Бидний гэр оронд нуугдаж буй сэтгэл санааг тавгүйтүүлэх үндэс суурь болж байдаг 10 зүйлс

0

Сонирхолтой сонсогдож магадгүй ч гэрийн тэжээвэр амьтандаа ор засаж өгөх нь бидний эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлж байдаг. Энэ хорвоо дээрх хамгийн амар тайван газар бидний гэр орон байдаг боловч дотоод засал чимэглэл, эдлэл хэрэглэл гэх мэт зүйлс хүний сэтгэл санаанд далд байдлаар сөргөөр нөлөө үзүүлж байдаг ажээ. Манай сайт уншигч танд зочны өрөөнөөс эхлээд угаалгын өрөөнд хүртэл байдаг бидний сэтгэл санаанд сөргөөр нөлөөлж чадахуйц 10 зүйлсийг танилцуулж байна.

1. Сэрүүлэгний чанга дуу чимээ

© amazon.com

Гэнэт чанга чимээ гарч өглөө сэрэх нь хүний биед адреналины хэмжээг нэмэгдүүлдэг аж. Энэ байдал удаан хугацааны туршид үргэлжилсэн тохиолдолд сэтгэл гутралд ч хүргэх магадлалтай байдаг байна. Харин бид танд сэрүүлэг бус гэрэл ашиглан сэрэхийг зөвлөж байна. Чанга дуу гаргахын оронд гэрэл гаргаж биднийг нойрноос сэрээдэг сэрүүлэг байдаг гэдгийг та мэдэх үү? Ийнхүү гэрэл ашиглан сэрэх нь биед стресс үүсгэхгүй байх давуу талтай.

 

2. Угаалгын өрөөндөө жин байрлуулах

Угаалгын өрөөнд жин байрлуулснаас үүдэлтэйгээр орох тутамдаа жингээ үзэх дадал тогтох нь олон тохиолддог ажээ. Энэ нь даамжирсан тохиолдолд жингээ үзэхгүй бол сэтгэл санаа тавгүйтэх, жингээ мэдэхгүй бол санаа амрахгүй байгаа мэт мэдрэмж төрөх зэргээр сэтгэл санаанд өөрчлөлт орж эхэлдэг. Энэ үзэгдлийг шинжлэх ухаанд “Gravitophobia” хэмээн нэрлэдэг. Иймээс та гэртээ ил буй жинг аль болох далд газарт тавьж, долоо хоног эсвэл сард нэг удаа жингээ үзэж байхыг зөвлөж байна.

 

3. Өөрийгөө толинд удаан ширтэх

© depositphotos.com

Эрдэмтэд саяхан хүн толинд өөрийгөө удаан хугацаагаар харснаар сэтгэл санаанд ямар нөлөө үзүүлдэг талаар судалгаа явуулжээ. Үүний үр дүнд хүн өөрийн тусгалыг удаан хугацаанд харснаар стресстэж эхэлдэг гэдгийг олж тогтоожээ. Учир нь өөрийгөө удаан хугацаагаар харж, элдэв өө сэвээ олж харснаас сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх үндэс тавигддаг ажээ. Иймээс төдийлөн том толь тавихыг чухалчлах хэрэггүй гэж зөвлөж байна.

 

4. Гэрийн тэжээвэр амьтантайгаа хамт унтах

© Dubravko Sorić / flickr, © Pedro Ribeiro Simões / flickr

Гэрийн тэжээвэр амьтад үсэрхэг тул харшил хөдөлгөх, унтаж байх үед шөнө сэрээх зэрэг асуудлуудаас үүдэлтэйгээр тэдэнтэй унтах төдийлөн тааламжтай санагдахгүй байх нь бий. Энэ бүхнээс улбаалан стресс үүсч, сэтгэл санаагаар унах нөхцлийг бүрдүүлдэг ажээ. Иймээс хэрэв та тэжээвэр амьтантайгаа хамтдаа унтдаг бол түүнд тусдаа ор засч өгч байхыг танд зөвлөж байна.

 

5. Халаалтанд анхаарал хандуулахгүй байх

© Kari Söderholm / flickr

Хэт хүйтэн эсвэл халуун уур амьсгал хүний сэтгэл санаанд шууд нөлөөгөө үзүүлж байдаг. Иймээс ч гэр орны дулааныг тогтвортой хэмд хадгалах нь сэтгэлзүйгээ засах нэгэн арга болдог байна. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар гэрийн дулаан ойролцоогоор 25 хэмд байвал тохиромжтой ажээ.

 

6. Өөр өөр цаг үеийг харуулсан зургийг нэг газарт байрлуулах

© Travis Isaacs / flickr, © depositphotos.com

Маш олон дурсамж агуулсан, өөр өөр цаг үед дарсан зурагнуудыг нэг газарт хамтад нь байршуулах нь тархины үйл ажиллагааг хэт өдөөх үндэс болдог байна. Үүний улмаас анхаарал төвлөрөлгүй болох, стресстэх зэрэг асуудлууд хүнд тулгардаг ажээ.

 

7. Унтлагын өрөөнд тохиромжгүй гэрэл байрлуулах

© shutterstock.com, © Prem Sichanugrist / flickr

Унтлагын өрөөнд LED гэрэл суурилуулах нь тун тохиромжгүй байдаг ажээ. Учир нь энэ төрлийн гэрэл өөрөөсөө нойргүйдэлд хүргэж, сэтгэл санаанд ч нөлөөлөхүйц нөлөө үзүүлдэг цэнхэр туяа ялгаруулж байдаг гэнэ. Иймээс шаргал туяатай гэрэл унтлагын өрөөндөө тавиарай.

 

8. Ханын өнгөө буруу сонгох

© Gianmaria Zanotti / flickr, © pexels.com

Ногоон өнгө хүний бүтээлч сэтгэхүйг нэмэгдүүлдэг тул оффис эсвэл студийн ханыг энэ өнгөөр дагнан будвал тохиромжтой байдаг. Харин улаан өнгө хүнд эрч хүч нэмдэг бол ягаан болон шар өнгө сэтгэл санаанд дарамтыг нэмж байдаг байна. Мөн түүнчлэн цулгуй цагаан өнгө сэтгэл санааг тогтворгүй болгодог тул өнгөний зохицлыг анхаарууштай ажээ.

 

9. Боловсруулсан бүтээгдэхүүнүүдийг хөргөгчиндөө хадгалах

© Coffee Danube Still Life Photography / flickr, © pexels.com

Зайдас, хиам, лаазалсан мах, шарсан хүнс, чихэр, жигнэмэг болон өөх тосны агууламж ихтэй бүтээгдэхүүнүүдийг хөргөгчиндөө удаан хадгалах хэрэггүй. Учир нь тэд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй сэтгэлзүйд ч нөлөөгөө үзүүлж байдаг ажээ. Иймээс та дээрх хүнснүүдээс зайлсхийж, эрүүл хүнсийг сонгоорой.

 

10. Телевизор үзэж амрах

© shutterstock.com, © pexels.com

Оройн цагаар гэртээ тухлах үедээ телевизор үзэх нь магадгүй бидэнд тайтгарал өгдөг гэж та боддог байх, үнэн хэрэгтээ танд стресс л нэмж байдаг аж. Тухайлбал, телевизор үзэх үед гэмт хэрэг, аймшигтай үйл явдал өгүүлэх мэдээ, кино зэрэг нь сэтгэл гутралд хүнийг хөтөлж байдаг. Түүнчлэн нэг байрлалдаа удаан хугацаагаар сууснаар хүнд улам ядарч буй мэт мэдрэмж төрж эхэлдэг ажээ. Хэрэв та их ажлын дараагаар биеэ амрааж, алжаалаа тайлахыг хүсч буй бол давстай ус дүүргэсэн ваннд хэвтэх эсвэл йог хийж үзэхийг зөвлөж байна.

Дээрх жагсаалтанд буй зүйлс таны эргэн тойронд бий юу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй бодлоо хуваалцаарай.

12
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Sh Sukh

    Sh Sukh

    2020/12/16 at 09:11

    💩

  2. TRADING

    2020/12/16 at 23:21

    12-Р САР / Зул сарын баярын санал
      Шуурхай сурталчилгаа !!!
    6 цагийн дараа:
      ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 1000 доллар 2000 доллар олдог
    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 2000 доллар 4000 доллар олдог
    3.000 ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 6000 $ олдог
    ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 5,000 $ нь 10,000 доллар олдог
    10000 $ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 30,000 $ олдог
    20,000 долларын хөрөнгө оруулалт 100,000 доллар олдог

    Бүрэн ашиг баталгаатай !!!
    Телеграм сувгаар надтай холбоо бариарай: @ seidnaly одоо хөрөнгө оруулалтаа тохируулахаар !!!!
      whatsapp: +33 7 52 43 26 19  

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *