Хоёр гараа тайруулсан эр 20 гаруй жилийн дараа дахин гартай болж, хайртай охиноо тэвэрч чадахаар болжээ

0

Инээх, уйлах давхацсан сайхан мөч хүний амьдрал ховорхон тохиож, сэтгэл зүрхэн үүрд дурсамж болон үлддэг билээ. Феликс Гретарссон амь насаа авч үлдэхийн тулд хоёр гараа мөрөөрөө тайруулж байсан аж. Харамсалтай нь эмч нар түүнд гарны донор олох боломжгүй гэсэн хариуг тухайн үед өгч байжээ. Харин түүний амьдралыг нэг өдөр ирсэн дуудлага бүрмөсөн өөрчилжээ.

Тэрээр бага залуу наснаасаа амьдралын хат сууж, хүнд бэрхийг давж иржээ.

© felix_gretarsson / Instagram, © felix_gretarsson / Instagram

1998 онд 25 настайдаа исланд эр Феликс өндөр хүчдэлд цоxиулж, хоёр гараа тайруулсан аж. Тэрээр тухайн үед цахилгаанчин хийдэг байжээ. Гэр бүл зохиогоод удаагүй, 4 настай болон 3 сартай 2 хүүхэдтэй байсан түүний амьдрал ийнхүү орвонгоороо эргэсэн юм. Манай сайт уншигч танд хайртай охидоо ахин тэвэрч чадахгүй, өөрийгөө ч хооллож чадахаа больсон түүний амьдралын түүхийг хүргэж байна.

 

Түүний гэргий Феликст бүтэхгүй, боломжгүй зүйл үгүй гэдгийг цаг ямагт сануулдаг байв.

© felix_gretarsson / Instagram

Феликс өөрийг нь дэмжиж, ямагт дэргэд нь байдаг найз нөхөд, гэр бүлтэй гэдэгтээ баяртай явдаг нэгэн. Тухайн цаг үед тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарт орох хэрэгтэй байсан ч амьдралын хэв маягаасаа шалтгаалан донор эрxтэн олдохгүй байсны дээр сэтгэл санааны хувьд доройтож, бие нь муудсаар байсан аж.

Улмаар 2001 онд тэрээр эмчилгээнд хамрагдаж элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарт орсон ч амжилтгүй болов. Тухайн жилийнхээ өвөл ахин элэг шилжүүлэх мэс ажилбарт оржээ. 2015 онд тэрээр эмнэлэгт хэвтэж байх үедээ эхнэр болох Силвиатай танилцжээ. Түүнийг эмчлүүлж байх үед бүсгүй Феликст дэм болж байсан нь ч тэдний харилцааны эхлэл болсон ажээ.

 

Шувууны далавч шиг л хөнгөн хоёр гараараа тэр бусад руу ахин даллах тэнхэлтэй болов.

© felix_gretarsson / Instagram

“Эхэндээ яг л хоёр автомашин мөрнөөрөө дүүжилчихсэн мэт л хүнд бас зовуурьтай санагдаж байлаа. Гэхдээ удалгүй хоёр гартаа дасч, яг л өөрийн гар шигээ мэдрэх болсон. Эхэндээ арьсны өнгө нь өөр байсан ч яваандаа миний арьсны өнгөтэй ижил болж эхэлсэн” хэмээн шинэ гартай болсон тухайгаа дурсчээ.

 

Тэсвэр тэвчээр, шаргуу хөдөлмөр бол хүсэл мөрөөдөлдөө хүрэх гол алхам.

© felix_gretarsson / Instagram © felix_gretarsson / Instagram

Өдгөө тэрээр гараа бүрэн хөдөлгөж чадахгүй хэвээр байгаа ч мөр, тохой болон баруун гарны бугуйгаа чөлөөтэй хөдөлгөж, эргэн хэвийн амьдралдаа аажмаар орж байгаа хэмээжээ. Тэрээр өнгөрсөн хугацаанд ойлгосон туршлагадаа үндэслэн хүмүүст “Ямар ч хүнд байдалд орсон байсан ямагт хамгийн боломжтой зөв сонголтыг хийж бууж өгөхгүй байх нь чухал. Тэсвэр тэвчээр, шаргуу хөдөлмөр ямагт хүсэл мөрөөдөлд тань хөтөлнө” гэж зөвлөжээ.

© felix_gretarsson / Instagram © felix_gretarsson / Instagram

 

Гэр бүл бол дэмжлэг, хайр халамжийг харамгүй өгдөг цор ганц зүйл юм.

© felix_gretarsson / Instagram

2013 оноос эхлэн гарны донор хайж эхэлсэн түүний бууж өгөөгүй шалтгаан бол түүний ээж байсан ажээ. Энэ тухай тэрээр “Хүчтэй эмэгтэйн гарт хүмүүжсэн учраас би бууж өгөөгүй” хэмээн ярьж байв.

© felix_gretarsson / Instagram

 

Ийнхүү 23 жилийн дараа тэрээр анх удаа хайрт охиноо, зээ охиноо тэвэрчээ.

© felix_gretarsson / Instagram © felix_gretarsson / Instagram

Тэрбээр “Бүх л амьдралынхаа туршид миний дэргэд байж надад тусалж байсан охин, зээ хоёрыгоо өөрийн гараар тэвэрч чадах болсондоо баяртай байна” хэмээн энгийн амьдралдаа эргэн орсон сэтгэгдлээ хуваалцжээ.

34
ХөөрхөнХөөрхөн
6
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. yamar lam deer ochsiim bol? 😅

  2. Цогоо Баяраа

    Цогоо Баяраа

    2022/02/08 at 14:34

    Yostoi mundag emch nar 🙏🙏🙏

  3. Эрдэнэцэцэг

    Эрдэнэцэцэг 'Ц

    2022/02/08 at 15:12

    Аз жаргал хүсэе

  4. Б. Аядухан

    Б. Аядухан

    2022/02/08 at 18:06

    henii garig awsin

  5. Ш. Сумъяа

    Ш. Сумъяа

    2022/02/08 at 18:24

    Аз жаргал хүсье

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *