Хэрвээ таны биеийн хэмжээ XL бол зурган дээр хэрхэн өөрийнхөө давуу талыг ил гаргаж, гоё харагдах аргыг хэлж өгье

1

Сайн байцгаана уу, намайг Алина гэдэг. Би 34 кг тураад байгаа, өөр дээрээ ажиллахаа зогсоогоогүй үргэлжлүүлсээр л байна. Яг одоогоор миний галбир төгс түвшинд хүрээгүй байгаа ч гэлээ, би өөрийгөө гэрэл зураг дээр турж байгаагаа хармаар санагддаг.

Та бүхэндээ өөрийнхөө давуу талыг ил гаргаж, мөн дутагдлаа гэрэл зураг дээр хэрхэн нуух талаар хэлж өгье, хэрвээ таны биеийн хэмжээ XL бол шүү дээ.

1.

© alina__boichuk / instagram

Түгээмэл алдаанууд:

  • Ар талдаа ямар нэгэн зүйлд тулах. Ингэснээр гэдэс улам урагшаа том болж харагдана. Гэдэсгүй байлаа ч гэсэн гэдэстэй юм шиг л харагдуулна. Хэрвээ гэдэстэй бол бүр ч том гэдэстэй харагдана гээд та төсөөл дөө?
  • Хэрвээ та над шиг “сарьсан багваахай” цамцтай бол, гараа ардаа гаргахыг бүр ч хориглох хэрэгтэй. Яагаад гэвэл “далавч” нь таны бэлхүүсийг бүр илүү нууна, ингээд та бүр хоёр дахин бүдүүн болж харагдана гэсэн үүг.
  • Давхар эрүүг харж байгаа биз? Учир нь толгой доошоо унжчихсан байгаа юм, зүгээр л хүзүүн дээрээсээ доош унжжээ.

Зөв аргууд:

  • Урагшаа бага зэрэг бөгтийнө. Ингэснээр бүдүүн галбир хамаагүй эмх цэгцтэй харагддаг.
  • Биеийн зарим нэг хэсгийг нүцгэн гаргавал гуалиг харагдуулдаг гэж би саяхан нэг газраас уншсан юм. Ханцуй ¾, мөр, энэ бүгд таныг турьхан харагдуулна. Тиймээс би энэ удаад мөрөө нүцгэллээ.
  • Залуу дүр төрхийн өнцөг”-ийг (зууван царай) гаргахын тулд би толгойгоо бага зэрэг өргөөд хүзүүгээ сунгасан. Ингээд л болоо – хамаагүй туранхай харагдаж байгаа биз?

 

2.

© alina__boichuk / instagram

Түгээмэл алдаанууд:

  • Хоёр өвдөг хоёулаа дуранд өртөж байгаа бол өгзөг, гуя бүгд л бүдүүн харагдана.
  • Хувцсаа гэдсэн дээрээ сул унжуулаад гэдсээ нууна гэж бодож байна уу? Тэгэх хэрэггүй.
  • Пальтогоо бүрэн тойруулж тавих хэрэггүй, яг л хуримын даашинзны нөмрөг шиг: ингэлээ гээд та өөрийгөө илүү л бүдүүн бөгстэй болгож харагдуулна.

Зав аргууд:

  • Хөлөө ачиж сууна, нэг гуя далд орж байгаа юм, өгзгөө харин пальтогоор далдална. Гайхалтай зохицно.
  • Хэрвээ цамц унжаад байвал гэдсээ гараараа эсвэл гадуур хувцсаараа нууна (бодитоор нугалаас гараад байвал л энэ арга тустай)
  • Хувцасны хормой зэргийг бүгдийг өөртөө ойртуулна, газар унжиж байгааг татаж ав, өөрийнхөө эргэн тойронд илүү “шалбааг” үүсгэх хэрэггүй.

 

3.

© alina__boichuk / instagram

Түгээмэл алдаанууд:

  • Нэг бөмбөлөг юм шиг өөрийгөө бөөрөнхийлсөн үү? Хөл дээрээ хөлөө гаргаж тавихгүй, нугалах тухай бодоод ч хэрэггүй. Тэгвэл аварга том өвдөг л харагдана.
  • Том гартай гэдгээ ил гаргах уу, майк өмсөөд, тэгээд нэг гараараа юм тулчихсан.
  • Арагшаа болгосон үс нүүрийг илүү өргөн харагдуулдаг муу талтай. Дээрээс нь сэтгэл хөдлөлийн илэрхийллийг мартаж болохгүй. Айдастай нүүр царай одоогоор ганц ч гэрэл зургийг сайхан харагдуулж чадаагүй л байна.

Зөв аргууд:

  • Нэг дүрмийг санаж явах хэрэгтэй: нэг хөлийг заавал тэгшилнэ. Тэгшхэн байгаа хөл илүү нарийхан харагддаг юм.
  • Гараа шаардлагатай бол үсээрээ далдал эсвэл өөг нуусан хувцас өмс.
  • Үсээр наадаж болно. Мөрөн дээрээ гарга, нүүрээ тал нуу.
  • Гараа хаашаа нуухаа мэдэхгүй байгаа бол уран сэтгэмжээ ажиллуулж болно, ямар нэгэн зүйл гэрэл зурагтаа нэм л дээ: амьтан, аяга кофе, дэр.

 

4.

© alina__boichuk / instagram

Түгээмэл алдаанууд:

  • Сандал, буйдангийн түшлэгийг бүрэн налж суух. Гуя тэр чигээрээ унана, бүх зүйл хүндрээд л ирэх юм. Камерт ойр байгаа болгон хоёр дахин том харагдана.
  • “Эмэгтэй, та ямар автобус хүлээж байна?” гэдэг байрлалаар суух буюу гараа гуян дээрээ авах.
  • Доороос гэрэл зураг дарж байгаа бол бидний нүүр царай юу болох вэ? Зөв: хоёр дахь эрүү гарч ирнэ.

Зөв аргууд:

  • Үнэхээр юм түшмээр эсвэл налмаар санагдаад байгаа бол гараараа тул. Гэхдээ их биеэ арагш нь болгох огт хэрэггүй.
  • Хэрвээ гарт барих зүйл олдохгүй байвал үсээ янзал.
  • Өөрийнхөө эргэн тойрон байгаа эд зүйлсийн онолыг мартаж болохгүй. Хог, хажууд суугаа хүний тал энэ бүгд таны гэрэл зурагт орох ёсгүй.

 

5.

© alina__boichuk / instagram

Түгээмэл алдаанууд:

  • Хэрвээ Ким шиг өгзөгтэй, бройлер шиг гуятай бол хөдөлгөөнтэй зураг даруулахдаа үүнд огт анхаарал хандуулж болохгүй. Яагаад ч үгүй.
  • Хэрвээ явж байгаа бол том алхаа хийхгүй. Урд тавигдсан гуя гэдсийг тодосгож өгдөг.
  • Дуранд орох гол объект эргэн тойрондоо ууссан байхаар гэрэл зураг даруулахыг хичээнэ.

Зөв аргууд:

  • Пальтогоор өгзөг зэрэг өөрийнхөө дутагдалтай бүх хэсгийг хаана.
  • Хөдөлгөөнтэй зургийг амжилттай болгохын тулд зөв байрлалаа авах хэрэгтэй, хэдэн секунд тэр байрлалдаа зог тус. Өнцгөө ч бод.
  • Зургийг бүхлээр нь харж авахыг хичээ. Гол объект дээр гэрэл зураг ирэх ёстой.

 

6.

© alina__boichuk / instagram

Түгээмэл алдаанууд:

  • Шууд камер руу харж суух юм бол гуя хэсгээр шууд хэдэн килограмм нэмэгдэнэ.
  • Нуруугаа бөгтийлгөх, хоёр хөл дээрээ суух. Яаж харагдана гэх юм бэ дээ… та бүхэн өөрсдөө хар даа.
  • Гараа дуулгавартай байлгаж сурга. Дуртай газраа унжиж байх ёсгүй, яг л таны биеийн илүүдэл эрхтэн шиг.
  • Хоёр хуваасан үс нь таны нүүр царайг илүү өргөн харагдуулна.

Зөв аргууд:

  • Өвдгөө хажуу тийш, гуяыг хажуу талаас нь харуулна, ингэснээр биед гоёмсог нугалаа үүснэ.
  • Нуруугаа тэгшлээд, толгойгоо өргө, мөрөө тэнийлгэ. Бага байхад юу гэж сургадаг байлаа даа. Толгой дээрх ном л дутуу байгаа юм.
  • Гараа хаашаа хийхээ мэдэхгүй сууна уу? Гартаа аяга барь эсвэл хундага. Ер нь бол завгүй л байлга.
  • Үсээ нэг тал руугаа унжуулахад нүүр царай туранхай, гонзгой харагддаг.

 

7.

© alina__boichuk / instagram

Түгээмэл алдаанууд:

  • Энэ гэрэл зургаас харахад нарны өөдөөс гэрэл зураг даруулбал хоёр хувилбар гарч ирж байна: цайвар ууссан фон эсвэл чанартай фон гэхдээ энэ тохиолдолд хар толботой гарч ирнэ.
  • Энэ зураг дээр мөн салхи нь араасаа чиглэлтэй, тиймээс “далайн салхи” гэдэг үстэй болж хувирна.
  • Гэрэл зураг дээр ямар ч хэрэггүй чөлөөтэй зай үлдээгээд яах юм бэ. Гэрэл зургийн бараг 40% нь – тэнгэр, эргэн тойрон гарсан байна.

Зөв аргууд:

  • Гэрэл тань дээр эсвэл хажуугаас тусаж байх ёстой – энэ тохиолдолд нүүрэн дээр сүүдэр гаргахгүйн тулд байрлалаа зөв сонгоорой.
  • Таны үс – таны дүр төрхийг гаргах чухал зүйл. Үсээ аль болох арагшаа хийсэхээр байрлалд зогсоно, эсвэл нэг тал руугаа унжуулаарай. Бас нэг хувилбар – бүгдийг бооно.
  • Гэрэл зураг даруулах хамгийн тохиромжтой цаг агаар – наргүй бүүдгэр өдөр. Энэ үед сүүдэр энэ тэр гэж санаа зовох зүйл гарахгүй.

 

8.

© alina__boichuk / instagram

Мэдээж улаан хүрээтэй гэрэл зураг дээр би зориуд маяглаагүй юм шүү. Хүмүүс намайг байгаагаар минь хүлээж авахгүй бол гэдэг айдас надад төрдөг. Үнэндээ би нуруугаа байнга тэгшхэн байлгах гэж, бас толгойгоо унжуулахгүй байлгахыг их хичээдэг, даанч заримдаа хүссэнээр болохгүй. Бас би инээх их дуртай, инээмсэглэхээр нүд минь онийгоод бүр алга болно.

Та гэрэл зураг дээр ямар гардаг вэ? Толинд хөөрхөн, харин тохиолдлын гэрэл зураг дээр эсрэгээрээ… Би ганцаараа тийм биш гэдгийг надад хэлээд өгөөч?

4
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Г. Мөнх-очир

    Г. Мөнх-очир

    2020/02/19 at 22:53

    Амина Ами sorry naiz mine gehdee l

  2. З. Дөлгөөн

    З. Дөлгөөн

    2020/02/20 at 03:32

    З. Тамир egch mini bitii uurlaarai😂 herew bi tanid hairgui bsn iim ym men hiihgui l bsn🙆🏻‍♀️ ghde bi tanid hairtai ZGR SAIN HARAAD AWCHIH ❤️❤️❤️❤️

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *