Бие биенийхээ хэв загварыг хуулбарласан 11 одууд. Тэдний өмссөн ижилхэн гоёл хэнд нь илүү зохиж байгааг харцгаая

0

Зарим нэг одууд шүтэн бишрэгчдийнхээ өмнө сайхан харагдахын тулд бүхэл бүтэн стилист, гоо сайханчийн баг хөлсөлж авдаг. Үнэндээ тэр болгон төгс, өөгүй харагдах гэсэн хүсэл нь биелэхгүй. Оддын нүдэнд дэлхийн алдартай брэндийн хувцас, гоёл чимэглэл тусаж өөрийн эрхгүй тэдгээрийг эдэлж хэрэглэдэг. Харин зарим нэг нь зориудаар бусад оддыг дуурайдаг байна. Хэн нэгэн маш цэвэрхэн буюу хэв маягийн өчүүхэн хэсгийг л дуурайх бол нөгөө нэг нь бусдын төрхийг шууд тэр чигээр нь хуулбарлах нь ч байна.

Хэн гэдэг алдартан хэнийг дуурайсан болохыг сонирхоцгооё.

Кейт Миддлтон болон Кейтлин Женнер

© GF / bauergriffinonline.com / East News © TS, PacificCoastNews / EAST NEWS

2015 оноос хойш Кейтлин Женнер олны өмнө гарах нь ихэссэн бөгөөд чамин гоёлтой папарацийн дуранд өртөх болсон. Ажиглаад байхад тэрээр Кейт Миддлтоны хэв маягийг дуурайж эхэлжээ, хэд хэдэн загварыг олж харж болно. Жишээ нь, Кейтлины нэхээстэй цэнхэр даашинз нь Кембрижийн гүнгийн авхайн 2011 онд өмсөж байсан гоёлыг шууд санагдууллаа.

 

Рианна болон Рита Ора

© Dwayne Senior / eyevine / EAST NEWS © MAVRIXONLINE.COM / EAST NEWS

Риа Ораг шоу бизнест гарч ирэнгүүт нь л Рианнатай харьцуулж эхэлсэн. Энэ нь ч өөрийн гэсэн шалтгаантай: түүний өмссөн ихэнх гоёл барбадоссын дуучныхтай адилхан. Тэр ч бүү хэл, Ри-Ри-гийн өдөр тутмын загварыг Ора хуулж байсан юм. Улаан хивсний ёслолоор Ритагийн өмссөн гүн ухлаадастай атласан гоёлын даашинзыг санаж байна уу? Рианна тиймэрхүү гоёлоор 2 жилийн өмнө гангарч байсан юм.

 

Наоми Кэмпбелл болон Ким Кардашьян

© Ron Galella, Ltd. / Ron Galella Collection / Getty Images © kimkardashian / Instagram

Ким Кардашьян 90-ээд оны үеийн загварыг дахин амилуулах нь олон. Гэхдээ түүнд хуучин цаг үе бус супер модель Наоми Кэмпбелл санаа өгдөг гэж хэлж болно. Бидний анзаарснаар Ким домогт загвар өмсөгчийн хэд хэдэн загвараас хуулбарласан төдийгүй бүр зарим үед яг адилхан даашинз, костюмтай гарч ирсэн удаа ч бий. Тэртээ 1991 онд зохиогдсон загварын үзүүлбэрийн үеэр Кэмпбеллийн өмсөж байсан ирвэсийн хээтэй комбинезоныг Ким 2019 онд өмссөн байх юм. Кардашьян бусдаас хуулбарлахдаа нэг их ичдэггүй нь илт, энэ гоёлтойгоо зураг даруулаад тайлбар дээр нь “Наоми мөнх” гэж бичжээ.

 

Мадонна болон Леди Гага

© Collection Christophel / EAST NEWS © Scott Gries / PictureGroup / EAST NEWS

2011 онд Леди Гагагийн амар амгаланг нэгэн таагүй шуугиан эвдсэн. Түүний “Born This Way” дуу нь Мадоннагийн “Express Yourself” хиттэй тун адилхан болж гэнэ. Энэ хоёр оддын адилхан хэв маяг зөвхөн дуу хөгжим дээр илэрсэнгүй, мөн стиль имижээр ч илэрчээ. Леди Гага нэг биш удаа Мадоннаг санагдуулам гоёлтой тайзан дээр гарч ирсэн байсан: конус хэлбэрийн бра, торон трико, корсет, өндөр өсгийтэй, урт түрийтэй арьсан гутал зэрэг үүгээр дуусахгүй.

 

Кейт Мосс болон Сиенна Миллер

© Retna / Photoshot / REPORTER / East News © PIPER / bauergriffinonline.com / East News

Кейт Мосс болон Сиенна Миллерийн хооронд дэгдсэн хүйтэн дайн үргэлжлээд 10 жилийн нүүр үзэж байна. Дайн юунаас эхэлсэн байх уу, мэдээж эрчүүдээс. Учир юунд оршино вэ гэвэл, Миллер загвар өмсөгч бүсгүйн дотнын найз болох Сэйди Фростоос Жуд Лоуг салгажээ. Гал дээр тос гэдэг шиг, Сиенна өөрийн дүр төрхөө мөн Моссоос “будаа идэж” бий болгодог гэнэ. Жийнс, зураастай свитер, ирвэсийн хээтэй гоёл, үслэг пальто, хүрэм, цацагтай гутал зэрэг нь олны түмний дүгнэж байгаагаар Жуд Лоугийн экс-найз бүсгүй бүгдийг Кейтээс хуулбарласан байна.

 

Мэрайя Кэри болон Ариана Гранде

© Retna / Photoshot / REPORTER / East News © AFP / EAST NEWS

Гранде өөрийн шүтээн болох Мэрайя Кэриг бүхий л талаар нь дуурайхыг хичээдэг: дуу дуулах өнгө ая, дуу хөгжмийн төрөл, биеэ авч явах соёл, дүр төрх. Үүнийгээ ч нууж хаахгүй. Богино топ, жийнсэн богино өмд, корсеттой бариу даашинз гэх мэт энэ бүгд Кэригийн хувцасны өрөөнд байдаг. Мөн Арианагийхд ч бий, гэхдээ тэр өөрийн гэсэн нэг онцлог шинжээ хадгалж үлдэж чадсан. Энэ бол дээш нь боосон үс.

 

 

Виктория Бекхэм болон Хлоя Морец

© LCLA / Broadimage / Broad Image / East News © Matteo Carcano / IPA / SIPA / EAST NEWS

Хлоя Морец Бруклин Бекхэмтэй болзож эхэлснээс хойш шкафанд байсан охин насныхаа богино даашинзуудыг ажил хэрэгч хувцсаар сольсон юм, үүнийг нь Виктория нэг их таалаагүй гэж ч бас ярьдаг байлаа. Өмдтэй костюм, цамц, сонгодог загварын пальто, оверсайз хүрэм гэх мэт энэ бүх загваруудыг алдартай хадам ээжээсээ хуулбарласан. Хлоя, Бруклин хоёр өнөөдөр салсан, гэхдээ хадам эхээсээ өвлөсөн загвараасаа салах бодолгүй байна.

 

Ким Кардашьян болон Кайли Женнер

© kimkardashian / Instagram © kyliejenner / Instagram

Дүү нар нь ах, эгч нарыгаа дуурайдаг, эгч дүү Кардашьяны хувьд ч энэ уламжлал тойрсонгүй. Кайли од болох урт замыг туулж байхдаа Кимийн загвараас санаа авч байсан удаа цөөнгүй. Женнер өнөөдрийн өөрийн имижээ бүрэн олсон, гэсэн хэдий ч заримдаа том эгчийнхээ загварыг дуурайдаг, жишээ нь, Кимийн өмсөж байсан костюм. Ким ч үүнд нь дургүйцээд байдаггүй. 2017 онд Кайлитай нийлж гоо сайхны цуврал бүтээгдэхүүн гаргасан бөгөөд сурталчилгааны кампанит ажилд зориулсан зураг авалтдаа яг адилхан гоёлтой байжээ.

 

Диана гүнж болон Кейт Миддлтон

© Tim Graham / Tim Graham Photo Library / Getty Images

Оддын зарим нэг нь Кейт Миддлтоноос санаа авч байхад, гүнгийн авхай өөрөө хадам ээжээсээ санаа авч байна. Маш олон гоёлын хувьд яригдаж байгаа юм шүү, Диана гүнжийн олны өмнө гарахдаа өмсөж байсан давтагдашгүй сайхан гоёлууд бий. Жишээ нь, 2006 онд зохиогдсон парадын үер Миддлтоны өмссөн гоёлыг санаж байна уу? Диана гүнжийн гоёлтой тун адилхан.

 

Анжелина Жоли болон Женнифер Энистон

© AFP / EAST NEWS © Shooting Star / eyevine / EAST NEWS

Брэд Питтийн салсан эхнэрүүд нэг бол нийгмийн сүлжээгээр эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яаж ийж байгаад л тулчихаад байх юм. Өөрсдөө ч зориуд тэгдэг юм болов уу гэмээр. Жолигийн зарим нэг гоёл Энистоныхтой адилхан байгааг шүтэн бишрэгчид нь ажиглажээ. Тухайлбал, шал хүрсэн урт хормойтой, баруун талдаа өндөр ухлаадастай хар даашинзыг Анжелина 2012 оны “Оскар”-ын шагнал гардуулах ёслол дээр өмсөж ирсэн, яг л ийм загвартай даашинзыг Женнифер 2010 онд өмсөж олны өмнө үзэгджээ.

 

Кристиана Агилера болон Ким Кардашьян

© James Devaney / WireImage / Getty Images © kimkardashian / Instagram

Ким Кардашьян зөвхөн Наоми Кэмпбеллээс санаа аваад зогсохгүй мөн Кристина Агилерагаас ч санаа авчээ. Кимийн ковбой загварын савхин гоёл нь алдартай дуучны “Dirrty” клипний гоёлтой тун адилхан болохыг шүтэн бишрэгчид тогтоожээ. Сонирхолтой нь, яг энэ загвараар Кимийн бага дүү Кайли Женнер бас гоёсон байдаг юм.

Шоу бизнест гоёлын ийм давхардсан зүйл байх ёстой гэж бодож байна уу? Эдгээр одуудын хэн нь илүү гоё харагдаж байна вэ? Эхний хувилбар нь уу эсвэл дуураймал хувилбар нь уу?

8
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/06/21 at 08:58

    Дуураймал хувилбар илүү гоё харагдаж бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *