Японд ганцхан багц нь 4000 долларын үнэтэй усан үзэм зардаг

0

Японы нийслэл Токио хотод амьдрахад өртөг нилээд өндөр гэдгээс гадна манай гариг дээрх хамгийн хачирхалтай, хамгийн өндөр үнэтэй зарим хүнсний бүтээгдэхүүн худалдаалагддаг байна. Тус улсад худалдаалагддаг зарим бүтээгдэхүүнүүдийг та гэрийнхээ гадаах хүнсний дэлгүүрээс байтугай улсынхаа хамгийн том супермаркетаас ч олохгүй байж магадгүй аж. Японд дээд зэргийн чанартай жимс тэргүүтнийг чинээлэг үйлчлүүлэгчдэд зориулсан тусгай дэлгүүрүүдэд өндөр үнээр зарж борлуулах хуучны заншил байдаг байна. Дөрвөлжин тарваснаас эхлээд wagyu үхрийн мах зэрэг өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдийг Япон улс нарийн идээний дэлгүүрүүд болон тансаг зэрэглэлийн хүнсний бүтээгдэхүүний талаар ихийг мэдэгчдэд санал болгодог аж.

43 долларын сүү
Япон дахь хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд 1
Японы Nakazawa Foods компаний зардаг сүү 1 литр нь 43 долларын үнэтэй бөгөөд энэ нь ердийн сүүнээс 3 дахин үнэтэй гэсэн үг юм. Насанд хүрэгчдэд зориулагдсан энэ сүү мэдрэлийн систем болоод тархины үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Стрессийн эсрэг сүүг долоо хоногт ганцхан удаа үүрээр сааж авдаг. Энэ үед амьтны биед байдаг уур хилэн болон санаа зоволтын түвшинг бууруулах үйлчилгээтэй мелатонин даавар хамгийн их хэмжээгээр ялгарсан байдаг байна. Энэ нь хүний биед шингэхдээ депрессийн шинж тэмдгийг анагаадаг аж.

66 долларын үнэтэй үхрийн махтай пицца
Япон дахь хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд 2
Domino’s Pizza олон улсын түргэн хоолны сүлжээ зоогийн газарт төмс, сонгино, стейкний тусгай соус бүхий пиццаг зардаг. Энэ пиццаны хамгийн гол орц нь Японы Хоньшу арал дээр байдаг Кобэ хотод үржүүлдэг бидэрт үхрийн дээд зэргийн мах юм.

100 долларын Fugu загас
Япон дахь хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд 3
Энэ загасыг хоол болгон бэлтгэдэг тогооч болохын тулд хатуу чанд сургалтын хөтөлбөрт хамрагдахаас гадна шалгалт өгсөн байдлаас хамаарч тусгай сертификат олгодог. Тодорхой хэмжээний хор агуулдаг энэ загасны нэг порцын хамгийн доод үнэ 100 доллар байдаг.

Нэг нь л 800 долларын үнэтэй дөрвөлжин тарвас
Япон дахь хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд 4
Японд тусгай дэлгүүрүүдэд нэг нь 200 долларын үнэтэй байдаг энэ амтлаг тарвас хилийн чанадад 800 доллараар үнэлэгддэг.

1 кг нь 2000 долларын үнэтэй Matsutake мөөг
Япон дахь хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд 5
1980-90 онуудад Matsutake мөөг Японд бараг хамгийн түгээмэл хүнс байжээ. Байгаль орчны бохирдлоос болж ховордсон энэ мөөг одоо маш үнэтэй хүнсний нэг болжээ. Японд жил бүр 1000 тонн хүрэхгүй хэмжээний Matsutake мөөг хураадаг. Тоо хэмжээ болон үүслээсээ үнэ нь хамаардаг энэ мөөг улирлын эхэн үед хангамж, хэрэгцээнээс хамааран 2000 долларт хүртэл үнэлэгддэг.

Wagyu үхрийн мах нь 500-2800 долларын үнэтэй
Япон дахь хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд 6
Хөрвүүлбэл япон үхэр гэсэн утгатай wagyu үхрийн мах нь фермийн байршил, маллагааны арга барил, тусгай иллэг, шар айраг эсвэл сакэ архи болон бусад зүйлээр усалж байсан зэргээсээ үнэлгээ нь хамаардаг. Гайхмаар амт, үнэр бүхий энэ төрлийн үхрийн хамгийн шилдэг үүлдрүүд Хоньшу арлын Кобэ хотын фермүүдэд байдаг. Дундаж үнэ нь 500 доллар байх бол дээшээ 2800 доллар хүртэл үнээр 1 кг wagyu үхрийн мах үнэлэгддэг байна.

1 багц нь 4000 долларын үнэтэй Ruby Roman усан үзэм
Япон дахь хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд 7
Зөвхөн Ишикава мужид ургуулдаг энэ усан үзэмний чанарыг шууд шалгаж болдог. Багц усан үзэмний үзэм нэг бүр нь улаан өнгөтэй, ширээний теннисний бөмбөгний хэмжээтэй, жин нь дор хаяж 20 гр, сахарын хэмжээ 18-22% байдаг ба дээд зэргийн Ruby Roman усан үзэм нь 30 гр жинтэй байх ёстой ба бүтэн багцаараа 700 гр-аас багагүй жинтэй байх ёстой байдаг аж. 2010 онд энэ усан үзэмний дээд сортынх нь нийт ургацын хэмжээ ердөө 6-хан багц байсан бол 2011 онд огт байгаагүй байна. 2013 оны 7-р сард дээд ангиллын усан үзэмний багц нь 4000 доллараар зарагджээ.

1 бөндгөр нь 6100 долларын үнэтэй Densuke хар тарвас
Япон дахь хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд 8
Японы Хоккайдо арал дээр ургуулдаг энэ ховор төрлийн хар тарвас нь хилэн мэт зөөлөн, шүүслэг махлаг эд болон онцгой гойд амтаараа алдартай. Жил бүр 10,000-аас хэтрэхгүй тооны тариалдаг. 2008 онд ганцхан бөндгөр хар тарвас 6100 доллараар зарагджээ.

2 ширхэг нь 26,000 долларын үнэтэй Royal Yubari гуа
Япон дахь хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд 9
Зөөлөн хальс, улбар шар өнгийн махлаг эд бүхий энэ гуа нь хоёр төрлийн амтат гуаны холимог сорт бөгөөд ер бусын тансаг амттай. Түүнчлэн төгс хэлбэр хэмжээ нь энэ гуаны бас нэгэн давуу тал болдог. Ихэвчлэн хоёроороо зарагддаг энэ гуа Японы дэлгүүрүүдэд нэг нь 50-100 доллар гэгддэг бол дуудлага худалдаагаар нэг хос нь 26,000 доллар хүрч байжээ.

Toro загасны мах
Япон дахь хамгийн үнэтэй хүнсний бүтээгдэхүүнүүд 10
Энэ нь хөх туна загасны хэвлийн хэсгийн зөөлөн мах бөгөөд голчлон суши хийхэд хэрэглэдэг. Хамгийн үнэтэй, хамгийн чанартай Toro бол загасны толгой хэсэгт ойрхон хэвлийн мах юм. Энэ загасны мах хэрэгцээнээс хамааран зах зээл дээрх үнэ нь байнга өөрчлөгдөж байдаг аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/11 at 12:06

    ЗӨВ ШҮҮ

  2. Bauyrjan Bauka Khuantkhan

    Bauyrjan Bauka Khuantkhan

    2014/06/11 at 12:38

    fuck u off., i`v never heard something like that costing 4000 $ that`s just vegetable.,

  3. Bauyrjan Bauka Khuantkhan

    Bauyrjan Bauka Khuantkhan

    2014/06/11 at 12:38

    fuck u off., i`v never heard something like that costing 4000 $ that`s just vegetable.,

  4. Зочин

    2014/06/11 at 17:12

    manaihan uureer l uneegee saadag shdee \

  5. Зочин

    2014/06/11 at 17:57

    Xaxa uneheer hymdhan yumaa ineed hurchlee

  6. Зочин

    2014/06/11 at 18:30

    deed taliin bayan pisda zailarai alii shuu

  7. Зочин

    2014/06/18 at 02:01

    удахгүй Япончууд агаар худалдан авч амьсгалдаг болно

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *