12-р сарын 12-ны “Толин” өдөр – таны хүсэл мөрөөдлийг биелүүлэх шидэт өдөр, хамгийн гол нь түүний хүчийг зөв ашиглах хэрэгтэй

1

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр – маш онцгой өдөр. 2022 оны 12 дугаар сарын 12-ны Толин өдөр нэг дор тавын таван ширхэг хоёрыг өөртөө агуулсан нь хүслээ шивнэж, мөрөөдлөө биелүүлэх магадлалыг эрс нэмэгдүүлнэ. Чухам ямар аргаар, мөн тоон зурхайд хоёрын тоо ямар хүчтэй болохыг энэхүү нийтлэлээрээ танилцуулъя. Танд сонирхолтой байх болно.

 

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Тоон зурхайд хоёрын тоо хамгийн хүчтэйд тооцогддог. Хоёрын тоо нь өөртөө эерэг энергийг агуулах ба өөдрөг өөрчлөлтийн бэлгэ тэмдэг болно. Энэхүү өөрчлөлт нь амьдралын ямар ч салбарт гарах боломжтой. Жишээ нь, энэ тоо ажил хэрэг бүтээхэд тустай.

Тиймээс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр ямар нэгэн гэрээ хэлцэл, мөнгөн хэлбэрийн хөрөнгө оруулалтыг зоригтой хийж болно. Ашигтай танил тал, удаан хүлээсэн хурим найр эсвэл шинэ байранд нүүж орох – энэ бүх үйл явдал таван хоёрын нөлөөнд өрнөх магадлалтай.

© Pexels

Үүнээс гадна, ид шидийн тоо тайвшрал болон хүнд хэцүү үед тэнцвэрээ алдахгүй байхад тустай. Энэ тооны ачаар та хүнд ажлыг эхлүүлсэн ч хөлөө алдахгүйгээр дуусгаж чадна. Өөрт үнэ цэнэтэй хүнтэйгээ сайдах хамгийн тохиромжтой өдөр юм.

Тоон зурхайн судлаачид хоёрын тоо нь өөртөө зөвхөн эерэг энергийг ч агуулдаггүй болохыг анхааруулж байна. Хүний мөн чанарыг ил гаргах хоёрдмол утга агуулдаг байж болзошгүй. Тийм учраас энэ өдөр үнэнч байх ёстой, худал хэлэхгүй, залилж мэхлэхгүй, хов жив хөөцөлдөхгүй.

© Pexels

Энэ огнооны сар, өдрийн тоонуудыг хооронд нь нэмбэл 6 гарна. Тоон зурхайд зургаагийн тоо нь эд баялаг, сайн сайхныг билэгддэг. Өөрөөр хэлбэл ухаалаг хандаж, буруу зүйл хийхгүй бол энэ тооны нөлөө илүү хүчтэй болно.

Үүнээс гадна, зургаагийн тоо нь хайр дурлалын бэлгэ тэмдэг Тийм учраас энэ өдөр өөрийн ойр дотно, хайртай хүмүүс, ан амьтан болон байгаль эхдээ чин сэтгэлээсээ хандвал зохилтой. Ойгоор зугаалах бол шувуу хооллох багахан хоол халааслаад гараарай. Эзэнгүй нохой хооллох эсвэл тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тусламжийн гараа сунгаж болно. Сайхан сэтгэл хэд дахин арвижиж ирнэ шүү.

 

Толин тусгалтай өдөр юу амжуулах ёстой вэ?

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр – амьдралаа шинэ хуудаснаас эхлүүлэх хамгийн тохиромжтой өдөр. Магадгүй та ажлаа орхиод өөрийн шинэ бизнес эхлүүлэхийг эртнээс мөрөөдсөн байж болно. Яг одоо суугаад ирээдүйн төлөвлөгөөгөө бич, юу ч байж болох юм. Хүслээ хэрэгжиж байна гэж төсөөл.

Сансар огторгуйн ивээлд байхыг хүсэж байгаа бол өглөө орондоо удаан хэвтээд байх хэрэггүй. Эртлэн босоод өглөөг сайхан өөдрөг дэглэмээр эхлүүл. Дасгал хий, шүршүүрт ор, амттай өглөөний хоол бэлдэж ид.

© Pexels

12 дугаар сарын 12-ны өдөр өөрийгөө юу хүсэж байгааг сонсож ойлгохыг хичээнэ. Үнэндээ өдөр болгон өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсохыг оролдох хэрэгтэй юм. Өөрийгөө хайрлаж халамжлах ёстойгоо бүү март. Өөрийгөө баярлуул, цаг байхгүй гэж хойшлуулж байсан зүйлээрээ оролд. Энэ өдөр таны хувьд хамгийн тайван, тааламжтай өнгөрөх ёстой. Тиймээс ойр дотнын хүмүүстэйгээ бүү муудалцаарай: бүх үл ойлголцлыг тойрч гарахыг хичээ.

Хайрын харилцаатай байгаа хүмүүсийн хувьд баярт өдөр тохиож болзошгүй. Жишээ нь, хайртай залуу танд гэрлэх санал тавих магадлалтай. Тооны зурхайгаас харахад энэ өдөр сайн үйлсэд оролцохыг зөвлөжээ. Бие дааж буян үйлдэж ч болох юм. Бусад хүмүүст туслах эсвэл ан амьтанд туслах боломжтой. Амьдралдаа аз, эд баялаг дуудна.

 

Энэ өдөр хүслээ яаж хэлэх вэ?

Тоон зурхайд итгэдэг хүмүүс толин өдрийг чухалд тооцож энэ өдөр хүслээ хэлдэг. Гэхдээ зөв хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, хүслээ хэлэхээс өмнө сайн бодох хэрэгтэй. Яг энэ зүйлийг та үнэхээр хүсэж байна уу?

© Pexels

Хоёрдугаарт, хэн нэгэнд яав ч муу зүйл хүсэж болохгүй. Өс xонзон санах нь өөрт буцаад аянга мэт эргэж ирнэ гэдгийг анхаар. Үүнээс гадна яг тодорхой зүйл хүснэ, хий хоосон зүйл бүү хүс. Одод эрхэс рүү би аз жаргалтай хүн болмоор байна гэж шивгэнэвэл биелэх нь юу л бол.

Хүслээ лавтайяа биелүүлэхийн тулд яг 12:12 эсвэл 24:12 цагт хэлээрэй. Хүслийг чанга дуудаж хэлнэ. Бас цаасан дээр бичсэн ч болно. Цаасан дээр бичих бол илүү их ёс үйлдэх хэрэгтэй.

© Pexels

Чин хүслээ цаасан дээр 12 удаа бичнэ, хүсэл болгоноо шинэ мөрнөөс. “Хүсэж байна”, “… ингэмээр байна” гэж бичихээс зайлсхий. Жишээ нь, “надад хэрэгтэй”, “би мөрөөдөж” байна гэж бичих нь зөв. Дараа нь цаасаа 12 хэсэгт хуваана. Унтахаасаа өмнө цаасны жижиглэсэн хэсгийг өөр өөр газар нууна. Өглөө нь босоод цааснуудаа хурааж авна. Дараагийн толин өдөр цааснуудаа шатаагаарай.

Мэдээж хүн болгон толин өдрийн ид шидэд итгэдэггүй. Хэн нэгнийх нь хувьд 12 дугаар сарын 12-ны өдөр чухал өдөр байж ч болно. Нэгэн хэмнэлээр давтагдах жирийн өдрүүдийн нэгийг яагаад өвөрмөцөөр мөрөөдөж өнгөрөөж болохгүй гэж. Нэг өдөр ид шидэд итгэн сайн сайхан зүйл хийж болно шүү дээ.

30
ХөөрхөнХөөрхөн
10
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Сссс

    2022/12/12 at 12:29

    дараагийн толин өдөр нь дараа жилийн энэ өдөр гэсэнм боловуу

  2. Зозо

    2022/12/12 at 13:05

    Харин тхх дараагийн толин өдөр гэдгийг ойлгохгүй байна , ойлгоод юмуу ? мэддэг хүмүүс нь хэлээд өгөөрэй баярлалаа

  3. Миний л бодол

    2022/12/12 at 17:50

    Дараагийн толин өдрийг хамгийн ойрынх нь 12 сарын 21, 02сарбын 02, 02 сар20н гэж бодлоо тэрийг алгасвал дараа жилийн 11 сарын 11, 12 сарын12 байж болох юм

  4. Hhhh

    2022/12/13 at 00:23

    daraagiin tolin udur ni hezee gdgiig medeh hun bnuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *