Нүхтэй блокыг гэртээ болон зуслан дээрээ төрөл бүрийн зориулалтаар ашиглаж болох 12 санаа

3

Би гар урлал сонирхдог, тийм ч учраас элдэв төрлийн зүйл оролдох дуртай. Өөрийн сонирхлоор хийсэн зүйл ирээдүйд хэрэглээ ихтэй байдаг, тэгээд ч цаг заваа зөв өнгөрүүлэхээс гадна мөнгө бага үрэгддэг юм.

Саяхан аав, ээж хоёр маань засвар хийж дуусаад илүү гарсан нүхтэй блокыг бушуухан далдруулах гэж байгааг олж мэдсэн юм. Үүгээр хэрэгтэй зүйл хийж болох санааг гаргатал аав, ах хоёр минь тэр дор нь ажил хэрэг болгож чадсан даа.

Хэрэгтэй зөвлөгөө

Барилгын энэхүү материал нь бат бөх, үүнээс гадна гэрийн тохижилтод яаж ч ашиглаж болно – цэцэрлэгийн хаалтнаас эхлээд орчин үеийн тавилга хүртэл.

Нүхтэй блокны саарал өнгө ямар ч орчинд тохирдог. Дундуураа нүхтэй тул цэцэг суулгах, өөр эд зүйлтэй хослуулах, жишээ нь модон палктай нийлүүлээд элдвийг урлаж болох ажээ.

Хэрвээ та зуслангийн гадна талбайгаа тохижуулах эсвэл гэрийнхээ засал чимэглэлийг өөрчлөхөөр шийдсэн бол та бүхэндээ хэрэг болох 12 санааг танилцуулахаар бэлдлээ. Нүхтэй блокыг ашиглаад гоо сайхныг бүтээцгээе.

1. Нүхтэй блокны тухай ойлголтыг минь эрс өөрчилсөн санааг танд хамгаас түрүүнд танилцуулмаар санагдлаа. Барилгын материалыг сандалны үндсэн элемент болгон ашиглажээ.

Үнэхээр гоё санаа байгаа биз?

 

2. Гэртээ болон гадна талбайд эмх цэгцийг эрхэмлэдэг хүмүүст зориулсан санаа. Хоёрхон ширхэг нүхтэй блок, 4 модон хавтан байхад л түлээний сав бэлэн боллоо.

 

3. Кофены ширээний энэ санаа надад их таалагдсан. Баруун талд – дөрвөн блокоор кофены ширээ урлажээ. Зүүн гар талынх – найман блокоор жижиг дөрвөлжин ширээ хийжээ.

 

4. Хэмнэлттэй сандалны гайхалтай санаа. Танд хэрэгтэй зүйл гэвэл 48 ширхэг блокыг 2 эгнээгээр тавиад дээрээс нь модон хавтанг порлон, дэрээр зөөллөнө.

 

5. Орчин үеийн унтлагын өрөөний энэ санаа ямар байна, минимализм жинхэнэ утгаараа гарсан байгаа биз? Энэ санааг хятадын зохион бүтээгч Чау Трунг гаргажээ.

 

6. Блокоор хийсэн бас хоёр ч ор байна. Зүүн талд дизайнер Рейчел Бин болон Бен Брауны бүтээл. Ор нь блок дээр бөгөөд доод талын блокыг гутал хадгалах сав болгон ашиглаж болно.

Баруун талын блокон орыг ч гэсэн гутлын сав болгон ашиглах боломжтой.

 

7. Блокоор хийсэн ийм тавиур танд ямар санагдаж байна вэ? Өвлийн цэцэрлэгийн хүлэмжийг ингэж зохион байгуулбал маш тохиромжтой.

 

8. Үүнийг хязгааргүй сэтгэлгээ гэхгүй өөр юу гэж нэрлэх вэ? Гэрийн кинотеатрт зориулсан төгс тавилга болж чаджээ.

 

9. Тоосгон хана дагуулж тавьсан цэцгийн сав надад их таалагддаг. Үүнийг саарал өнгийн блокоор хийжээ.

 

10. Блокыг будахад их ажил орохгүй ээ. Танд будагны скоч, шүршдэг будаг тэгээд бага зэрэг уран бүтээлч сэтгэлгээ байхад л хангалттай.

 

11. Эдгээр цэцгийн савыг блокоор биш бетоноор хийсэн. Бетоныг ингэж гоё харагдана чинээ огт бодож байсангүй. Илүү гоёмсог болгохын тулд шүршдэг будаг цацаж болно.

 

12. Гэрийн цахилгаан хэрэгслийг тавих тавилгыг хүртэл блокоор хийж болох нь, та өөрөө хар л даа.

 

Зөвлөгөө

Та мөн поддон-оор ор хийх санааг сонирхож үзээрэй. Уг санааг хэрэгжүүлснээр та гэрийн тохижилтын уламжлалт ойлголтыг эвдэнэ. Поддоноор тавилга хийх санааг аваад та шинэ тавилга худалдаж авахгүйгээр гэрийнхээ тохижилтыг бүрэн шинэчилж чадна.

Надад л лав эдгээр санаанууд бүгд таалагдсан. Зун зуслан дээрээ хэд хэдэн санааг ашиглаад гаднах талбайгаа тохижуулахаар төлөвлөөд байна.

Залхуурах хэрэггүй. Хэрвээ танд эдгээр санаанууд таалагдсан бол – амьдралдаа хэрэгжүүлэхээр яараарай. Та блокоор зөвхөн загварлаг эд хогшил хийгээд зогсохгүй мөн өөрийнхөө уран бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх болно.

Энэхүү нийтлэлийг найз нөхөдтэйгөө хуваалцахаа мартав аа, магадгүй тэд ч гэсэн гар урлалаар оролдох хүсэл тээж яваа ч юм билүү?

13
ГоёГоё
4
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Нямбилэг

    Нямбилэг

    2019/04/25 at 15:05

    Сүнжидмаа Баасанжав

  2. Purev Battsetseg

    Purev Battsetseg

    2019/04/25 at 17:42

    Greibel Battuya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *