Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй

2

Жинхэнэ эрчүүд уйлдаггүй, тэр болгон сэтгэл хөдлөлөө бүрэн илэрхийлдэггүй. Гадуураа нэгэн сэтгэл нь үл хөдлөх баг зүүчихсэн байдаг тул бүсгүйчүүдэд заримдаа тэднийг ойлгох төвөгтэй байдаг. Харин дараах кинонуудыг үзсэнээр эр хүний дотор ямар бодол, үйлдэл байдгийг ойлгоход илүү дөхөм байх болно.

Rush, 2013

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 2

20-р зууны 70-д он бол “Формула 1”-ийн хувьд алтан үе гэж тооцогддог билээ. Тухайн үед технологи болон аюулгүй байдлыг тийм ч ихээр чухалчилдаггүй байсан. “Формула 1”-гийн тамирчид амь амьдралаараа дэнчин тавьж уралддаг байсан ба яг тэр үеийн амьдралыг Жеймс Хант болон Ник Лауд нар харуулна. Амжилтанд хүрэх нь ямар чухал тухай, амжилт ямар их золиос дагуулдаг тухай тус кинонд гарна

 

We Own the Night, 2007

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 1

Бобби Гриний ажилладаг шөнийн цэнгээний газрын эзэн нь гангстеруудтай холбоотой бол түүний ах болон аав нь цагдаад ажилладаг. Киноны гол үйл явдал Бобби гэрийхэнд нь аюул тулгарсныг мэдэхэд л эхэлнэ. Адал явдал, гэмт хэргийн тухай тус кинонд эр хүний зориг, тэвчээр, гэр бүлээ гэх сэтгэл, хариуцлагын талаар өгүүлнэ.

 

3:10 to Yuma, 2007

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 3

Юма руу явах галт тэргээс гэмт хэрэгтэн Бен Уэйдийг олж авчрах даалгаврыг ядуу фермерт даалгадаг. Харин Уэйдийн итгэлт баг нь ахлагчаа хамгаалах төлөвлөгөө боловсруулдаг. Хувийн аюулгүй байдлаа золиослон бусдын хувьд баатар байх нь эр хүний үүрэг гэлтэй. Эр хүний чин зориг энэ кинонд тод тусгагдана.

 

The Finest Hours, 2016

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 4

1953 онд аврах багийнхан ширүүн шуургатай байсан ч нефть олборлогч бүрэлдэхүүнийг аврахаар явцгаадаг. Эрчүүд маш аюултай, амь насанд халтай зүйл хийдэг ч тэд үүргээ биелүүлэхээр явж байгаа шүү дээ. Хэрэв тэд л биш бол хэн гэж? Бодит явдлаас сэдэвлэн хийгдсэн тус кино олон хүнд гүн сэтгэгдэл төрүүлдэг.

 

Lawless, 2012

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 5

Америкийн Нэгдсэн Улсад 1930-аад онд гарсан архины эсрэг хуулийн талаар энэ кинонд өгүүлдэг. Ах дүү гуравт мөнгө хэрхэн өөр өөрөөр нөлөөлж буйг харуулсан ба нэгнийхээ төлөө, гэр бүлийн гишүүнээ аврахын төлөө эрүүл ухаанд багтамгүй зүйлсийг тэд хийдэг.

 

The Departed, 2006

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 7

Нэг нь цагдаад ажилладаг, нөгөө нь мафийн гишүүн хоёр залуугийн талаар өгүүлнэ. Аль аль дүрд сэтгэлзүйн хувьд хэцүү, зөвлөгөө хэрэгтэй байгаа нь харагдана. Хүчирхэг эрчүүд ч гэсэн хааяа шантардаг, тусламж хэрэгтэй байгаагаа нуудаг талаар та тус киноноос олж мэднэ.

 

Hell or High Water, 2016

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 6

Ах дүү хоёр нийлж олон ард иргэдийг “мөлжсөн” Техасын банкыг дээрэмдэхээр төлөвлөжээ. Олон жил ядуу зүдүү явсан амьдралаа өөрчлөхийн тулд тэд юуг ч хийхэд бэлэн байлаа. Заримдаа хорвоо ямар ч эр зоригтой, хатуу байсан хамаагүй тэднийг зовоох ямар нэгэн зүйл бэлдсэн байдаг гэдгийг та тус киног үзээд ойлгоно.

 

The Magnificent Seven, 2016

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 8

Дээрэмчдийн багаас жижиг хотыг хамгаалж буй 7 эрэлхэг залуусын талаар гарна. Сул дорой болон ядуусын өмнөөс тэд босож, тэдний талд орж муу хүмүүсийн эсрэг бөөнөөрөө босдог. 1960 онд гарсан киноны шинэчлэгдсэн хувилбар гэдгээрээ онцлог юм.

 

Deepwater Horizon, 2016

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 9

2010 онд ‘Deep Water’ нефтийн цооногт болсон аймшигт ослын талаар гарна. Энгийн эрчүүд зөвхөн өөрсдийн амьдралын төлөө биш багийнхаа төлөө юу хийж чаддагийг харуулсан сайн кино. Зураг авалт бодит мэт хийгдсэн тул танд гайхалтай сэтгэгдэл төрүүлнэ

 

Scent of a Woman, 1992

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 10

Огцорсон хурандаа Фрэнк Слэйд талархалын баярын онцгой төлөвлөгөө боловсруулжээ. Гэвч Слэйд тохирсон тул Чарли гэх түүнийг асарч байсан залуугаас тусламж авах шаардлагатай болдог. Эр хүн ямар ч байдалд орсон байсан ч хайр болон нөхөрлөл тэдний хувьд “эм” болж чаддаг.

 

Public Enemies, 2009

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 12

Жон Диллинжер нь Америкийн их хямралын үеэр амьдарч байсан алдартай банк ухагч юм. Ард иргэд түүнийг баатар гэж үздэг бол мөрдөх товчооны хувьд тэр №1 дайсан нь байлаа. Жинхэнэ эр хүн шударга үнэний төлөө ямар ч зүйлээ золиослон түүнийхээ төлөө тэмцдэг. Гайхамшигтай дүрслэл, сэтгэл хөдөлгөсөн дуутай тус киног та ганц амьсгаагаар л үзэж дуусгана.

 

Cinderella Man, 2005

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 11

Хүнд жингийн боксын тамирчин Жим Брэддок хэд хэдэн том тэмцээнд ялагдаж спортоо орхихоос өөр аргагүй байдалд ордог. Гэтэл гэнэтийн явдал тохиолдож буцаж боксын амьдралдаа орж, бүүр дэлхийн аварга болсноор түүний амжилтын гараа эхэлдэг. Хэрэв эр хүн гэр бүлдээ хайртай л бол тэднийгээ хэцүү байдалд оруулахгүйн тулд бүхнийг хийдэг.  Боломжгүйг хүртэл боломжтой болгодог. Энэ киног бодит явдал дээр үндэслэн бүтээжээ.

 

Sully, 2016

Эрчүүдийг ойлгохыг хүсвэл дараах 13 киног үзээрэй 13

2009 оны 1-р сарын 15-нд 1549-р рейсийн ахлах Чесли Салленбергер А320 онгоцоор Нью Йорк хотод ослын буулт хийдэг. 155 зорчигчдоос хэн нь ч бэртсэнгүй. Хэдий Салли ахмад ийм их зориг гаргасан боловч түүний карьерт халтай аюул түүнийг хүлээж байлаа. Энэ кино тэр чигтээ эр хүний тэвчээр, тэсвэр хатуужлын талаар өгүүлнэ.

4
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/12/09 at 08:01

    Sully таалагдсангүй

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *