1. Герман: давсалсан май загас
Давсалсан болон дарсан май загас бол Германы рольмопс хэмээх хоолны гол орц билээ. Май загасны махаар жижигхэн ороомог хийж дотор нь бага зэрэг сонгино хийнэ. Германд энэ хоолны өөр нэг нэр нь Katerfrühstück бөгөөд орчуулбал “найрын маргаашийн өглөөний хоол” гэсэн утгатай ажээ.
2. АНУ: улаан лоолийн шүүс, өндөг
Ихэнхи Америкчууд энэ ундааг 1-р зэргийн сэргээх ундаа гэж үздэг. Энэ тэгээд яг юу вэ? Үнэндээ бол энэ ундаа нь улаан лоолийн шүүс, хар перец, түүхий өндөгний шар, вустерширийн соусыг хольсон байхыг хэлнэ. Зарим барменууд үүн дээр бага зэрэг спиртийн ундаа нэмэх ба ингэснээр үр дүн нь ч их болдог. Ямар ч байлаа гэсэн энэ ундааг шууд л залгих хэрэгтэй. Маш хурдан, шууд залгина шүү.
3. Голланд: пиво
“Heineken улс” гэдэг нэр нэг юм хэлж байгаа биз? Голланд бол lager буюу тунгалаг шар пивоны эх орон бөгөөд архи дарс хэтэрсэн үед өндөр шилэн аяганд хийсэн хүйтэн пиво л шар тайлдаг гэж итгэдэг улс билээ.
4. Хятад: өтгөн ногоон цай
Хятадад шартаж зовж яваа бол Хятадууд шиг л шараа тайл. Өтгөн ногоон цай танд тус болох ба нимбэгтэй ус ч нэмэртэй шүү.
5. Мексик: сам хорхой
Хатуу юм хэтрүүлсний дараа хавчны төрлийн зүйл л аврал болно гэж Мексикчүүд үздэг. Vuelva a la vida хэмээх салатанд янз бүрийн далайн жижиг биетүүд байх ба соус нь нимбэг, сонгино, улаан лоолийн шүүс зэргээс бүтсэн сэтгэл сэргэм хурц сайхан үнэртэй бөгөөд нэрийг нь орчуулбал “Эргэн төрөх” гэсэн утгатай билээ.
6. Япон: дарсан чавга
Umeboshi бол олон Япончуудын дуртай хүнс бөгөөд энэхүү дарсан жимс нь хамгийн алдартай шар тайлах арга нь билээ.Чавгыг тусад нь идэж болох бөгөөд ногоон цайгаар даруулан уух ба ингэснээр Япончуудын futsuka yoi, Англичуудын two days drunk, Оросын запой, Монголын шар-ыг тайлдаг байна.
7. Польш: давсалсан, дарсан, иссэн ногоо
Польшийн шар тайлах зүйлүүд бүгд л иссэн, исгэлэн зүйлс байдаг ба зарим нэг нь гашилсан сүү шар тайлах хамгийн сайн эм ч гэдэг. Мөн их хэмжээний уксус бүхий дарсан, давсалсан, иссэн ногооны шүүс сайн гэж үзнэ.
8. Итали: кофе
Кофе бол Италичуудын гол хэрэглээний нэг бөгөөд өглөө бүр, хоол идэх болгоны дараа мөн хатуу зүйл уух болгоны дараа хэрэглэнэ. Гэрийн хатуухан эспрессо нь шартсан үеийн толгойн өвдөлтийг зогсоох хамгийн үр дүнтэй эм гэдэг билээ. Гэхдээ ингэхийн тулд их хэмжээгээр буюу кофе чанагчаар дүүрэнг ч уух тохиолдол гарч болох юм.
9. Румын: цувдайн шөл
Үхрийн ходоод бол шартаж зовж яваа Румынчуудын хамгийн гол эм юм. Энэ эм ганцхан Румын ч биш Мексик, Туркт алдартай билээ. Румынчууд цувдайгаар өтгөн, тослог шөл хийх бөгөөд дээр нь сармис, уксус, зөөхий нэмдэг байна.
10. Орос: халуун уур болон даршилсан ногооны шүүс
- Өглөө 6-д босоод 2 ширхэг аспирин уугаад, шүдээ угаан эргээд хэвтэнэ. Аспирин цус шингэлэх ба ингэснээр зүрхний ачааллыг бууруулна. (архи уусны дараа цус ихээр өтгөрөх ба үүнээс болж олон зовиур үүснэ) Дараа нь ус юм уу давсалсан ногооны шүүс ууна.
- 9 цагт босоод усанд орох ба их хэмжээний шингэн, тос багатай халуун шөл уух хэрэгтэй. Мөн өнөөх дарсан, давсалсан ногооны шүүсээ мартаж болохгүй. (биеийн давсны тэнцвэрийг тогтоохын тулд)
- Хамгийн гол нь ууж байгаа тэр шөнөдөө 12 цагаас өмнө орондоо орох хэрэгтэй. 23:30 ч байж болох ба 00:00 цагаас л өмнө байх хэрэгтэй.
Яагаад гэдэг нь тодорхойгүй ч энэ нь ач тусаа өгдөг юм гэнээ.
Дээр дурдсан туршлагаас гадна өөр олон сонирхолтой аргууд ч бий. Зарим “судлаачид” янз бүрийн юм ууж идэхийн оронд зөөлөн ууранд суухыг зөвлөдөг. Учир нь ууранд сууснаар хөлсөөр биеийн хор гардаг учир гэж тэд тайлбарлаж байна.
Tsolmon Byambaa
2016/01/10 at 21:07
Anar Munkhtur