Бид өөрсдөө ч мэдэлгүй эрүүл мэнддээ аюул учруулж байдаг, гал тогооны өрөөнд гаргадаг түгээмэл 8 алдаа. Яг одооноос эдгээр зүйлд цэг тавиарай!

0

Гал тогооны өрөөн дэх зарим эд зүйлсийн талаар сайн мэддэг байх ёстой, жишээ нь гамбанз – ихэнх нөхцөлд 00-ын суултуураас ч илүү бохир байдаг. Үүгээр тогтохгүй бидний эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулдаг хоол хийх болон хүнс хадгалахтай холбоотой өөр бусад зайлшгүй мэдэх учиртай олон зүйлс бий. Өнөөдөр бид та бүхэнд гал тогооны өрөөнд гаргадаг хамгийн түгээмэл 8 алдааг хүргэхээр шийдлээ.

1. Сүүг буруу газар хадгалах

Бүх төрлийн сүү, сүүн бүтээгдэхүүнүүд – цөцгий, сүү, тараг – хөргөгчний тавиурт байх ёстой юм. Хөргөгчний энэ хэсэгт хаалгатай харьцуулахад илүү бага температур байдаг. Бид сүү болон сүүн бүтээгдэхүүнүүдийг хөргөгчний хаалганд тавих хандлагатай байдаг бөгөөд ингэснээр хугацаанаасаа өмнө муудахад нөлөөлдөг байна.

vvoe / Shutterstock.com

 

2. Буйдан дээрээ юм идэх

Гарцаа байхгүй бидний дийлэнх нь буйдан дээрээ тухлан суунгаа дуртай хоолоо хажуудаа тавьж, кино үзэхийг таашаадаг. Гайхалтай сонсогдож байгаагаас үл хамаарч, энэ зуршил нь архаг цээж хорсолт болоход хүргэдэг байна. Хэрэв биеийн байрлал буруу байх юм бол, хоол ходоодны шүүстэй нийлж, буцаад улаан хоолой руу чиглэдэг бөгөөд үр дүнд нь цээж хорсож өвддөг аж.

Үүнээс сэргийлэхийн тулд та дор хаяж нэг цагийн хугацаанд юм идсэнийхээ дараа эгц байрлалаар суух хэрэгтэй бөгөөд мөн хүнд юм өргөж, түлхэхгүй байх хэрэгтэй.

Tero Vesalainen / Shutterstock.com

 

3. Хоолыг хөргөгчинд хийхийн өмнө олон цаг ил хөргөж байлгах

Бид та бүхэнд болсон хоолыг 1-2 цагаас хэтрүүлж, ширээ эсвэл хоолны саванд ил байлгаж болохгүйг сануулж байна. +4-өөс +60 хэмд аюултай бактери хурдацтай тархдаг бөгөөд ингэснээр таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулах эрсдэлтэй. Хөрсөн хоолыг хөргөгчинд хийж, хадгалах учиртай. Мөн битүүмжилсэн саванд хийж тавихаа мартуузай. Үүнээс гадна аялал зугаалгаар явахдаа хурдан мууддаг хоол хүнсийг жижиг хэмжээтэй хөргөгч, халуун хүйтнээ барьдаг цүнхэнд хийгээрэй.

Unknown / Shutterstock.com

 

4. Аяга таваг угаадаг порлоныг солилгүй удаан хэрэглэх

Судалгааны үр дүнд гал тогооны өрөөний аяга таваг угаагч порлоныг гэр доторх хамгийн бохир зүйл болохыг олж тогтоожээ. Нэг порлоноо солилгүй удаан хугацаагаар аяга таваг угааж хэрэглэх нь эмгэг төрүүлэгч бактериуд болох салмонелла болон “Escherichia coli” зэргийг үүсэхэд нөлөөлдөг байна.

Maxal Tamor / Shutterstock.com

Өөрийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах хамгийн үр дүнтэй арга бол таны хэрэглэх гэж байгаа порлон чийглэг байх ёстойгоос гадна хэрэглэхийнхээ өмнө богино долгионы зууханд хийж, хэдэн минут байлгах хэрэгтэй. Цахилгаан соронзон долгион бактерийн халдвар бий болохоос сэргийлнэ. Гэхдээ энэ арга металь эсвэл хуванцар эд зүйлд хамааралгүй болохыг санаарай. Дээрээс нь нэмж хэлэхэд та порлоноо 7 хоног хэрэглээд заавал сольж байх хэрэгтэй юм.

Rostislav_Sedlacek / Shutterstock.com

 

5. Хоол хүнсний хугацаа дууссан үед хэрэглэж болох эсэхийг шалгаж үзэх

Бүтээгдэхүүн бүрийн дуусах хугацаа өөр өөр байдаг. Хугацаа нь дууссан үед бид ихэнхдээ заавал шалгаж үздэг – үнэрлэж, харагдах байдлыг нь ажигладаг. Хугацаа нь нэгэнт дууссан бол, ямар ч нөхцөлд хэрэглэж болохгүйг санах хэрэгтэй. Учир нь хугацаа нь дууссан үеэс эхлээд дотор нь хор хөнөөлтэй бактери бий болдог байна.

Эрүүл мэндээ эрсдэлд оруулах зүйл бүү хийгээрэй – харагдах байдал нь хэвийн, үнэр нь зүгээр байсан ч, шууд гаргаж хаяарай. Өчүүхэн төдий зүйлээс болж эрүүл мэндээрээ ноцтой хохирох аюултайг санагтун.

Iakov Filimonov / Shutterstock.com

 

6. Талхыг буруу хадгалах

Өөр нэгэн түгээмэл гаргадаг алдаа. Талхыг сэрүүн, хуурай газар, хөргөгчинд хадгалах ёстой. Мөн уутанд хийх ёстой – ингэснээр бусад бүтээгдэхүүний үнэр шингэхгүй.

Gamzova Olga / Shutterstock.com

 

7. Хүнсний ногоо болон жимсийг хэрэглэх болоогүй мөртлөө эрт угаах

Бүтээгдэхүүнүүдийг хөргөгчинд тавьсны дараа гадаргуу дээр нь хөгц үүсэж эхэлдэг. Ийм учраас жимс болон хүнсний ногоог хэрэглэхийн яг өмнө угааж, цэвэрлэх ёстой. Мөөгний хувьд өөр – сүвэрхэг бүтэц нь порлон шиг чийгийг шингээж авдаг. Тийм боловч мөөгийг угаасны дараа цэвэрхэн алчуураар хуурай болтол нь арчих ёстой.

Yulia Grigoryeva / Shutterstock.com

 

8. Гоймонг хэтэрхий их болгох

Дэлхийн олон оронд гоймон алдартай хоол бөгөөд ихэнх ресторануудын ахлах тогооч нар гоймонг зөөлөртөл нь буцалгаж болгодог. Харин гоймонг хэтэрхий их болгосноор гликемийн индексийг нь ихэсгэж орхидог байна. Энэ нь цусан дахь сахарын хэмжээг нэмдэг. Ингэснээр жин нэмэгдэх болон чихрийн шижин өвчин тусах эрсдэлтэй билээ.

StockphotoVideo / Shutterstock.com

Та эрүүл мэнддээ анхаарал тавьдаг бол, дээрх гал тогооны өрөөн дэх алдаануудыг яг одооноос эхлэн засаж аваарай. Мөн энэхүү хэрэгтэй мэдээг SHARE хийж, ойр дотнын хүмүүстээ анхааруулаарай.

7
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nergui Erhemee

    Nergui Erhemee

    2020/07/14 at 20:15

    Э. Охиноо

  2. Фф

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *