Бидэнд аюул ойртож байгааг анхааруулж буй байгаль эхийн 20 дохио

0

Амьдралд юу ч тохиолдож болно – тэр дундаа бид огт болгоомжилж байгаагүй үед аюултай учрах нь бий. Reddit форумын хэрэглэгчид төрөл бүрийн дохио өгсөн товч зөвлөгөөнүүдийг бусдадаа бэлджээ. Энэ дохиог байгаль эх бидэнд аюул ойртож байгааг ойлгуулах гэж “явуулсан” байж ч болох юм. Та өөр ямар дохиог нэммээр байна вэ?

Хэрвээ хуй салхи байрнаасаа огт хөдлөхгүй байгаа юм шиг харагдаад байвал нэг бол яг тань руу чиглээд ирж байна эсвэл танаас холдож байна гэсэн үг шүү

nationalgeographic.org

 

Нохой инээдэггүй. Ялангуяа гудамжинд таарсан нохой. Шүд нь ил гарсан бол уурлаж байгааг илтгэнэ, тиймээс шүд нь ил гарсан дээрээс нь бага ч болов нам дуугаар архирч байвал бушуухан шиг тэр амьтнаас холдохыг хичээгээрэй

kuono.fi

 

Далайн ус этгээд хачин тайван эсвэл тэс өөр өнгөтэй байвал тэнд сэлж ойртож очсоны хэрэггүй. Эсрэг урсгалтай байж болох юм

yudispurnama.com

Эсрэг урсгал буюу “татах” урсгал – эргээс далайн ус руу шулуун өнцгөөр явах урсгал юм. Хэрвээ та эрэг рүү сэлэх үеэр байрнаасаа хөдлөхгүй эсвэл бүр эргээс улам холдоод байвал “татах” урсгалд орсон байна гэж ойлгоорой. Энэ урсгалын эсрэг сэлж хэрхэвч болохгүй – энэ хэсгийг өнгөртөл эргээ дагаад сэлэх нь зөв арга болно.

 

Хэрээ та ойд хандгайтай таарвал нэг зүйлийг сайтар санаж яваарай. Энэ амьтан үнэхээр сүртэй сайхан амьтан, гэхдээ зэрлэг амьтан тул харилцаа үүсгэх гэж оролдсоны огт хэрэггүй. Том бие, их хүчтэй амьтан тул хүнийг гэмтээж болзошгүй. Ялангуяа хажуудаа ходол дагуулж яваа бол бүр ч алсуур явсан нь дээр

buzzfeed.com

 

Үүл доошлох нь цаг агаар удахгүй муудахын шинж. Харин өндөрт давхарлагдсан үүлнүүд нь удахгүй орох аадар бороог илтгэнэ

eoportal.org

 

Хэрвээ та хавцал зэрэг газруудаар аялах гэж байгаа бол бороотой өдөр аяллаа битгий төлөвлөөрэй. Бороотой үед өндөр хавцлаас чулуу нурж болзошгүй, мөн усархаг борооны улмаас үерлэж ч мэднэ

wikimedia.org

 

Хэрвээ зөгий тантай зориуд “мөргөлдөөд” эсвэл танаас холдохгүй эргэлдээд байва та өөрөө бушуухан шиг холдож өгөөрэй. Үүрэнд нь хэтэрхий ойртсон хүмүүс рүү ингэж “дaйрдаг” юм

s-nbcnews.com

 

Хэрвээ ойн амьтад бүгд нэг чиглэлд зугтаагаад байвал ямар нэгэн аюулын дохио байж болох талтай. Байгалийн гамшигт үзэгдэл ч байж болох юм, жишээ нь ойн түймэр ойртож байж болзошгүй

themindfulword.org

 

Хүмүүс загасчилдаггүй голд үxсэн загаснуудтай таарвал тэр усанд битгий ороорой. Төрөл бүрийн нян эсвэл бохирдол ихтэй ус байж болно

amazonaws.com

 

Зарим нэг моднууд аянганд цохиулсны дараа эсвэл ойн түймрийн үеэр дотроосоо шатаж байж мэднэ. Энэ нь хэдэн өдрийн туршид ч үргэлжлэх боломжтой. Ийм зүйлтэй таарвал маш болгоомжтой байгаарай

rbl.ms

 

Хэрвээ орчин тойрноосоо тэс өөр хурц өнгөтэй амьтантай таарвал түүнээс болгоомжил. Магадгүй маш хортой амьтан байж болзошгүй

medium.com

 

Ан амьтад байгалийн гамшгийг мэдэрч чаддаг. Тэдний сонсгол, үнэртэх мэдрэмж нь биднийхээс хүчтэй, тэд өчүүхэн ч гэсэн чичиргээг мэдэрдэг, жишээ нь, газар хөдлөлтийн чичиргээг. Ялангуяа могой зэрэг хэвлээр явагч амьтад газар хөдлөлтийг маш нарийн мэдэрдэг ажээ

com.au

 

Хэрэм том биетэй араатан ойртож байгааг сайн мэдэрдэг. Аюул ойртсон үед хуцаж байгаа мэт авиа гаргаж бусдадаа дохио өгдөг байна

media-amazon.com

 

Далайн ус эргээсээ мэдэгдэхүйц зайд (эргээсээ хэдэн километрийн зайд) гэнэт холдвол цунами болохын шинж байж болно

feverup.com

 

Таны өөрийн мэдрэхүй хэзээ ч алдахгүй. Хэрвээ танд ямар нэгэн аюул ойртож байгаа мэт мэдрэмж төрж байвал яш л тийм байгаа. Бид ирж байгаа аюулыг мэдэрдэг ч гэлээ, 10 тохиолдлын 9-д нь үл тоодог

wildlandtrekking.com

 

Аянга, цахилгаан хэдий хэр хол байгааг тодорхойлохын тулд тэнгэр дуугарснаас хойш хэдэн секундийн дараа цахилгаан цахихийг тоолж тэр тоог гуравт хуваах юм. Ийм байдлаар аянгын зайг километрээр гаргах боломжтой

fineartamerica.com

 

“Скат” далайн усны гадаргуу дээр гарч ирвэл – тун удахгүй цаг агаар муудахын шинж

cmaquarium.org

 

Ойд маш олон төрлийн дуу чимээ сонсогдоно – шувуудын жиргээ зэрэг. Хэрвээ гэнэт нам гүн болбол энэ нь муу зүйл болж байгаа гэсэн үг – жишээ нь, ойрхон араатан амьтан ирсэн ч юм уу

romania-insider.com

 

Ойд зугаалж байхдаа эсвэл агаар салхинд гарч байхдаа эвгүй үнэр үнэртээд байвал (муудаж илжирсэн хог шиг) – магадгүй баавгайн нутаг дэвсгэрт хaлдаж орсон байж болзошгүй

twimg.com

 

Шоргоолжнууд үүрээ орхиж байгааг харвал үүнд заавал анхаарал хандуулаарай. Тэд газар хөдлөлтийг мэдэрч байж болно

terro.com

Эдгээр дээр өөр нэмэх зүйл танд бий юу?

23
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *