10 жилийн дотор хүний амьдралд асар их өөрчлөлт орох боломжтой боловч манай нийтлэлийн эзэд болсон алдартнуудын хувьд гадаад дүр төрх нь мөнхийн ус уусан гэлтэй залуу сайхан хэвээрээ харагдахын зэрэгцээ хайр дурлалын амьдрал нь ч өчигдөрхөн мэт гал халуун байсаар байгаа нь гайхалтай.
1. Jennifer López болон Ben Affleck

Тэдний хайр дурлалын түүх 2002 онд эхэлсэн ч 2 жилийн дараа салсан юм. Гэсэн ч тэд өнгөрсөн жил харилцаагаа сэргээж, олны нүдний өмнө хамтдаа зугаалж буй нь харагдах болсон билээ.
2. Beyoncé болон Jay-Z

Алдартай хосын амьдрал нам гүмхэн боловч аз жаргал дүүрэн хэмээгддэг. Тэд 2008 онд гэр бүл болж, өдгөө 3 хүүхдийн эцэг эх болсон билээ.
3. Paul Rudd болон Julie Yaeger

2003 онд гэр бүл болсон тэд өдгөө 2 хүүтэй.
4. Pharrell Williams болон Helen Lasichanh

Тэд 2013 онд гэрлэж өдгөө 4 хүүхэдтэй болжээ. 2008 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан бол хожим 2017 онд 3 ихэр хүүхэдтэй болсон юм.
5. Mila Kunis болон Ashton Kutcher

1998 онд “70-аад оны шоу” цувралын зураг авалтын үеэр анх танилцсан тэд 2012 оноос болзож эхэлсэн бөгөөд 2015 онд гэр бүл болж 2 хүүхдийн эцэг эх болоод буй юм.
6. John Legend болон Chrissy Teigen

Нэрт дуучин John Legend гэргий болох загвар өмсөгч Chrissy Teigen-тай 2006 онд танилцаж 5 жилийн дараа сүй тавьж, 2013 онд гэр бүл болж өдгөө 2 хүүхэдтэй болжээ.
7. Rob Lowe болон Sheryl Berkoff

Тэд 1991 онд гэр бүл болж, өдгөө 2 хүүхдийн эцэг эх болжээ.
8. Jennifer Connelly болон Paul Bettany

Жүжигчин хос “A Beautiful Mind” киноны зураг авалтын үеэр анх танилцаж байсан бөгөөд 2003 онд гэрлэж, хүү болон охинтой болсон юм.
9. Angela Bassett болон Courtney B. Vance

1997 онд гэрлэж байсан хос хоёр тээгч эхийн тусламжтайгаар ихэр хүүхэдтэй болж байв.
10. Kristen Bell болон Dax Shepard

Kristen Bell болон Dax Shepard нар 2007 оноос болзож эхэлсэн бөгөөд 2010 онд сүй тавьж, 2013 онд гэр бүл зохиож байв. Тэд өдгөө 2 охинтой.
11. Nicole Kidman болон Keith Urban

2006 онд гэр бүл болсон тэд хоёр охинтой аз жаргалтай амьдарч байна.
12. Will Smith болон Jada Pinkett Smith

“The Fresh Prince of Bel-Air” киноны зураг авалтын үеэр танилцаж байсан тэд 1997 онд гэр бүл болсон билээ.
Эдгээр алдартнууд шиг мөнхийн залуу дүр төрхтэй болох ямар арга байдаг вэ?
Гоё
Гайхмаар
Ха Ха
Хөөрхөн
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



