Хөлийн судас бүдүүрэх өвчний 6 шинж тэмдэг

6

Хөлийн судас бүдүүрэх гэж дурдахаар хөлийн булчин орчмоор судас нь бүдүүрч эвгүй харагддаг л гэж хүмүүс төсөөлдөг. Үнэндээ судас бүдүүрэх өвчин даамжирвал үе мөч хөдөлгөөнөө алдах хүртлээ хүндрэх аюултай. Статистик тооноос харахад эмэгтэйчүүдийн 30 орчим хувь, эрэгтэйчүүдийн 10 орчим хувь уг өвчнөөр шаналж эмчид хандан эмчлүүлж байна. Тийм учраас тухайн өвчин бий болж байгаа анхны шинж тэмдгийг хүн болгон мэдэж байх ёстой. Цаг алдалгүй эмчилгээг яаралтай эхлүүлэх нь зөв гэж үзэж байна.

Та бүхэндээ судас бүдүүрэх өвчний түгээмэл шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ.

1. Шилбэ болон хөлийн ул загатнах

Санаанд оромгүй, бас тэр болгон тоодоггүй шинж тэмдэг бол шилбэ, хөлийн улаар загатнах явдал юм. Судасны хананд гарч байгаа өөрчлөлттэй холбоотойгоор үүсэж байгаа буюу үрэвсэж байгаа эсийн нөлөөнд явагдах шинж тэмдэг юм. Гэмтсэн судсанд цус өтгөрч бөөгнөрснөөс болж эсийн гэмтэл явагддаг – бодисын солилцоо зохих байдлаар явагдахгүй алдагдана. Энэ шалтгааны улмаас хэт хуурайших, хөлийн арьс гуужиж эхэлдэг байна.

Хөлийн судас бүдүүрэх өвчний загатнах энэ шинж тэмдэг “аюулгүй”-д тооцогдоно, гэхдээ өвчний анхны шинж тэмдэг гэдгийг анхаарах хэрэгтэй. Цаашид уг шинж тэмдгийг үл тоовол өвчин даамжрахад хүрнэ.

Эмч ямар арга хэмжээ авах вэ:

  • Эсийн үрэвсэл, өвчин дарах үйлчилгээтэй эм бичиж өгөхөөс гадна цусны эргэлтийг сайжруулах эмчилгээг эхлүүлнэ.
  • Мэдрэлийн систем болон нойр сайжруулах үйлчилгээтэй тайвшруулах эм бичнэ
  • Нянгийн эсрэг үйлчилгээтэй тос хэрэглэхийг зөвлөнө, өөрөөр хэлбэл арьс чийгшүүлж үрэвслийг дарах зорилготой эмчилгээ хийнэ.

 

2. Булчин өвдөх/чичрэх

Хөлийн захын судас бүдүүрэх өвчин нь маш олон шинж тэмдгээр илэрч болно, хамгийн түгээмэл шинж тэмдэг бол – шөнийн цагаар хөлийн булчин өвдөж чичирнэ. Цус бөөгнөрсний улмаас судсан дахь цусны эргэлт эвдэгдэнэ. Юуны түрүүнд эсэд ирэх ачаалал эрс нэмэгдэнэ, мэдрэлийн захууд цочирно – эдгээрийн үр дагаварт булчин чичирч өвддөг байна. Үүнээс гадна бодисын солилцоо алдагдсанаас болж хүчилтөрөгчийн дутагдалд орж чичрэхэд хүргэх ажээ.

 

3. Арьсны өнгө өөрчлөгдөх

Судас бүдүүрэх өвчнөөр шаналж байгаа хүмүүс гүн венийн судастай хэсгээр арьсны өнгө өөрчлөгдөж байна гэж гомдоллодог. Арьсны өнгө жигд биш болох – цагаан эсвэл эсрэгээрээ хар толбо гарна – судас бүдүүрэх өвчний өөр бусад шинж тэмдэг илэрч байгаа хүмүүс анхааралтай хандах хэрэгтэй.

Арьсны өнгө өөрчлөгдөж байгаа явдал нь цусан хангамж алдагдсантай буюу цусны эргэлт муудсантай шууд холбоотой. Эхлээд толбо сэтгэл зовоохгүй, аажимдаа өвчин айдаст автуулна: толбо улайна, томорно, загатнаж эхэлнэ. Энэ тохиолдолд эмч нар өвчтөнд хүндэрч байгаа үрэвслийн талаар анхааруулж зохих эмчилгээг яаралтай эхлүүлдэг.

 

4. Хөдөлгөөнгүй байхад хөл ихээр өвдөж эхэлнэ

Удаан хугацаанд хөдөлгөөнгүй суух эсвэл эвгүй байрлалд байхад хөл өвдөж эхэлнэ – эрүүл мэнддээ анхаарал хандуулах шинж тэмдэг гэж ойлгоорой. Судас бүдүүрэх өвчний эхний шатанд өвчин бараг мэдрэгдэхгүй, өвдөж байхад нь хөлөө өргөх, иллэг хийхэд өвчин намжиж болно. Хүчтэй өвдөхгүй ч гэлээ ийм төрлийн өвчин нь анхаарал л ёстой шинж тэмдэг. Хөлийн цусан хангамж алдагдсантай холбоотой уг өвчин мэдрэгдэж байгаа юм: эрүүл бие махбодь хөлөөс зүрх рүү цусаа маш богино хугацаанд шахдаг, харин судас нь бүдүүрсэн хүний энэ үйл ажиллагаа доголдсон байна.

Судас бүдүүрэх өвчнийг зарим нэг мэргэжлийн эмч нар зүрхний өвчлөлтэй холбон тайлбарлаж байна. Зөвхөн бүдүүрсэн судсыг эмчлэхэд анхаарлаа хандуулаад зогсохгүй давхар зүрх судасны системийг бүхэлд нь шинжилж зохих эмчилгээ хийх шаардлагтай гэж үзэх болжээ.

 

5. Бадайрах/мэдээгүй болох, лугших

Хөлийн ул давтамжтайгаар богино хугацаанд бадайраад байвал судас бүдүүрч байгаагийн шинж байж болно. Хэрвээ хааяахан л бадайрдаг бол – аюултай өвчний шинж тэмдэг болохгүй байх ч тохиолдол бий – үүнийг тухайн хүний физиологийн шинжтэй холбон тайлбарлана. Өвчин байнга давтагдаад байгаа бол мэргэжлийн эмчид үзүүлэх шалтгаан болно.

Мэдээгүй болох – өөрөө хүнд үйл явц. Судасны сул үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Судасны сул үйл ажиллагаа нь эсийн хүчилтөрөгчийн дутагдлаас үүдэлтэй. Үе мөчид хэвийн хөдөлгөөнийг дэмжих шингэний дутагдалд орж байгаа хэрэг ажээ.

Судас бүдүүрэх өвчний үед хөл бадайрах, лугшиж байгаа бол нэн даруй мэргэжлийн эмчид хандан эмчилгээг эхлүүлэх шаардлагатай гэж эмч нар анхааруулж байна.

 

6. Хавагнах

Судас бүдүүрэх өвчнөөс шалтгаалж хөл хавагнана. Үе мөчний эсийн завсар шингэн хуримтлагдсантай холбоотой. Судасны хавхлагууд буруу ажиллаж байгаа учраас шингэн хуримтлагдана. Ихэвчлэн оройн цагаар хөл хавагнана, мөн халуун өдрүүдэд энэ шинж тэмдэг илэрдэг байна. Хөлөө хавагнаж байгаа эсэхийг шалгахын тулд хөлийн улаа гараараа базаж үзэхийг эмч нар зөвлөж байна: хэрвээ орой нь хөлийн ул өглөөнийхөөс 1 см-аар том байвал түгшүүр зарлах цаг болсныг илтгэнэ. Статистик тооноос харахад ихэвчлэн эмэгтэйчүүдийн хөл хавагнадаг байна.

 

Судас бүдүүрэх өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

  • Өдөр болгон идэвхтэй хөдөлж бай. Цусан хангамж зөв явагдана гэдэг нь эрүүл судастай байхын үндэс, үүнд биеийн идэвхтэй хөдөлгөөн шууд нөлөөлнө.
  • 4-өөс илүү цаг агаарт нисэх нь цус өтгөрөхөд нөлөөлдөг. Нислэгийн үеэр ус ууж бай, гутлаа тайл, бариу хувцас бүү өмсөөрэй. Энэ бүх хүчин зүйлс цус өтгөрч судсаар хэвийн гүйхэд саад учруулна.
  • Даралттай дотуур хувцас өмс. Даралттай оймс – судас бүдүүрэхээс урьдчилан сэргийлэх хамгийн боломжтой арга. Зөв хэрэглэсэн тохиолдолд “одод” гарах, хавагнахаас хамгаална.
  • Амьдралын эрүүл хэв маягтай бол. Илүүдэл жин, тамхи, өөх тостой хоол хүнс – сайхан хөлтэй байхын дайсан.
  • Өдөрт 1,5 л-ээс багагүй шингэн ууна. Шингэний дутагдалд ороход цус өтгөрч судсаар хүндрэлтэй явж эхэлдэг.
  • Яаж сууж байгаагаа анхаар. Хөлөө ачиж суух нь цусан хангамжийг алдагдуулна.
  • Судас бүдүүрэхээс урьдчилан сэргийлж биеийн тамираар хичээллэнэ – явган алхах (ажлынхаа байранд шатаар алхаж ч болно), сунгалт, гүйлт, йог.
40
ГоёГоё
19
ХөөрхөнХөөрхөн
18
БурууБуруу
18
БахархмаарБахархмаар
18
ГайхмаарГайхмаар
11
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. asdfgfgds

    2018/05/09 at 14:07

    dfgdsfg

  2. Narantuya Ganbat

    Narantuya Ganbat

    2018/05/09 at 18:38

    Gerlee Chuluun

  3. Ozero Ozero

    Ozero Ozero

    2018/05/10 at 11:21

    JaGaa Baasanjargal

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *