Өөрийнхөө биеийн хэлбэрт төгс тохирох усны хувцсыг хэрхэн сонгох вэ? Сайхан харагдахын тулд заавал туранхай байх албагүй

0

Таны биеийн хэлбэр, таны жин эсвэл өндөртэй төдийлөн хамааралтай биш гэдгийг та мэдэх үү? Бүсгүй таны биеийг хэлбэрийг тодорхойлогч гол зүйл нь чухамдаа мөр болон єгзєгний тойргийн харьцаа юм. Тиймээс та усны хувцастай харц булаам харагдахын тулд өөрийн хүслээ түр хойш нь тавьж, давуу талаа бодох нь зүйтэй болов уу. Манай нийтлэл танд зуны аагим халуун өдрүүдэд найз нөхөдтэйгөө аялал зугаалгаар явах үед тань хамгийн үзэсгэлэнтэй харагдуулах усны хувцас сонгоход тань тус болно гэдэгт итгэлтэй байна.

Нэгдүгээр алхам: Биеийн хэлбэрээ тодорхойл

Биеийн хэлбэрээ нарийн тодорхойлж гаргахын тулд толинд өөрийн биеийн ерөнхий дүрслэлийг харж зураад мөрний болон єгзєгний хэмжээгээ тогтоогоорой. Мөн биеийнхээ хамгийн өргөн хоёр хэсгийг тэмдэглээрэй.

Хэрэв биеийнхээ хамгийн өргөн хэсгийг тодорхойлох хэцүү байгаа бол толинд зурсан өөрийн биеийн дүрслэл дээр мөр болон єгзєгний хэмжээг хэмжиж тэмдэглэснээр илүү нарийн тооцох боломжтой болно. Ийнхүү та өөрийн биеийн хэмжээг тодорхойлж мэдсэнээр өөрийн биеийн хэлбэрийг мэдэх боломжтой боллоо.

  • Элсэн цаг

Хэрэв таны мөр болон єгзєгний хэмжээ ижил, бэлхүүс нарийн бол таны биеийн хэлбэр энэ ангилалд хамаарна. Мөн энэ төрлийн биеийн хэлбэртэй хүмүүс нь нарийн гуалиг хөлтэй байх нь түгээмэл.

  • Тэгш өнцөгт

Хэрэв таны мөр болон єгзєгний хэмжээ ижил бөгөөд бэлхүүсний тойрог тийм ч нарийн биш бол та энэ ангилалд багтах болно. Толинд харвал таны биеийн галбир босоо тэгш өнцөгт дүрстэй ойролцоо буйг та ажиглаж байгаа биз ээ. Мөн энэ төрлийн биеийг тамирчны биед төгс зохицох галбир гэх нь бий. Учир нь таны биеийн булчин жигд, хүчирхэг байдаг ажээ.

  • Зууван

Хэрэв таны бие хєх болон єгзєг хэсгээрээ жижиг, хэвлий хэсгээр өргөн бол таны биеийн хэлбэр зууван ангилалд орно. Зууван гэж нэрлэсэн шалтгаан нь таны биеийн ерөнхий хэлбэр босоо байрлалтай зууван дүрс мэт харагдаж буйтай холбоотой.

  • Гурвалжин

Бүсэлхий хэсэг тань өргөн боловч мөрний хэсгээрээ нарийхан бол та өөрийгөө гурвалжин хэлбэрийн биетэй гэдэгт эргэлзэх хэрэггүй.

  • Урвуу гурвалжин

Хэрэв таны цээжний тойрог єгзєгний хэмжээнээс тань их байвал таны биеийн хэлбэрийг урвуу гурвалжин гэж нэрлэдэг ажээ.

 

 

Хоёрдугаар алхам: Ямар усны хувцас танд төгс зохицох вэ?

Биеийнхээ хэлбэрийг тодорхойлсон бол та дараах зөвлөгөөг уншсанаар өөрт төгс зохицох усны хувцсаа сонгоход бэлэн болох болно.

Элсэн цаг

Та өөрийгөө ямар азтай гэдгийг мэдэх үү? Таны биеийн дээд болон доод хэсгийн өв тэгш байдал болон нарийн бэлхүүс танд ямар ч усны хувцас маш сайхан зохих нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Танд ганц дан, хоёр хос, бүр гурван хос усны хувцас ч сайхан зохино.

 

Тэгш өнцөг

Хэрэв та тэгш өнцөгт биеийн хэлбэртэй бол хүзүүтэй дан усны хувцас сонгохыг санал болгож байна. Мөн нуруугаар солбисон зангилаатай усны хувцас ч мөн сайхан харагдана гэдэгт эргэлзэх хэрэггүй. Усны хувцас нь гэгээлэг өнгийн хүрээтэй байх нь мөн сайхан санаа байх болно шүү.

 

Зууван

Дан өнгийн эсвэл жижиг дүрс, босоо шулуун зураас гэх мэт чимэглэлтэй усны хувцас санал болгож байна. Эдгээр жижиг хэсгүүд нь таны биеийн хэлбэрийг илүү сайхан харагдуулах үндэс суурь болох бөгөөд хоёр талаараа задгай болон хэвлий хэсгээрээ ил гарсан усны хувцаснаас зайлсхийх хэрэгтэй. Мөн түүнчлэн хєхний даруулгадаа онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна.

 

Гурвалжин

Таныг сайхан харагдуулах гол нууц бол биеийн дээд хэсэгтээ бусдын анхаарлыг илүү татах явдал юм. Та хүзүү эсвэл мөрөвчтэй тод өнгийн, бусдын анхаарлыг өөрийн эрхгүй татам усны хувцас сонгох нь зүйтэй. Харин биеийн доод хэсгээ тайван орхих эсвэл гүн цэнхэр, хар эсвэл бор гэх мэт бараан өнгийн дотуур хувцас сонгохыг зөвлөж байна.

 

Урвуу гурвалжин

Өмнөх хэлбэрийн эсрэг буюу биеийн доод хэсгийг илүү тодотгосон усны хувцас сонгоорой. Мөртэй гүн эсвэл цайвар өнгийг сонгох нь таны биед төгс зохицох болно. Усны хувцас тань дээрээсээ доош өнгө нь бүдгэрсэн байвал мөн тохиромжтой. Мөн түүнчлэн хєхєє сайхан харагдуулах хєхєвчтэйг сонгохыг танд зөвлөж байна.

8
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *