст инээд бэлэглээрэй.

13
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *