Анх удаа улаан хивсний ёслолд оролцсоноосоо хойш танихын аргагүй болтлоо өөрчлөгдсөн 16 алдартан

1

Бидний хувцаслалт, хэв маяг гээд бүх зүйлс цаг хугацааны аясаар өөрчлөгдөж байдаг билээ. Олны танил алдартнууд ч бас бидний нэгэн адил чиг хандлагаа үргэлж өөрчилж байдаг нь нууц биш. Заримдаа тэдний өөрчлөлт нь 5-10 жилийн өмнөх зурагнаасаа ч ялгагдахгүй болж бидний гайхшралыг төрүүлэх нь бий. Манай сайт уншигч танд карьерийнхаа эхэн үед үнэхээр ийм байсан гэж үү хэмээн дуу алдахад хүргэх 16 алдартны зургийг толилуулж байна.

1. Blake Lively

© Steve Granitz / Contributor / WireImage / Gettyimges, © JP / PacificCoastNews / BWP Media / East News

Gossip Girl цувралаараа алдар хүндийн оргилд хүрсэн тэрээр тухайн цаг үедээ загварын чиг хандлагаараа чамгүй загварлаг нэгэнд тооцогдож байв.

 

2. Margot Robbie

© Lucas Dawson / Stringer / Getty Images Entertainment, © ROBYN BECK / AFP / East News

Австрали жүжигчин маань анх төрөлх нутагтаа өөрийн карьераа эхлүүлсэн бөгөөд 2011 онд АНУ-д амьдрах болсноор дэлхийн хэмжээний од болж өөрийн хэв маягаа ч өөрчилжээ.

 

3. Charlie Hunnam

© ASSOCIATED PRESS / East News, © Jack Shea / Starshots / Broadimage / Broad Image / East News

1998 онд 18 насандаа тэрээр жүжигчний замналаа эхлүүлсэн бөгөөд 2005 онд Green Street киногоороо амжилтанд хүрсэн билээ. Тухайн үед тэрээр сахалгүй байсныг та дээрх зурагнаас анзаарч буй биз ээ. Түүнийг мөн гэж танихад хүндхэн байгаа биз?

 

4. Emma Stone

© EVERETT COLLECTION / EAST NEWS, © David Acosta / Image Press Agency / BWP Media / East News

2007 онд Superbad нэртэй киногоороо жүжигчний замналаа эхлүүлсэн тэрээр уг киноныхоо нээлтэн дээр энэхүү өхөөрдөм даашинзтай ирж байжээ. Цаг хугацааны урсгалд түүний хэв маяг илүү чамин болсон боловч зургаа авхуулж буй байрлал нь хуучин хэвээр үлдсэн байгааг анзаарсан биз ээ.

 

5. Scarlett Johansson

© EAST NEWS, © Invision / Invision / East News

Нэрт жүжигчин бүсгүй маань дэлгэцнээ хүүхэд наснаасаа гарч эхэлсэн ч 2003 оны Lost in Translation кинонд тоглосон нь түүнд олон олон амжилтыг дагуулсан билээ. Өдгөө түүний хэв маяг илүү эмэгтэйлэг болжээ.

 

6. Ariana Grande

© Dennis Van Tine / LFI / EAST NEWS, © Invision / Invision/ East News

Broadway-д тэрээр анх дуучнаар урлагийн замналаа эхлүүлж байжээ. Улмаар Nickelodeon-той хамтран ажиллах болж 2010 онд Victorious цувралд дүр бүтээж байв. Үүнээс 2 жил хүрэхгүй хугацааны дараа тэрээр анхны дуугаа бичүүлсэн бөгөөд 2013 онд анхны бие даасан цомгоо олны хүртээл болгожээ.

 

7. Ryan Gosling

© Invision / Invision / East News, © Invision / Invision / East News

The Mickey Mouse Club цувралд хүүхэд ахуйдаа дүр бүтээж байсан тэрээр алдар хүндийн оргил рүү тэмүүлсээр 2004 онд The Notebook киногоороо хүссэндээ хүрч чаджээ. Тэр цагаас хойш түүнд багахан л өөрчлөлт орсон байгааг та харж байна.

 

8. Emily Blunt

© ASSOCIATED PRESS / East News, © Invision / Invision / East News

2006 онд нээлтээ хийсэн The Devil Wears Prada кинонд дүр бүтээснээр алдар хүндийг олсон түүний хэв маяг өдгөө эрс өөрчлөгджээ.

 

9. Rihanna

© Associated Press / East News, © Matrix Media Group / face to face / FaceToFace / REPORTER / East News

16 насандаа АНУ-д амьдрахаар шийдэж 2005 онд анхны цомгоо маш амжилттайгаар гаргасан дуучин бүсгүй тухайн үедээ өнөөгийнх шигээ харц булаам биш байжээ.

 

10. Gigi болон Bella Hadid

© Andy Kropa / Invision / AP / East News, © Xavier Collin / Image Press Agency / BWP Media / East News

2014 онд Gigi аль хэдийн загварын ертөнцөд өөрийн байр сууриа олоод байсан бол 18 настай Bella өөрийн карьерийн эхлэлээ тавьж байжээ. Тэд одоо танихын аргагүй болтлоо өөрчлөгджээ.

 

11. Lady Gaga

© Clemens Niehaus / Geisler-Fotopres / DPA / East News, © liying3 / Xinhua News / East News

2008 онд анхны цомгоо олны хүртээл болгож байсан нэрт дуучин маань 2009 онд дээрх зургийг даруулах үедээ аль хэдийн дэлхийн хэмжээний од болоод байсан билээ. Өдгөө тэрээр илүү чамин хувцаслах болжээ.

 

12. Hugh Jackman

© CJ Contino / Everett Collection / East News, © VALERIE MACON / AFP / East News

2000 онд Wolverine дүрд тоглож дэлхийн нийтийн танил болсон Hugh Jackman энэ олон жилийн дараа ч залуу хэвээр харагдсаар. Харин түүний өмссөн хослол харин илүү тансаг зэрэглэлийнх болон хувирчээ.

 

13. Kendall Jenner

© EAST NEWS, © Invision / Invision / East News

Нэрт загвар өмсөгч маань хүүхэд ахуйдаа улаан хивсэн дээгүүр алхлан нэр алдарт хүрч, 2010 онд 14 настайдаа анхны бие даасан гэрээндээ гарын үсэг зурж байжээ. Түүний гадаад төрх төдийлөн өөрчлөгдөөгүй хэдий ч тэрээр одоо камерны өмнө илүү өөртөө итгэлтэй, дэгжин байж чаддаг болжээ.

 

14. Miley Cyrus

© ASSOCIATED PRESS / East News, © Tammie Arroyo / AFF-USA.com / MEGA / Mega Agency / East News

Алдартнуудын гэр бүлд төрж өссөн тэрээр хүүхэд наснаасаа л телевизийн олон хөтөлбөрүүдэд оролцож явсан нэгэн ажээ. 2006 онд буюу 14 насандаа тэрээр Hannah Montana цуврал нь дэлгэцнээ гарснаар нэрт алдарт хүрч байжээ. Тухайн үед өсвөр насны хүүхэд байсан тэрээр өөрийн насандаа тохирсон хувцас өмсдөг байсан бол өдгөө хурц шийдэл бүхий хувцаслалтаараа алдартай нэгэн болжээ.

 

15. Lindsay Lohan

© CJ Contino / Everett Collection / EAST NEWS, © Invision / Invision / East News

3 настайдаа л модел болсон тэрээр 12 насандаа кино урлагийн салбарт хөл тавьж байв. 2002-2003 он гэхэд л тэрээр хэдийн нэр алдрын оргилд хэдийнээ хүрсэн байжээ. Улаан хивсэн дээгүүр алхах нь түүний хувьд энгийн л зүйл гэхэд хилсдэхгүй биз ээ.

 

16. Kim Kardashian

© Axelle / Bauer-Griffin / East News, © JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

Paris Hilton-ы туслах хийдэг байсан тэрээр түүнтэй хамт цөөнгүй үйл ажиллагаанд оролцож байв. Тухайн үед тэрээр загварын чиг хандлага тодорхойлогч нэгэн биш байсан нь илт бөгөөд 2007 онд Keeping Up with the Kardashians шоу олны хүртээл болсноор тэрээр өөрийн дахин давтагдашгүй хувцаслалтын хэв маягийг бий болгосон түүхтэй.

Эдгээр алдартнуудын үсний засалт тэдний гадаад байдалд маш их өөрчлөлт авч ирж буйтай та санал нийлж байна уу?

26
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
8
ТэнэглэлТэнэглэл
8
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Altanhuyg Namjildorj

    Altanhuyg Namjildorj

    2020/08/27 at 22:14

    ,

  2. Ариана грандэ , леди гага хоёрыг л мэднэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *