Шампунийг өөр зүйлээр орлуулж болох 10 хувилбар. Байгалийн гаралтай тул таны үс болонд хуйханд ямар ч сөрөг нөлөөгүй, бас мөнгөнд ч хэмнэлттэй

0

20-р зууныг хүртэл угаалгын өрөөний тавиур дээр шампунь гэдэг зүйл байдаггүй байжээ. Түүнээс өмнө хүмүүс төрөл бүрийн байгалийн гаралтай цэвэрлэгч, саван зэргийг ашигладаг байв. Гэвч хатуу-эрдэс ихтэй усанд дан ганц савангаар угаах хангалтгүй болж эхэлсэн байна. Хэдийгээр шампунь бидний амьдралд орж ирсэн ч маш их сул талуудтай байдаг тул илүү эрүүл, аюулгүй зүйлээр орлуулж сурах нь чухал юм. Тиймээс бид шампунь хэмээх бүтээгдэхүүнийг өөр зүйлсээр орлуулж болох хувилбаруудыг онцолж байна.

1. Хүнсний сода

© pixabay.com, © depositphotos.com

Эхэндээ энэ зөвлөгөө танд бага зэрэг ярвигтай санагдаж магадгүй. Үсэндээ хүнсний сода хэрэглэнэ гэж үү хэмээн бодож байна уу? Санаа зоволтгүй сода бол байгалийн гаралтай гуужуулагч бөгөөд энэ нь арьсны үхэжсэн эд эс, бохирдлыг арилгаж, илүүдэл тосыг багасгаж, хуйхны загатнааг арилгахад туслах болно.

  • Жор: 1 аяга усанд 1 хоолны халбага сода хийнэ. Өтгөн болон буржгар үсэнд илүү их хэмжээний сода шаардагддаг бол шингэхэн, хуурай үсэнд аль болох бага хэмжээгээр ашиглана. Дараагаар нь ус болон содоо сайтар холино. Ингээд уусмалаа хуйхандаа түрхэж иллэг хийнэ.

 

2. Алимны цуу

© depositphotos.com

Алимны цууны хүчиллэг чанар нь үс унахад хүргэдэг мөөгөнцрийн ургалтыг удаашруулдаг. Мөн үсийг гялалзсан өнгөлөг толигор байхад шаардлагатай эрдэс бодис, витаминаар баялаг бөгөөд үсний рН-ийн тэнцвэрийг тохируулдаг байна.

  • Жор: Нэг халбага алимны цууны цууг нэг аяга усанд хийж хутгаад сэгсэрнэ. Үсээ угаасныхаа дараа хуйхан дээрээ асгаад, цэвэр усаар сайтар зайлна.

3. Өндөгний шар

© depositphotos.com, © pixabay.com, © Kwame Anim / unsplash

Толгой дээрээ өндөг хагална гэхээр арай л хязгаарыг давсан мэт сонсогдож байна уу? Гэсэн ч өндгөнд үсийг бүхэлд нь эрүүл байлгах бүх төрлийн эрдэс агуулагдсан байдаг. Мөн өндгийг хуурай үсэнд ангижруулагч байдлаар ашиглаж болно. Ерөнхий үйлчилгээ нь үсийг гялалзсан, цэвэр, зөөлөн болгох юм.

  • Жор: Өндгийг шилэнд хийж сэгсэрнэ. Шүршүүрт орохдоо өндгөө бүхэлд нь нойтон үсэн дээрээ асга. 1-3 минут байлгаад дараа нь хүйтэн бүлээн усаар зайлна.

 

4. Зуун наст

© pixabay.com

Таны толгой дээр хtчнээн их бактери, мөөгөнцөр амьдардгийг та мэдэх үү? Аз болоход зуун настын шүүс арьсны үхсэн эсийг задалж чаддаг бөгөөд үрэвсэл, хагны эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн үсний илүүдэл тосыг арилгаж, хуйхны арьсыг чийгшүүлж, үсний ширхгийг бэхжүүлэн эрүүлжүүлж, үсний ургалтыг сайжруулдаг.

  • Жор: Илүү хялбар болгох үүднээс бэлдсэн гель хэлбэрээр нь ашиглаж болно, эсвэл нэмэлт найрлага нэмж болно. Зуун настын салстлаг шүүсээр хуйхнаас үзүүр хүртэл иллэг хийнэ. Дараагаар нь өргөн шүдтэй самаар үсээ самна. Ингээд 30 минут байлгасны дараа цэвэр усаар зайлна.

 

5. Нимбэгний шүүс

© shutterstock.com

Лемон бол тэжээлийн цахилгаан станц бөгөөд шампунийн хамгийн хямд, хамгийн хялбар хувилбар юм. Нимбэгний найрлага дахь нимбэгийн хүчил нь микробын эсрэг үйлчилгээтэй бөгөөд “рН”-ийг тэнцвэржүүлэгч тул маш сайн цэвэрлэгч болгодог, ялангуяа хагтай үсэнд хэрэглэхэд тохиромжтой.  Мөн нимбэг байгалийн гаралтай цайруулагч юм.

  • Жор: 1 халбага нимбэгний шүүсийг 2 аяга усанд шахаж хийгээд сайтар сэгсэрнэ. Холимгоо үсэн дээрээ асгаж 2-3 минут иллэг хийснийхээ дараа цэвэр усаар зайлна.

 

6. Наргил модны тос

© pexels.com

Наргил модны тос буюу бидний мэддэгээр кокосын тос нь байгалийн гоо сайхны бүтээгдэхүүний дунд олон талт үүрэг гүйцэтгэдэг гэдгээрээ алдартай бөгөөд нүүр будалтыг арилгахаас эхлээд нарнаас хамгаалах үйлчилгээ хүртэл үзүүлдэг байна. Нэмэлт витаминаар баяжуулж савласан байдаг учраас үсний ургалтыг идэвхжүүлж, хуурайшихаас сэргийлж, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс хамгаална. Үс уналт, хагны эсрэг эмчилгээнд илүү үр дүнтэй.

  • Жор: Кокосын тосыг хуурай үсэнд ихэвчлэн оройн цагаар түрхэнэ. Дараа нь алчуураар боож 20-30 минут байлгана.

 

7. Цай

© pexels.com

Хачин сонсогдож магадгүй ч дараагийн удаа уух биш үсээ угаах зориулалтаар цай найруулаад үзээрэй. Кофеины агууламжийн ачаар цай нь цусны эргэлт, арьсны чийгшил, хүчилтөрөгчийн хангамжийг өдөөдөг бөгөөд эдгээр нь үс ургалтыг хурдасгаж, үс унахаас сэргийлдэг!

  • Жор: Савтай цай чанаад хөргөх хэрэгтэй. Дараа нь толгой дээрээ асга (хангалттай хөрсөн эсэхийг шалгаарай).

 

8. Оливын тос

© pexels.com

Чидун жимсний тосоор баялаг орц нь өөртөө зөөлрүүлэгч чанар агуулдаг бөгөөд байгалийн гаралтай чийгшүүлэгч үйлчилгээтэй тул үсийг зөөлөн, уян хатан, эрүүл болгох болно. Олив нь үсний гадуур давхарга үүсгэж, тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг. Өтгөн, хуурай, салаалсан үсэнд илүү үр дүнтэй.

  • Жор: Шаардагдах хэмжээ нь үсний уртаас хамаарч өөр өөр байна. Богино үсэнд нэг халбага бүлээн оливын тос шаардагддаг бол урт үсэнд аяганы 1/4 хүртэл хэмжээтэй хэрэглэгдэж болно. 15 минутын турш толгойдоо иллэг хийгээд дараа нь цэвэр усаар зайлж угаана.

 

9. Цайны модны тос

© shutterstock.com, © shutterstock.com

Энэ бол бактеритай тэмцэж, үрэвслийг анагаах шидтэй бас нэгэн тос юм. Энэ тосыг олон зуун жилийн туршид арьсны асуудал болон хаг арилгахад хэрэглэсээр иржээ. Тиймээс мэдээжийн хэрэг үүнийг хагны эсрэг гайхалтай шампунь болгож ашиглаж болно. Цайны модны тос нь үхсэн эсүүд,илүүдэл тос, бусад бүтээгдэхүүний үлдэгдлийг арилгахад тусална. Мөн арьсны нүхийг цэвэрлэж, чөлөөтэй амьсгалахад туслах болно.

  • Жор: Кокос эсвэл бүйлсний тос зэрэг тостой 10:1 харьцаатай холино. Мөн ангижруулагч болгон ашиглахдаа 30 гр усанд 4-5 дусал цайны модны тос холино.

 

10. Фенангрек үр

© Ajay Suresh / Wikimedia Commons, © depositphotos.com

Энэ үр нь үсийг ургуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг амин дэм, уураг, хүчил зэргийн баялаг эх үүсвэр юм. Эдгээр нь бактери, мөөгөнцөртэй тэмцдэг тул үс уналтыг багасгахад үр дүнтэй байдаг. Үүнээс ч илүүтэйгээр тэд хуурай, цочромтгой арьсны хаг гэх мэт өвчнийг эмчлэхэд ашиглагддаг байна.

  • Жор: Үрийг шөнийн турш дэвтээнэ. 1-2 хоолны халбага үрийг нунтаглаж, нунтаг дээр 2 аяга халуун ус хийнэ. Үр дүнд нь нялцгай холимог үүсэх ёстой. Тэрхүү холимгоороо үсэндээ иллэг хийж, 20 минут байлгаад дараа нь зайлж угаана.

 

Бонус: Яагаад шампунь хэрэглэж болохгүй гэж

  • Бидний бие, тэр дундаа бидний толгойн арьс үс, арьсыг хамгаалж, чийглэг, бат бөх, зөөлөн байлгах үүрэгтэй байгалийн гаралтай тос ялгаруулж байдаг. Харин шампунь тэрхүү ашигтай тосыг юу ч үгүй арилгадаг учраас хуурайшилт, загатнах, хагшилт зэрэг асуудал үүсдэг байна.
  • Шампунь нь химийн найрлага, түүний дотор сульфат, эрдэст тос агуулдаг тул арьсанд тийм ч ээлтэй биш юм. Энэ нь мөн арьсанд шингэдэггүй тул арьсны нүхийг бөглөж, илүүдэл тослог үүсэх шалтгаан болдог. Үүний үр дүнд бүх бохирдлыг угаахын тулд илүү их шампунь шаардагдана. Тиймээс санхүүгийн хувьд ч алдагдалд орно гэсэн үг.
  • Мөн шампунь нь бусад дагалдах үс арчилгааны бүтээгдэхүүний хэрэгцээг бий болгодог. Хамгийн наад зах нь шампуньтай хамт ангижруулагч хэрэглэх ёстой болно. Дахиад л үсний маск, гель, чийгшүүлэгч гээд хязгааргүй жагсаалт гарах болно.
8
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *