Нойрны тухай сонирхолтой 12 баримт

2

Хүн амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг гэсэн тоо баримтыг эрдэмтэд гаргасан байдаг. Өнөөгийн зав чөлөөгүй амьдралын хэв маяг, стресс бидний нойрыг хугаслах нь цөөнгүй ч амралтын өдрүүдэд бид өглөө босдог цагаасаа харьцангуй хожуу босох гэх мэтээр аль болох их нойр авч, амрахыг эрмэлздэг. Амьд бие организмын хувьд ус агаар шиг хэрэгтэй нойр хэмээгч зүйл нь бидэнд хэдий хэмжээгээр хэрэгтэй байдаг юм бол? [tweetable]Хар дарах, зүүдэндээ ярих зэрэг нь юунаас шалтгаалдаг юм бол?[/tweetable] Эдгээр асуултын хариулт болон нойрны тухай бусад сонирхолтой баримтуудыг энд нийтэллээ. Уншигч та бүхний мэдлэгийн хүрээг тэлэхэд өчүүхэн ч атугай хувь нэмрийг өгч чадах бизээ.

1. Нойр ба нэр алдар
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 2
Нойр нэр алдартай юугаараа холбоотой гэж? Энэ тухайд бид 60 гэсэн нэг тоог хэлье. Энэ тоо бол [tweetable]Michael Jackson-ы нас барахаасаа өмнө гүн нойрсолгүй дараалан хоносон шөнүүд[/tweetable]ийн тоо юм. Үнэн хэрэгтээ энэ нь түүний үхлийн нэг шалтгаан ч байж болно. Тэгэхэд Mariah Carey сайн тоглолт хийхийн тулд тоглолт бүрийнхээ өмнө 15 цаг унтах шаардлагатай гэж үздэг бол Salvador Dali олон цагаар унтахын оронд гартаа халбага бариад дугхийх үед халбага нь доор тавьсан тавган дээр унах хүртэл хоёрхон минут дугхийгээд авах нь жинхэнэ нойрсолт болдог гэж үздэг байжээ.

2. Нойрны үргэлжлэх хугацаа
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 3
Нярай хүүхэд болон хүүхдүүд 10 хүртэл цагаар маш удаан хугацаагаар унтдаг гэдгийг бид мэднэ. Гэтэл өсвөр насныхан ч бас ийм хэмжээний цагийн турш унтах ёстой байдаг аж. Энэ нойрсолтын хугацааг хүнийг 22 нас хүртэл бууруулах ёсгүй юм байна. 22-55 насны дундаж хүний бие организм 8 цаг орчим унтах шаардлагатай байдаг. Гэтэл 60-аас дээш насны хүн 6 цаг л унтахад хангалттай байдаг. Эндээс үзвэл [tweetable]нойрны хэрэгцээ настай урвуу пропорциональ хамааралтай байдаг байна[/tweetable]. Зарим эрдэмтэд эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад шөнө илүү урт хугацаагаар унтах ёстой байдаг гэж үздэг.

3. Нойр дутагдлаас үүсэх үр дагавар
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 4
Хүмүүс нойргүйгээр сайн ажиллахаар зорьдог. Судалгаагаар [tweetable]нойргүйдэл нь согтуу байгаагаас илүү сөрөг нөлөөтэй[/tweetable] гэж гарсан. Нойргүйдсэнээс ердийнхөөс илүү аюултай байдалд хүн ордог. ДЭМБ-аас явуулсан саяхны судалгаагаар нойргүйдэл нь олон төрлийн хавдлын эх үүсвэр болдгийг тогтоосон. Нойрсох үед бие махбодь алдсан энергиэ нөхөж, системээрээ дамжуулан олон нарийн төвөгтэй засварыг хийж байдаг. Бага унтах нь янз бүрийн өвчинд өртөмтгий болгодог.

4. Хүн байхын сул тал
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 5
Хүн төрөлхтөн бол тархиныхаа үйл ажиллагааны тал хувийг сэрэнгэ байдлаар хадгалж чаддаггүй цөөхөн төрөл зүйлүүдийн нэг юм. Далайн гахай нь амьд үлдэхийн тулд 15 хүртэл хоногоор сэрүүн байж чаддаг. [tweetable]Тэд энэ хугацаанд тархиныхаа талыг сэрэнгэ байдлаар байлгадаг[/tweetable]. Нугаснууд ч бас адил. Цувааны дунд талын нугаснууд унтаж байхад захын хоёр нугас хагас унтаа байдалтайгаар аюулгүй байдлыг сахидаг. Магадгүй орон гэр дэх аюулгүй байдлын сонор соргог байдал үгүй болсон нь хүний тархи бүхэлдээ нойрсдог болоход ч хүргэсэн байж болох юм.

5. Нийгмийн цагийн зөрүү
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 6
Судалгааны үр дүн [tweetable]өнөөгийн өсвөр насныхан болон насанд хүрэгчдийн 90% нь өглөөний хүн биш болсныг харуулжээ[/tweetable]. Хичээл сургууль, ажилдаа явахын тулд өглөө босох нь хүмүүст яг л цагийн зөрүүнд орчихсон мэт сэтгэгдлийг төрүүлэх болсон байна. Нойргүйдэлд өртөгсөд болоод оройтож босогчдын хувьд буруу цагийн бүсэд ажиллаж байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлэх нь маш түгээмэл. [tweetable]14-19 насныхны дунд нойргүйдэл хамгийн их байгаа нь үе тэнгийнхний дарамт болон ажлын дарамтаас үүдэлтэй[/tweetable] аж.

6. Хоногийн хэмнэл
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 7
Хүний бие нарны гэрэл болоод даавраар зохицуулагддаг өөрийн дотоод цагтай. Тиймээс энэ цагийг та өөрөө зохицуулахыг оролдох нь ямар ч амжилтанд хүргэхгүй. Оройтож унтахад толгой өвдөх, шөнийн турш ажилласнаар өглөө сульдаж ядардаг зэрэг нь үүний баталгаа юм. Маш сонирхолтой нь хараагүй хүмүүс гүн нойронд автахад хэцүү байдаг. Учир нь гэрэл хүлээн авах тал дээрх хомсдол нь хоногийн хэмнэлийг зөв цагт нь өдөөхөд хүндрэлтэй тулгарснаар гүн нойрсоход шаардагддаг дааврын түвшинд саад учрахад хүргэдэг байна.

7. Унтах нь калори шатаадаг.
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 8
Унтах үед хүний бие дэх калори шатдаг. Энэ нь [tweetable]унтах дуртай бөгөөд турах хүсэлтэй байгаа хүмүүсийн хувьд сайхан мэдээ[/tweetable]. Мөн унтахад зарцуулж байгаа хугацаанд хоол идэх боломжгүй.

8. Нойрсож буй гоо бүсгүй
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 9
8-10 цагийг унтаж амрахад бүрэн зориулах нь гоо сайхан байхад маш тустай гэдгийг жүжигчид, уран бүтээлчид сайн мэддэг. [tweetable]Эрүүл, үзэсгэлэнтэй байхын тулд эрэгтэй эмэгтэй аль ч хүн өдөр бүр хоёр удаа дугхийгээд авах хэрэгтэй[/tweetable]. Америк дахь ажилтнуудын 16% нь ажилтнуудад зориулсан орон дээр дугхийгээд авдаг байна.

9. Нойр урт наслахад тустай.
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 10
[tweetable]Анааш өдөрт ердөө 2 цаг орчим унтахад л хангалттай байдаг[/tweetable] бол муур 12 цагаас багагүй хугацаагаар унтах шаардлагатай байдаг. Хүний хувьд 6 цаг унтдаг хүнтэй харьцуулахад 7 цаг 30 минут унтдаг хүн илүү урт насалдаг байна.

10. Унтах ба бага зэрэг илүү хугацаагаар ичих
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 11
Ичих /ичээнд орох/ гэдэг нь нойр биш. Өвөл амьтад ичдэг нь унтаж байгаа хэрэг бус хүйтний улиралд амьд үлдэхийн тулд биеийн температур болон бодисын солилцоогоо бууруулж, энергиэ хадгалж байгаа хэрэг юм. Ичих үед амьтны биеийн температур, зүрхний цохилт нь унтаж байх үеийнхээс нь огт өөр байдаг.

11. Зүүд, нойрон дундаа ярих, явах
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 12
Олонх зүүд нь хар цагаан эсвэл нэг өнгөтэй байдаг. Хүмүүсийн 12% нь амьдралынхаа туршид нэг өнгөтэйгээр зүүдэлдэг. Заримдаа бид дуугүй боловч хөдөлгөөнтэй зүүд зүүдэлдэг. Сонирхолтой нь [tweetable]видео тоглоом тоглогчид зүүдээ илүү сайн хянаж чаддаг[/tweetable]. Оройтож унтсан хүмүүс хар дарах нь элбэг. Өндрөөс унаж газардахын өмнө сэрдэг зүүд зүүдлэгдэх явдал маш их байдаг. 3-7 насныхны дунд зүүдэндээ босож явах үзэгдэл түгээмэл байдаг ч хүн амын 15%-д л тохиодог. [tweetable]Нойрон дундаа явах нь удамшдаг ч нас ахих тусам цөөрдөг[/tweetable] байна.

12. Нойр болон бусад
Нойрны тухай сонирхолтой 12 баримт 13
24 цагаар нойргүй байснаас болж хууч өвчин чинь сэдэрч байгааг та анзаарсан уу? Нойргүйдсэнээр элдэв хууч өвчин, мартагдсан байсан бэртэл гэмтэл сэдэрдэг.

33
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/11 at 18:30

    jekson 60 honog untaagui yumuu? tegvel uheh n argagui yum bna

  2. Зочин

    2014/06/11 at 18:34

    neeree l untaad bosood irehed sharh sorvi hurdan edgej eldev ovchnuud anagaagddag shuu

  3. Daribat Batsukh

    Daribat Batsukh

    2014/06/12 at 07:09

    zaaz untaal baiy

  4. Зочин

    2014/06/12 at 12:24

    tegeed neg bol ih untah myy geel neg bol sain geel dunduur n l yavj bhaas

  5. ммм сайн ойлголоо

    2015/02/12 at 19:39

    Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *