Хэрвээ та хүү өсгөн хүмүүжүүлж байгаа бол эдгээр зүйлийг зайлшгүй мэдэж байх ёстой. Эрэгтэй хүүхэд болгон энэ 3 үе шатыг дамжин өнгөрдөг

1

Хүүхэд хүмүүжүүлэх үйл явц – огт амар ажил биш бөгөөд нарийн анхаарал шаардсан хүнд ажил. Хэдий эцэг эх шим тэжээлтэй хоол ундыг бэлдэж өгөөд бас цэвэрхэн цамцтай явуулсан ч гэсэн хүүхэд өөрөө өсч хүмүүжнэ гэж байхгүй. Нэг өдөр том хүн болоод босоод ирнэ гэж байхгүй. Эцэг эх болгон тэгнэ ч гэж боддоггүй нь лавтай.

Өдөр ирэх тусам хүүхэд өснө, өөрөө бага багаар өөрчлөгдөнө – эрч хүч сууж сэтгэл санаа нь өөрчлөгдөнө. Хөгжлийн олон шатуудыг давж гарна. Охид, хөвгүүд хөгжлийн эдгээр шатуудын давж гарах явц харилцан адилгүй. Хүүхдэд чухам юу хэзээ хэрэгтэй байгааг ойлгож анзаарах нь эцэг эхийн үүрэг. Өнөөдөр та бүхэндээ хөвгүүдийн хөгжлийн үе шатыг танилцуулахаар бэлдлээ. Тэдэнд хэзээ, юу хэрэгтэй байгааг эцэг эх мэдэрч өгч байхыг хичээнэ. Бидний нийтлэл эцэг эх болгонд хэрэг болно гэж найдаж байна.

 

Хөвгүүдийг хэрхэн хүмүүжүүлэх вэ?

1. Эхний үе шат – төрснөөс хойш 6 нас хүртэл

Энэ үед хүүхдийн хүйс тийм ч их чухал биш, тэд балчир хүүхдээрээ л байцгаана. Тэдэнтэй тоглож, гараас нь хөтөлж байхад маш дуртай. Эргэн тойрныг тэд ажиглана, судлана. Энэ үед ээж нь тэдний хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эх хүн ч хүүхдийн хэрэгцээ шаардлагыг сайн ойлгож хангаж чаддаг байна. Эмэгтэй хүний ялгарах өөрийн даавар нь хүүхдэд бүх хайр халамжаа өгөхөд нь нөлөөлдөг байна.

Хөвгүүдийг төлөв даруу хүмүүжүүлэхэд идэвхтэй харилцаа нэн чухал, хөгжлийн үе шатанд тэдэнд өндөр анхаарал, тусламж хэрэгтэй байх ажээ. Хэрвээ ээж нь хүүгийнхээ хүмүүжилд анхааралтай хандаж байнга ярилцдаг бол нийгэмших, харилцах чадвар амархан сууна. Хэрвээ эх хүн хүүтэйгээ бага харьцах эсвэл өөрөө депресст байгаа бол хүү өөрийн мэдэлгүй уйтгар гунигт автах бөгөөд ээж надад хайртай юм болов уу гэж эргэлзэж эхэлдэг байна.

Эх хүн хайр халамжийн эхний үлгэр жишээ болж өгдөг. Хүүхэд явж сурсан цагаас эхлээд эх хүн хоорондын харилцаанд тодорхой хязгаар тавьж эхэлнэ. Зөөлөн, хүүхдийг гомдоохгүйгээр хийж эхлэх нь чухал.

Энэ үед эцэг хүн хөндлөнгөөс оролцох ёсгүй. Хүүхэд энэ үе дээрээ анхаарлын төвд байх ёстой, түүнд эцэг эх нь хайртай гэдгийг хүүхэд ойлгох ёстой байдаг. Ингэж байж тэр өөрийгөө аюулгүй орчинд өсөж байгаагаа мэдэрнэ, нийгэмших анхны мэдлэгээ эндээс олж авах ажээ.

Хэрвээ боломж нь байдаг бол эцэг эхийн хэн нэг нь хүүгээ 3 нас хүртэл нь гэртээ хүмүүжүүлэх нь илүү сайн гэж судлаачид зөвлөж байна. Хөвгүүд ойр дотны хүнээсээ хагацах мэдрэмжийг охидуудаас илүүтэй хүндээр тусгаж авдаг, тэд өөрсдийгөө хаягдсан мэт мэдрэмж төрж стресст орох нь илүүтэй. Үр дагавар нь хүүхэд хурц ширүүн ааштай болох ажээ.

Энэ үе маш хурдан өнгөрдгийг бүү мартаарай, тиймээс хүүгийнхээ энэ үеийг бүрэн мэдэрч цуг өнгөрүүлэхийг хичээнэ. Илүү их хайрлаж халамжил, анхаарал хандуул. Тэр ганцаар биш гэдгийг ойлгуулахыг хичээ, түүнд хайртай гэдгийг мэдрүүл, энэ дэлхий ертөнц – амьдрахад сайхан газар юм гэдгийг хэлж өгөөрэй.

 

2. Хоёр дахь үе шат – 6-13 нас хүртэл

Хөвгүүд энэ л үедээ өөрчлөгдөж эхэлнэ. “Эрэгтэй” эд зүйлсийг сонирхож эхэлдэг: машин, буу зэвсэг, супер баатрууд гээд юу эс байх вэ. Энэ наснаас эхэлж хөвгүүд аав нартайгаа ойртоно эсвэл хажууд байгаа өөр бусад эрэгтэй хүнтэй дотносно. Эрчүүдтэй цуг байх хүсэл нь давамгайлж түүний үйлдэл болгоныг дагана, түүнээс суралцахыг хүсдэг.

Энэ үе дээр нь эцэг хүн хүүдээ анхаарал бага хандуулбал муу зүйл сэдэж эхэлдэг. Тэд анхаарал татахын тулд хулгай хийх, зодоон цохионд оролцох, орондоо шээнэ. Эцэг хүн хүүдээ анхааралтай хандах ёстой, түүнтэй цагийг цугтаа өнгөрөөж амьдралыг нь идэвхтэй байлгахад анхаарна.

Энэ үед эх хүн хөвгүүдэд огт хэрэггүй гэсэн үг биш юм. Хүүгээ илүү эршүүд, хатуужилтай хүмүүжүүлэх гээд олон ээж нар хүмүүжүүлэх ажлаас гардаг. Энэ бол хүмүүжлийн буруу арга барил. Хүүхдийг энхрийлэл, хайр халамжаар дутааж болохгүй. Тэр ээжийнхээ халуун дулаан хайр халамжийг байнга мэдэрч байх ёстойг анхаараарай. Яг одоо хамгийн шилдэг үлгэр жишээ нь аав байгааг л ойлго.

Хэрвээ ганц бие эх хүн бол яах вэ? Эр зоригтой эр хүн болгож өсгөсөн ганц бие эхчүүд маш олон бий, үүнийг хэдэн мянган жилийн түүх ч харуулж байгаа. Энэ тохиолдолд хүүхдэд үлгэр жишээ болох хүнийг олох хэрэгтэй. Магадгүй хамаатан садан эсвэл багш нь байж болно.

Энэ үе дээрээ хүүхэд мэдлэг олж авдаг, дадал зуршил сууна (ялангуяа аав, өвөөгөөсөө), биеэ авч явах соёл сууна. Хүүхдийг халамжаар дутааж болохгүй, тэр өөрөө шийдвэр гаргаж сураг – цаашид бие даахад нь тусална. Хүүхэдтэй илүү их цагийг өнгөрөөхийг хичээгээрэй, нас нэмэгдэх тусам л тэр таниас холдож сонирхох зүйл нь их болно. Найз нөхөд, хичээл сургууль, хайр дурлал. Энэ л үе дээр түүнд бага насны сайхан дурсамж үлдээ. Хүүхэд насыг нь баяр хөөрөөр өнгөрөөх боломж танд бий.

 

3. Гурав дахь үе шат – 14 наснаас дээш

Энэ наснаас эхэлж хүүхдийн өсөлт эрс мэдрэгдэнэ, бие махбодид нь огцом өөрчлөлтүүд гардаг. Бие махбодийн өөрчлөлтөөс гадна биеэ авч явах, үг хэллэгийн өөрчлөлтүүд ч илт мэдрэгддэг. Хүний хөгжил хувь хүнээс шалтгаалах нь мэдээж, гэхдээ түгээмэл өөрчлөлтүүдээс дурдвал хөвгүүд сэтгэл санааны тогтворгүй, уур уцаартай, зөрүүд болдог. Эдгээр шинжүүдээр бүх зүйл муу тал руугаа явж байна гэж ойлгож болохгүй, зүгээр л тэр хувь хүн болж төлөвшсөөр л байгаа юм.

Хөвгүүд энэ насан дээрээ олон асуултын хариултыг олж авахыг хичээнэ, дэлхий ертөнцийг өөр өнцгөөс харна, өөрийн зорилгыг тодорхойлно бас өөрийгөө хэн болохыг ойлгох гэж хичээнэ. Энэ наснаас нь эхэлж хөвгүүдээс сайн дүн олж ирэхийг бас гэрийн ажилд туслахыг эцэг эх шаардаж эхэлдэг. Харин тэд дэлхий ертөнцийг байлдан дагуулахыг хүснэ, өөрийгөө том болж байгааг мэдрэхийг хүсдэг. Харин эцэг эх балчир хүү хэвээрээ байгаасай гэж хүсдэг. Ингээд эндээс асуудал үүснэ.

Хүүхдийн идэвхтэй байдал, сонирхлыг нь зөв урсгалд оруулах хэрэгтэй. Хүүхдийг сонирхоогүй зүйлээр нь хичээллүүлэхийг бүү хичээ. Хүүхэд өөрийн гэсэн үлгэр жишээгээ олоод авчихсан байгаа. Энэ үед эцэг нь үлгэр жишээ нь байхаа больсон, тэр цаг хугацаа аль эрт ард хоцорчээ. Одоо түүний үлгэр жишээ нь багш эсвэл дасгалжуулагч нь болоо биз ээ.

Тийм ээ, хүүхэд өөрийгөө олж нээх ёстой – үүнд нь эцэг эх тусална. Хүүхэд тусламж хэрэгтэй байгаагаа ил гаргахгүй ч гэлээ эцэг эх нь түүнд хэрэгтэй хэвээрээ. Дэмжлэг, сайшаал эсвэл зоригжуулах шүүмж – үүнгүйгээр тэр цааш хөгжихгүй. Хөвгүүддээ боломжоороо тусал, гэхдээ тавьж явуулах цаг болсныг ойлгох хэрэгтэй.

Хөвгүүдийг хүмүүжүүлэхэд эцэг эхийн мэдэж байх ёстой зүйлийн нэгээхэн хэсэг энэ. Хүүхдийн насны онцлогт тохирсон хайр халамж, анхаарал бас хүмүүжлийн арга барилыг сонгохыг хичээнэ. Хүүхэд хүмүүжүүлэх асуудал – маш өргөн цар хүрээтэй бөгөөд маргаан дагуулсан зүйл. Эцсийн бүлэгт хүүхдээ яаж хүмүүжүүлэх нь эцэг эхийн шийдэх асуудал.

109
ГоёГоё
17
ХөөрхөнХөөрхөн
15
ТэнэглэлТэнэглэл
13
БахархмаарБахархмаар
12
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
Баярлалаа!

23 Сэтгэгдэл

  1. Solongo Ulziibeleg

    Solongo Ulziibeleg

    2018/09/06 at 11:33

    Uylkaa Uylka

  2. Ч. Энхүүш

    Ч. Энхүүш

    2018/09/06 at 11:43

    Tungalagtuya Chuluunbat

  3. Ay Bayaraa

    Ay Bayaraa

    2018/09/06 at 12:12

    Janna Jana

  4. Haliun Davaakhuu

    Haliun Davaakhuu

    2018/09/06 at 12:17

    Monkh-Yalalt Nergui

  5. Hishgee Nyamaa

    Hishgee Nyamaa

    2018/09/06 at 12:17

    Nergui Kabin

  6. Buyanduuren Battulga

    Buyanduuren Battulga

    2018/09/06 at 12:29

    Bayar Uugana

  7. Togtvor Bat

    Togtvor Bat

    2018/09/06 at 12:37

    Ema Bat

  8. Oko Oko

    Oko Oko

    2018/09/06 at 12:57

    Gan-Ochir Nergui

  9. Urnita Tavdansharav

    Urnita Tavdansharav

    2018/09/06 at 13:04

    Zolo Love Bayartsetseg Oyunbat

  10. Urnita Tavdansharav

    Urnita Tavdansharav

    2018/09/06 at 13:06

    Ganbat Tavdansharav Umi Badral

  11. Т. Азбилэг

    Т. Азбилэг

    2018/09/06 at 14:24

    Azjargal Tumurkhuyag

  12. Д.Наран- Эрдэнэ

    Д.Наран- Эрдэнэ

    2018/09/06 at 14:35

    Uranbaigali Odkhuu

  13. Э. Оогий

    Э. Оогий

    2018/09/06 at 15:17

    Юмжирээ Энхтайван

  14. Enkhbayar Avirmed

    Enkhbayar Avirmed

    2018/09/06 at 16:07

    Bayarjargalant Battur

  15. Batjargal Enkhzaya

  16. Ганхуяг Батбаяр

    Ганхуяг Батбаяр

    2018/09/06 at 19:23

    Akiko Yuki

  17. Chimeg Oyut

    Chimeg Oyut

    2018/09/06 at 20:01

    Enkhbayar Munkhtsetseg

  18. Chuluunbaatar Ser-Od

    Chuluunbaatar Ser-Od

    2018/09/06 at 21:45

    Сэржмядаг Эрдэнэбилэг

  19. П. Алтанбулаг

    П. Алтанбулаг

    2018/09/07 at 10:40

    Enkhtur Ganbold

  20. Sara Saraa

    Sara Saraa

    2018/09/07 at 11:29

    Achmaa Enkhtur

  21. Chuka Lkhagwa

    Chuka Lkhagwa

    2018/09/07 at 17:44

    Batbold Batuka

  22. Ariun Anya

    Ariun Anya

    2018/09/08 at 14:00

    Medeelel chin unshij bolohgui yum.

  23. Уншигч

    2023/06/15 at 13:06

    Амьдралд хэрэгтэй мэдээлэл өгсөн нийтлэгч Лука- д талархлаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *