Төрсөн өдрөөрөө юу хийж БОЛОХ, юу хийж БОЛОХГҮЙ вэ?

2

Төрсөн өдөрт эртнээс ач холбогдол өгдөг байсан. Төрсөн өдөртэй холбоотой маш их сүсэг бишрэл байдаг бөгөөд хэрвээ эдгээрийг дагаж чадвал ирээдүйгээ эерэгээр өөрчилж болно гэж үзэх нь бий.

Төрсөн өдрөөрөө юу хийх ёстой вэ?

Шинэ жилийг яаж угтана тэгж тухайн жилийг дуусгана гэж ярьцгаадаг даа. Энэ сүсэг бишрэл төрсөн өдөрт ч мөн хамааралтай бололтой. Энэ өдөр таны амьдралын чухал зураглал хийгддэг гэж хэлж болно.

Төрсөн өдрөөрөө өглөө эртлэн босоод сэтгэл санаагаа өөдрөг байлгана – ингэснээр та эерэг энергийг өөртөө шингээх боломжийг нээж өгч байна. Энэ өдөр Дээд тэнгэрээс тусгай хүчийг илгээдэг гэж үзэх бөгөөд гэмтэлтэй энергийн давхаргыг нөхөх чадвартай ажээ.

Хэн нэгэнтэй маргалдахгүй байх, сэтгэл санаагаар унахгүй байгаарай. Сөрөг сэтгэл санаа цэвэр энергийг авах замыг хаадаг. Зөвхөн сайн сайхныг бодож асуудлаа түр мартана. Төрсөн өдрөөрөө юу хүсэж байна түүнийгээ олж авна.

Хэрвээ та сүсэг бишрэлтэй нэгэн бол Бурхандаа залбир. Бурхан таныг сонсож хүсэл тань биелнэ. Эртнээсээ төрсөн өдрийг тэмдэглэн өнгөрөөдөг уламжлал тогтсон бөгөөд энэ нь тухай өдрийг яаж угтаж авна тийм байдлаар дараагийн төрсөн өдөртэй золгоно гэсэн сүсэгтэй холбоотой.

Өөртөө шинэ хувцас авч өөрийгөө шинэчлээрэй. Зочид дуудаж сүртэй тэмдэглэхгүй ч гэсэн өөртөө баярын уур амьсгал оруулна. Хуучирч муудсан хувцас энэ өдөр бүү өмс – аз нүүрээ бууруулчихна. Гоёлын хувцасны халаасандаа мөнгө хий – энэ жилдээ эд баялгаар дутахгүй байхыг ерөөнө. Баярын өдрөө хувцсаа завааруулсан ч гэсэн солихгүй байхыг хичээгээрэй.

 

Төрсөн өдрөөрөө юунаас зайлсхийх ёстой вэ?

Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүн хийхгүй байх ёстой зүйлүүд байдаг.

Төрсөн өдрөө урьдчилан тэмдэглэхгүй байх – амьдралын нас богиносгодог гэж үзнэ.

Төрсөн өдрөөсөө өмнө эсвэл төрсөн өдрөөрөө хүнээс зээл авахгүй байх (хөршөөсөө давс ч гуйх хэрэггүй).  Эс бөгөөс бүтэн жилийн турш та санхүүгийн хувьд дутагдах эсвэл ямар нэгэн байдлаар асуудалд орж болно.

Төрсөн өдрөөрөө хэн нэгэнд өглөг өгөх болон бусдад бүү зээлүүл – амжилт, аз жаргалаа бусдад тарааж өгсөн гэж үзнэ.

Онцын шаардлагагүй гэж үзсэн хүмүүстэйгээ харилцахгүй байх – бусдын өвчин, азгүйтлийг өөртөө авах магадлал өндөр. Хэрвээ уулзахаас өөр аргагүй бол халаасандаа мөнгөн эдлэл хийгээрэй – муу энергиэс таныг хамгаална.

Төрсөн өдөртөө урьж байгаа хүмүүс ч гэсэн танд нөлөөлдөг. Төрсөн өдөр 9, 13, 18, 51, 21, 13, 99 эсвэл 100 зочин урьдаггүй. Төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүнд уй гашуу авчирна гэж үздэг байна.

Мөн дээрх тоонууд нь төрсөн өдрийн лааны тоонд ч хамааралтай. Хэрвээ лааны тоо адилхан болоод байвал тооны дүрстэй ганц лаа тавьж болно.

Төрсөн өдрөөрөө та сайн, муу энергид эмзэг болсон байдаг. Тийм учраас баярын өдрөөрөө урих зочдоо сайтар бодож уриарай. Харилцаа тааруу эсвэл эргэлзээ төрүүлж байгаа хүнийг урихгүй байсан нь дээр.

Хэн нэгэн аяга таваг хагалчихвал “Аз жаргал ирэг” гэж хэлнэ. Хагарсан хэсгийг маргааш нь хаяна – аз нэг өдөр гэрт хонох хэрэгтэй. Хогны хувьд ч мөн адил – дараа өдрийн өглөө хогоо гаргаж хаяарай.

Төрсөн өдрөөр юу бэлэглэж болохгүй вэ?

Бэлэг ч гэсэн чухал үүргийг гүйцэтгэх тул анхааралтай хандахыг зөвлөж байна.

Бэлгэнд өгөх гэж байгаа эсвэл авсан цэцгийн тоог сайтар анхаар. Сондгой байх ёстой. Тэгш тоотой цэцгийн баглаа байвал нэгийг сугалж ав эсвэл баглаа цэцгийг бүгдийг хая.

Төрсөн өдрөөр керамик болон арьсан эдлэл (түрийвч, бээлий, ваар ) бэлэглэхгүй – санхүүгийн бэрхшээлд унана гэж үздэг. Хэрвээ ийм бэлэг ирсэн бол дотор нь зоос хийж “гэмгүй” болгоно. Бэлгийг өгсөн хүн эсвэл төрсөн өдрөө тэмдэглэж байгаа хүн өөрөө хийж болно.

Хутга – гэр бүлд үл ойлголцол авчирна. Хурц үзүүртэй, иртэй бүх зүйл  хамаарна (хайч, зүү, сэлэм .. ). Битгий бэлэглээрэй. Хэрвээ төрсөн өдрөөрөө бэлгэнд авсан бол хаясан нь дээр.

Эрдэнийн улуу – нулимс авчирна гэж ойлгодог. Мөн нусны алчуур бэлэглэхгүй. Хэрвээ нусны алчуур бэлгэнд авсан бол хэрэглэж эхлэхээсээ өмнө усанд базаж аваарай.

Толь – хоёр ертөнцийн хонгил гэж үздэг. Төрсөн өдрөөрөө маш эмзэг байгаа учраас нөгөө ертөнцөөс нөлөөлж болно. Зөвхөн дараа өдөр нь л толиндоо хараарай.

Танд эргэлзээ төрүүлдэг хүнээс бэлэг авах хэрэггүй. Хэрвээ бэлгийг нь авахаас өөр аргагүйд хүрсэн бол дотроо: “Зөвхөн нүдэнд харагдсаныг л авч байна, үл үзэгдэх зүйл тэндээ үлдэг” гэж сүсэглээд дотроо залбирна. Ингээд ч эргэлзээ төрүүлж сэтгэлд сэвтэй санагдаад байвал бэлгийг нүднээс далд  хаяарай. Бусдад шилжүүлэх хэрэггүй.

76
ГайхмаарГайхмаар
24
ТэнэглэлТэнэглэл
23
ГоёГоё
16
Ха ХаХа Ха
10
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Khuder Bataa

    Khuder Bataa

    2017/06/07 at 12:47

    Delgerceceg Burendelger

  2. Delgerceceg Burendelger

    Delgerceceg Burendelger

    2017/06/07 at 12:59

    hehe sanaa tavisand bayrlalaa ?

  3. Khuder Bataa

    Khuder Bataa

    2017/06/07 at 12:59

    Ккк. Зөндөө бэлэг цуглуулна биз ?

  4. Delgerceceg Burendelger

    Delgerceceg Burendelger

    2017/06/07 at 13:00

    tegehl bhdaa

  5. Altantulhuur Aagii

    Altantulhuur Aagii

    2017/06/07 at 15:21

    Bas uchirtai l baidag ymbn

  6. Ц. Сараана

    Ц. Сараана

    2017/06/07 at 20:19

    Сш

  7. Eegii Bilgee

    Eegii Bilgee

    2017/06/08 at 11:51

    Batbileg Saikhanbileg unshaarai bi torson odroo urdichilan temdeglehguiee

  8. Х.с Нараа

    Х.с Нараа

    2017/06/08 at 13:20

    Ss

  9. zochin

    2017/06/08 at 21:41

    temdeglehgui bsan ni barag amar ym bna do er ni mongolchuud hezee baitlaa l jil bur tursen udruu temdeledeg bsiin evropiin soel l bh da manaid bol nasni oi l gej bdag shig sanahiin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *