2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu

0

Бүх эцэг эхчүүд хүүхдээ жолооны шалгалтаа даваад анх удаа замын хөдөлгөөнд оролцоход нь маш их санаа зовдог. Тэгвэл таны хүүхэд 2016 онд гарах Chevrolet Malibu машины жолооны ард сууснаар хамаагүй илүү аюулгүй байх болно гэж General Motors-ынхан Нью Йорк-ийн авто шоунд оролцох үеэрээ онцолжээ.

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 1

2016 оны Chevrolet Malibu нь өсвөр насныхныг аюулгүй жолооч байлгахын тулд тусгайлан тэдэнд зориулан  бүтээсэн  жолооны системтэй юм. Энэхүү систем нь эцэг эхчүүдэд хүүхэддээ зам зааж өгөх хэрэгсэл нь болж өгөх юм.  Энэ нь жолооны ардаас хүүхдүүдийг бүх замынх нь турш хянах бөгөөд эцэг эхчүүд дараа нь бүх төрлийн мэдээллийг нь шалгаж болох тайлан карттай байх аж. Мөн энэ нь хурд хязгаарлагч болон туулсан замын тэмдэглэлтэй.

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 2

Энэ систем нь эцэг эхчүүдэд машины хурдыг  72-120 км/цаг-аар тохируулж өгөх боломжийг олгоно. Хэрэв тохируулсан хурдаас хэтрэх юм бол машин дотор дохио дуугарахаас гадна сануулгын видео бичлэг гарах болно.

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 3

Мөн системд өөр хэд хэдэн онцлог чанар байгаа бөгөөд тухайлбал суудлын бүсээ бүслэхээс нааш машины хөгжим ажиллахгүй. Ухаалаг утсаа машиныхаа стерео системтэй холбосон үед энэ нь автоматаар саад болохгүй байх төлөвтөө шилжих болно. Энэ систем нь эцэг эхчүүдтэй нь хамтран өсвөр насныханд жолооны зөв дадлыг хэвшүүлж өгнө.

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 4

АНУ-д 16-19 насны хүүхдүүд  20-иос дээш насныхнаас 3 дахин ихээр автомашины ослоор нас бардаг байна. 2016 оны Chevrolet Malibu анхны үзүүлэнгийн тоглолтоо Нью Йорк-ийн авто шоунд 4-р сарын эхээр гаргасан бөгөөд 2015 оны сүүлээр худалдаанд гарахад бэлэн болох юм.

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 5

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 6

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 7

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 8

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 9

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 10

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 11

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 12

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 13

2016 онд үйлдвэрлэгдэх Chevrolet Malibu 14

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/04/12 at 22:35

    Царайлаг машин байна. Миний бодлоор бүх машин хурд хязгаарлагчтай байвал осол гарах нь багасах байх даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *