“Пөөх, үнэхээр ийм зүйл гардаг гэж үү?” хэмээн уулга алдахад хүргэх кинонуудын хачирхалтай алдаанууд

6

Хамгийн гоё кинонуудад хүртэл алдаа бий. Яагаад гэвэл кино хийх явцад зарим хэсгүүдийн зураг авалтыг өөр өөр өдрүүдэд хэд хэдэн удаа хийх шаардлагатай байдаг. Гэхдээ заримдаа бид кинон дээрх алдааг ажиглаж, бүр кинонуудын алдааны цуглуулгатай болчихсон байх нь ч бий. Жишээ нь, та урьд өмнө Leonardo DiCaprio-ийн зангиа “Revolutionary Road” кинон дээр өдрийн турш солигддог болохыг анзаарч байсан уу? Эсвэл Edward Norton өөрөө биш орлон тоглогчоо “Fight Club” кинон дээр тоглуулж байсныг мэдэх үү?

Өнөөдөр та бүхэндээ бидний үзэх дуртай кинонууд дээр гардаг алдаануудыг хүргэхээр бэлтгэлээ.

1. Gone in 60 Seconds: Түлхүүрнүүдийг хэн ч хэрэглээгүй байтал байрлал нь солигдсон байна

© Gone in Sixty Seconds / Touchstone Pictures

 

2. Revolutionary Road: Frank-ийн зангиа нэг өдрийн дотор олон удаа солигджээ

© Revolutionary Road / Neal Street Productions

 

3. Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street: Хатагтай Lovett хүүд кекс өгөх үед тэр талыг идсэн нь харагдана, гэвч дараагийн хэсгийг харвал кекс бүтнээрээ шахуу байна.

© Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street / Warner Bros. Pictures

 

4. The Grand Budapest Hotel: Monsieur Gustave H. визаг авахад нэг үзүүр нь нугарсан байна. Гэсэн хэдий ч дараагийн хэсэг дээр үзүүр хэсэг ямар ч асуудалгүй харагдана.

© The Grand Budapest Hotel / Studio Babelsberg

 

5. Edge of Tomorrow: Cage-ийн хүрэмний нэг товч нь товчлогдоогүй байсан ч дараагийн хэсэг дээр товчлогдсон байна.

© Edge of Tomorrow / Warner Bros. Pictures

 

6. Knockin’ on Heaven’s Door: Дээрэмчдийн нэгнийх нь шил санамсаргүй байдлаар гялалзах ба та тэр үед шилэнд ойж харагдаж буй кино зураг авалтын багийнхныг олж харна.

© Knockin’ on Heaven’s Door / Mr. Brown Entertainment

 

7. Wanted: Fox-ийн задгай тавьсан үс тухайн хэсэг солигдоход боолттой болж өөрчлөгджээ.

© Wanted / Universal Pictures

 

8. Fight Club: Хяналтын камерт энэ хэсэг бичигдэж үлджээ

© Fight Club / 20th Century Fox

 

9. Fight Club: Шатны хэсэг дээр, та сайн анзаарч харвал Edward Norton биш, түүний орлон тоглогч байгааг олж харна.

© Fight Club / 20th Century Fox

 

10. Romeo + Juliet: Гол дүрийн залуугийн товчлогдоогүй байсан цамц дараагийн хэсэг солигдоход товчлогдсон байна.

© Romeo + Juliet / 20th Century Fox

 

11. Quantum of Solace: Цэвэрлэгч зөвхөн өөрөө л харж чадах ямар нэгэн зүйлийг хий хоосон шүүрдэж байна.

© Quantum of Solace / United Artists

 

12. Batman Returns: Баатрын нүдний доод талын хар нүүр будалт мөн л дараагийн хэсэг гарахад алга болсон байна.

© Batman Returns / Warner Bros. Pictures

 

13. Requiem for a Dream: Толины тусламжтай жүжигчин илүү туранхай харагдахын тулд биеийн өнгөтэй корсет өмссөн байгааг харж болно.

© Requiem for a Dream / Protozoa Pictures

 

14. Body of Lies: Ferris-ийн аяга түүнийг кофе ууж байх зуур солигджээ

© Body of Lies / Warner Bros. Pictures

 

15. Interstellar: Murph-ийн хүзүүний зүүлт эхний хэсэг дээр футболкны гадуур байсан бол Cooper түүнийг тайвшруулах үед футболкны дотуур байгаа нь харагдана.

© Interstellar / Paramount Pictures

 

16. The Intouchables: Driss, Philippe-д ногоон өнгийн чихэр өгсөн боловч дараагийн хэсэг дээр өнгө нь шар болж өөрчлөгджээ.

© Intouchables / TF1 Films Production

 

17. Drive: Ryan Gosling-ийн хүрэм дээрх бор шошго эхлээд түүний баруун талд байсан бол удалгүй зүүн талд болж өөрчлөгдсөн байна.

© Drive / Bold Films

 

18. The Martian: Шуурганы дараа Mark сэрж, босох үед түүний хамгаалалтын малгайнаас та зураглаачийг олж харах боломжтой.

© The Martian / 20th Century Fox

 

19. Game of Thrones: Brienne-ийн бохирдсон морь төд удалгүй цэв цэвэрхэн болчихжээ.

© Game of Thrones / HBO

 

20. The Great Gatsby: Гол дүрийн жүжигчин эхний хэсэгт бороонд норсон болох нь харагдах боловч дараагийн хэсэг гарахад хуурай болсон байв.

© The Great Gatsby / Warner Bros. Pictures

 

Бонус: Shutter Island

© Shutter Island / Paramount Pictures

Та сэтгэцийн эмнэлгийн өвчтөн байцаалтын үеэр ус өгөөч гэж гуйдаг хэсгийг санаж байна уу? Түүнийг ус ууж байхад гарт нь юу ч байхгүй байгаа нь харагдах боловч, ердөө нэгхэн секундын дараа тэр стакантай усыг ширээн дээр тавих үед цамцных нь ханцуйнаас даавуу цухуйсан байгаа нь ажиглагдана. Үзэгчдийн ихэнх нь үүнийг кинон дээрх алдаа биш гэж үздэг ба найруулагч киноны энэ хэсэгт жүжигчнийг илүү бодитоор дүрд нь оруулахын тулд ийм зүйл хэрэглэсэн гэж үзэх нь ч бий.

Та “Shutter Island” кинонд гардаг стакантай ус уудаг хэсгийг алдаа гэж бодож байна уу эсвэл найруулагчийн шийдвэр байсан уу? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай.

36
Ха ХаХа Ха
14
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
6
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2019/02/11 at 22:25

    Shutter Island deer baruun garaaraa hooson us uugaad zuun garaaraa stakanaa tavij baina. Shuud aldaa geheergui l yum.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *