
Жилийн жилд л бид нэгэн хэвийн улиг болсон хиймэл гацуур чимэглэдэг шүү дээ. Энэ жилийг харин өөрөөр тэмдэглэе! Бид танд санаанд оромгүй материалаар хэрхэн онцгой содон гацуур хийж болохыг харуулъя.
“Нисдэг” гацуур
Таазнаасаа гацуур модны чимэглэлийг ийм хэлбэрээр унжуулж болно. Энгийн хэрнээ чамин.
Шатаар хийсэн гацуур
Харахад энгийн юм шиг хэрнээ энэхүү гацуур таны гэрийг чимэх болно. Хугацаа ч бага шаардана.
Эргэлдэгч гацуур
Эргэлддэг суурийг гацууртаа суулгаж өгснөөр гацуур таны нүдийг баясгах болно.
Мөчрөн гацуур
Та модны мөчрийг ханан дээрээ тогтоож яг гацуур мэт хэлбэр үүсгээрэй. Хотод биш лагерт эсвэл хөдөө байдаг бол танд мөчир илүү олдоно байх.
Дарсны бөглөө
Дарсны бөглөөгөөр жижигхэн хэрнээ чамин гацуур хийж болно. Таны баярын ширээг чимэх нь лавтай.
Ханан дээрх гэрлэн чимэглэл
Үүнээс илүү энгийн зүйл гэж хаа байхав! Энгийн ч гэсэн хээнцэр санаа.
Зурсан гацуур
Шууд ханан дээрээ эсвэл цаасан дээр зураад ханан дээрээ нааж болно.
Номонд дурлагсдад
Яагаад заавал мод тайрч ном хийх ёстой гэж? Яагаад эсэргээрээ байж болохгүй гэж?
Этгээд мөчирнүүд
Бага зэрэг уран сэтгэмж, бага зэрэг чимэглэл. Тэгээд л зул сарын гацуур бэлэн боллоо!
Хатуу цаасаар хийсэн гацуур
Жирийн цаасан хайрцгаар хүртэл гацуур хийж болно гэж та бодож байсан уу? Бага зэрэг чимэглэл, уран сэтгэмж л хэрэгтэй.
Минимализм
Улиг болсон тод чимэглэл, саанаас та уйдсан бол энэ аргыг хэрэглээрэй.
Лонхоор хийсэн гацуур
Итгэмээргүй санаа! Гэхдээ яагаад шинэлэг байж болохгүй гэж?
Уруугаа харсан гацуур
Залхуу хүмүүст тохирох санаа биш ч гэсэн таны зочдыг алмайруулж чадна гэдэгт итгэлтэй байна.
Олсоор хийсэн гацуур
Олсоор гацуур хийх нь зай талбайг маш ашигтайгаар ашиглаж чаддаг.
Загварын гацуур
Даашинз шиг хэлбэртэй гацуур нь бүсгүй таны гэрт илүү тохирно.








Uugaa Lkha
2016/12/08 at 17:45
Сонирхолтой шинэлэг мэдээлэл байна.Шинэ санаагаар мэдээлэл өгсөнд таатай байна. Амжилт
Manul Tsetseg
2016/12/09 at 00:03
Saruul Buyan