Хамгийн бага зардлаар гэрийн интерьерийг цоо шинэ түвшинд гаргахад туслах 10 арга заль

0

Хэрвээ та гэртээ засвар хийхээр шийдсэн бол төсөвтөө багтаахыг хичээх нь зүйн хэрэг, гэхдээ зорьсон үр дүндээ хүрэх нь бас чухал. Энэ хоёр зорилгод хүрэхийн тулд танд нэгэн хэрэгтэй нийтлэлийг бэлдлээ. Мөнгөө хэмнэхийн зэрэгцээ засварын чанарыг алдагдуулахгүй байх аргууд байна. Бүтэхгүй мэт сонсогдох боловч зөв арга барилаар хандаж чадвал зорьсондоо хүрнэ.

Амаргүй энэ ажилд бид танд үнэхээр туслахыг хүсэж байна, хэрвээ танд өөрийн гэсэн арга заль байгаа бидэнтэй туршлагаа заавал хуваалцаарай.

© depositphotos
  • Хэрвээ та гал тогооны өнгө төрхийг сэргээхийг хүсэж байгаа бол ханын нэг хэсгийн (тавилгын дундуур явдаг ханын хэсэг) өнгийг өөрчилж ганц хоёр загварлаг гоёл нэмж болно. Ингэснээр таны гал тогоо дизайны хувьд эрс өөрчлөлт хийж чадна, маш бага зардлаар шүү дээ (жишээ нь, дээрх зураг дээр үзүүлсэн шиг).
  • Хэрвээ та ханаа тэгшлэхийг хүсэж байгаа бол стратегийн ач холбогдолтой хэсгийг л тэгшил, жишээ нь, тавилга суурилуулах гэж байгаа хэсгийг. Ханын бусад хэсгийг товгор хээтэй ханын цаас, гоёлын цаас зэргээр нуун далдалж болно. Гэхдээ энэ арга нь багахан өөтэй хананд л үр дүнтэй.
  • Итгэлтэй ганцхан л засварын компани сонгоорой. Хэдий хэр цөөн тооны байгууллага таны засварыг хийж өгнө, төдий чинээ таны зарцуулах мөнгө багасна.
  • Дэлгүүрийн урамшуулал, үлдэгдэл барааны хямдралыг алдаж болохгүй. Үзүүлэн дээр тавигдсан байсан барааг овоо хямдруулаад авч болдог. Мөн нэг төрлийн барааны үнийг бусад дэлгүүрийнхтэй заавал харьцуулж үзээрэй.

 

 

  • Дулаанд хэмнэлт гаргахын тулд суурилуулах гэж байгаа цонх, хаалгаа сайтар шалгаарай. Дулаан хэр алддаг эсвэл хадгалдаг вэ? Ямар нэгэн хэмжээгээр дулаан алдаж байгаа нь мэдрэгдвэл нэн даруй засуулна.
  • Өрөө хоорондыг гипсэн ханаар бус шилэн ханаар тусгаарлана. Үнийн хувьд харилцан адилгүй л дээ (шилний зузаан, бат бөхөөс хамаарна), гэхдээ илүү хямд хувилбарыг олж болно. Шилэн хана хэд хэдэн давуу талтай:
  1. Барилгын нэмэлт ажил хийх шаардлагагүй болно
  2. Шил нарны гэрлийг тасалгаанд нэвт оруулдаг, тиймээс нэмэлт гэрэлтүүлэг суурилуулах шаардлага байхгүй болно, үүнээс үүдээд цаашид цахилгааны хэмнэлт гаргах бүрэн боломж бий боллоо.
© depositphotos © pixabay
  • Плитаг ханын цаас эсвэл будагтай хослуулаарай. Ус байнга хүрдэг газарт плита тавь, бусад хэсгүүдийн ханыг будаж болно эсвэл чийг гадагшлуулдаг ханын цаас наах ч боломжтой.
  • Угаалгын өрөөнд наах керамик плита худалдан авахдаа өнгөрсөн оны загваруудаас сонговол илүү хямд тусна. Хэмжээ, дизайнаараа тохирч байвал шинэ загварын плита хослуулж наахад бүр ч догь харагддаг.
  • Цэвэр эсвэл хиймэл чулуун тавиурын (хавтан) оронд чийгэнд тэсвэртэй ДСП хавтан сонгож болно. Энэ төрлийн хавтан чанарын хувьд чулуунаас дутахгүй, харин үнийн хувьд хамаагүй хямд байдаг.
  • Байнгын цэвэрлэгээ л гэж зовохгүй бол шкафны оронд тавиур эсвэл лангуу сонирхож үзээрэй. Өнөөдөр тавиурын маш олон төрлийн сонирхолтой дизайнууд бий болжээ, тэгээд ч үнийн хувьд шкафнаас хямд болно.
  • Хэрвээ та минималист хэв маяг сонгосон бол, жишээ нь, скандинав маягийн гэртэй болох гэж байгаа бол хадгалалтын системээ сайтар бодоорой. Жишээ нь, цагаан хэрэгслээ хийх газар олдохгүй бол шинэ тавилга авах хэрэг гарахгүй.
  • Хурц өнгө ашиглахаас болгоомжлох хэрэггүй, яагаад гэвэл цагаан хана хэтэрхий уйтгартай. Төсөв хязгаартай гэхдээ ямар нэгэн зүйл өөрчилмөөр санагдаад байвал хөшгөө сольж болох юм. Бас буйдангийнхаа бүтээлгийг соль, ханандаа хэд хэдэн зурагт хуудас наа, буйдан дээрээ өнгө өнгийн дэр тавиарай.
© depositphotos © depositphotos
  • Нэг ханаа сонгоод өөр өнгөтэй болго эсвэл дизайныг нь өөрчилсөн ч болно. Амьд хөвдөөр хавтан гаргах тухай бодоорой. Хамгийн гол нь хана бусдаас ялгарч байх ёстой.
  • Уламжлалт шавран хана, хөөсөнцрөөс залхаж туйпуун чимэглэл хиймээр байвал жинхэнэ улаан хүрэн туйпуугаар гэрээ амилуулаарай. Орчин үед танаас барилгачны ур чадвар шаардахгүй бэлэн бэлдцүүд өргөн сонголтоор гарчээ.
  • Хэв маяг энгийн байх тусам бага зардал гарна. Уламжлалт уу эсвэл скандинав уу гэсэн сонголт хийхэд хүрсэн бол энэ тухай бодоорой (сүүлийнх нь хувилбар хамаагүй хямд тусна шүү).
  • Бэлэн шал худалдаж авахын оронд модон бэлдэц авч болно. Ямар нэгэн боловсруулалт хийгээгүй тул үнийн хувьд хямд байна, хамгийн сайхан нь та өөрийн хүссэн өнгөөр шалаа лакдах боломжтой.
  • Бетонон таазыг яаран нуух хэрэггүй гэж хэлмээр байна. Орчин үеийн дизайнд ийм таазыг лакаар бүрдэг болсон, цахилгааны ил утсыг харин ч чимэг болгон хувиргана.
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *