Австрали архитектор 7 жилийн турш өөрийн гараар барьсан бөмбөлгөн байшингаа зарахаар шийджээ. Гайхалтай шийдлүүд ч их харагдаж байна даа

0

Энэ ер бусын бөмбөлгөн байшин нь Австралийн Ипсвич хотод байрлах бөгөөд одоо зарагдах байрны жагсаалтад багтсан байгаа гэнэ. Энэ байрны дизайныг архитектор Грэм Бирчелл зохиосон ба тэрээр зөвхөн дизайнер төдийгөөр хязгаарлагдсангүй. Тэрээр өөрийн гараар уг байшинг 7 жилийн турш барьсан ба нэг хэсэг хугацаанд уг байрандаа амьдарч байжээ. Одоо уг байшинг 1,1 сая ам доллараар зарах гэж байгаа юм.

dailymail.co.uk

Энэ байшингийн дизайныг Бирчелл бүр төгсөх курсын оюутан байхдаа, 1983 онд бодож зохиосон ажээ. Дараагийн 7 жилийг энэ байшинг барихад зарцуулсан бөгөөд ихэнхдээ амралтын өдрүүдээр л ажиллаж байлаа. Архитекторын хэлснээр бол сансар огторгуйн тухай бодол санаа, “ер бусын зоригтой гэмээр геометрийн хэлбэр дүрс бүхий 50-60-аад оны архитекторын чиглэл” нь түүнд ийм санаа төрүүлсэн гэнэ.

dailymail.co.uk

Уг байшинг барьж байх явцдаа Брилл нь НАСА-д хандаж, дугуй хэлбэртэй цонх хэрхэн хийх талаар зөвлөгөө хүсэж байжээ. “НАСА-гаас надад хариу өгсөнд би маш их баярлаж, урам зориг орсон ба тэд нар маш нээлттэй байж миний эхлүүлж байгаа зүйлд тусалж, хамтарч байсанд би талархаж байлаа” хэмээн архитектор хэлж байв.

dailymail.co.uk

Уг байр нь 1050 кв/м талбайтай, гурван давхар, 20 өрөөтэй бөгөөд 2 угаалгын өрөө, 4 машины гараж, дaрсны агуулах, хэд хэдэн террастай болно. Энэ байшингийн гол онцлог болох асар том бөмбөлөг хэлбэрээс болж бөмбөлгөн байшин хэмээн нэрлэх болжээ. Архитекторын хэлж байгаагаар бол түүний байшинг сонирхсон хүмүүс алс холын Францаас эхлээд Вануату арал хүртэлх олон улс оронд бий гэнэ.

dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk
dailymail.co.uk

Танд хэрвээ боломж байвал уг байшинг худалдаж авах байсан уу?

7
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *