Эрчүүдийн эрүүл мэндэд тустай 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүн

2

Хичнээн олон төрлийн хүнсэнд гайхалтай супер хүч чадал нуугдаж байдгийг бид мэддэггүй. Заримдаа мэдсэн хэрнээ тэр бүр хэрэглэхгүй байх нь ч бий. Гэхдээ хүний эрүүл чийрэг байх үндэс нь биеийн эрүүл мэнд бөгөөд биеийн эрүүл мэндэд хүнс хоолны үзүүлэх нөлөө асар их. Зөв, эрүүл хоол хүнсийг сонгож хэрэглэснээр бие организмаа янз бүрийн өвчнөөс хамгаалах, холестролын түвшинг бага хэмжээнд барих, хорт бодисуудыг биеэсээ хөөх, бодисын солилцоог сайжруулах болон бусад олон асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Эрчүүд өөрийн эрүүл мэндийг хамгаалах тал дээр их хойрго ханддаг улс бөгөөд эрүүл мэндэд нь ноцтой асуудал тулгарахаас нааш эмнэлэгт хандах, урьдчилан сэргийлэх гэдгийг мэддэггүй. Тиймээс идэж байгаа хоол хүнсэндээ анхаарах замаар эрүүл байхыг эрмэлзэх нь зүйтэй юм.

1. Өндөг

Өндөгний цагаан бол цэвэр уураг. Биеийг бүхий л хэрэгцээт шим тэжээлт бодисуудаар хангаж чадах энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр цусныхаа чанарыг сайжруулах боломжтой. Витамин В12, А, фолийн хүчлээр баялаг өндгөнд энэ гурваас гадна 11 төрлийн хэрэгцээт витамин болон эрдэс бодисууд агуулагддаг.Эрчүүдийн эрүүл мэндэд үнэхээр тустай 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 2

2. Бүйлсний самар

Бусад төрлийн самарнуудын адил илчлэг ихтэйгээс гадна эрүүл мэндэд маш ашигтай өөх тос агуулагддаг. Холестролын түвшинг бууруулж, чихрийн шижин болон зүрхний өвчнөөс сэргийлдэг бүйлсний самар нь кальци, кали, витамин В6 болон бусад эрдсүүдээр баялаг.Эрчүүдийн эрүүл мэндэд үнэхээр тустай 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 3

3. Овьёос

Өдрийг эхлүүлэх хамгийн оновчтой сонголт бол овьёос. Витамин, эрдэс бодисууд, ширхэглэг болон уургаар баялаг энэ бүтээгдэхүүнийг өглөөний цайнд хэрэглэхдээ аяга сүүтэй хослуулбал төгс өглөөний цай болно.Эрчүүдийн эрүүл мэндэд үнэхээр тустай 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 4

4. Наргил

Түүхийгээр нь ч идэж болдог энэ хүнс хоол боловсруулах эрхтний хөдөлгөөнийг сайжруулах ширхэглэгээр баялаг. Наргилын шинэхэн шүүс нь зуны халуун өдөр цангааг маш сайн тайлж, таны биед хэрэгтэй байгаа чийгээр хангана. Кокосын тос нь уураг тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй янз бүрийн эрдэс бодисуудыг агуулдаг.Эрчүүдийн эрүүл мэндэд үнэхээр тустай 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 5

5. Авокадо

Энэ жимсэнд агуулагдах өөх тос нь биед нэн тустай. Витамин Е, тосны хүчил, фолийн хүчлээр баялаг энэ жимсэнд биеэс хорт бодисыг зайлуулахад тусалдаг глутатион болон зүрхний өвчнөөс сэргийлдэг ханасан өөх тос агуулагддаг. Авокадо нь мөн тархи болон нүдний өвчлөл тэр ч бүү хэл хавдартай тэмцдэг.Эрчүүдийн эрүүл мэндэд үнэхээр тустай 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 1

6. Зэрлэг яргай загас

Зэрлэг яргай загасны мах нь биеийн ерөнхий үйл ажиллагааг сайжруулдаг. Омега-3 тосны хүчлээр бие организмыг хангах энэ загасны мах нь зүрхний өвчний эрсдлийг бууруулж, холестролын түвшинг багасгадаг. Фермийн нөхцөлд үржүүлсэн яргай загасны маханд зэрлэг яргай загасны маханд агуулагддагаас бага шимт бодис агуулагддаг. Зэрлэг яргай загасны мах нь мөн бохирдуулагч болон хорт бодисуудыг зайлуулахад тусалдаг.Эрчүүдийн эрүүл мэндэд үнэхээр тустай 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 6

7. Хар шоколад

Антиоксидантаар баялаг энэ хүнс зүрхэнд тустай. Антиоксидантууд нь хүний бие организмыг залуу байлгахад тусалдаг. Нэгдсэн Вант улсын эрдэмтэд хар шоколад түүнчлэн жинхэнэ какаоны нунтаг нь эрүүл мэнддээ анхаардаг эрчүүдийн хувьд чухал хүнс хэмээн мэдэгджээ.Эрчүүдийн эрүүл мэндэд үнэхээр тустай 7 төрлийн хүнсний бүтээгдэхүүн 7

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *