
Бүх хүнд энэ жор таалагдахгүй байж магадгүй. Гэхдээ энэхүү байгалийн гаралтай эмийн үйлчилгээ нь маш хүчтэй юм шүү.
Таныг тэр дор нь хөл дээр чинь босгоод ирэх болно! Ийм гадилын коктейлийг алга урвуулахын хооронд л хийж болно. Үндсэн тэжээл өгөх зүйл нь кали, магни, фосфор агуулах гадил жимс юм. Кали нь бүх л булчинд хэрэгтэй бөгөөд үүнд зүрхний булчин ч мөн орно. Фосфор нь нүүрс усыг шингээхэд гол үүрэг гүйцэтгэдэг.
Харин шанцай нь Альцгеймер, Паркинсоны өвчин болон юм мартах, янз бүрийн хавдар, менингитийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Хамгийн гол анхаарах зүйл нь: энэ ундааг хийхдээ байгалийн шанцайг ашиглах хэрэгтэй болохоос янз бүрийн боловсруулсан, нунтаг хэлбэрт орсон шанцайг хэрэглэж болохгүй!
Энэ гайхамшигтай ургамал нь үргүйдлийн эсрэг тэмцэхэд туслах болно. Учир нь эмэгтэй хүний бие организм дахь эмэгтэй болон эрэгтэй дааврын хэмжээг тэнцвэржүүлдэг байна. Мөн шанцай нь сахарын болон цусан дахь холестерины хэмжээг бууруулна!
Энэ ундааг хэрэглээд гурав дахь хоногоос өөрчлөлт гарч эхлэхийг мэдрэх байх. Ундаагаа хийхдээ бүрэн болсон, харлаж зөөлөрсөн гадил ашиглаж болно.
Шанцайтай гадилын ундаа
Орц:
- 1 литр ус
- 2 ширхэг уртаар нь хэрчсэн гадил жимс
- 2 шанцай
Хийх арга:
- Шанцайтай усаа буцалгана. Гадилаа халуун усанд хийж бас буцалгана.
- Хөргөөд унтахаасаа 1 цагийн өмнө ууна.
Хоол сайн шингээж, тавтай унтаж, ой тогтоолт сайжран, гемоглобины хэмжээ ихсэх зэрэг нь энэ ундааг ууснаас бий болох олон сайн нөлөөний зөвхөн нэг хэсэг нь л юм. Тархи, мэдрэлийн системийг тайвшруулах үйлчилгээтэй учир заавал туршаад үзээрэй!
Гадил жимс биед сайн гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Энэхүү хэрэгтэй ундааг хийж, ойрын үед хэрэглэж үзэхийг танд зөвлөж байна. Ялангуяа намар, өвлийн улиралд таны бие хүйтэн хатуу уур амьсгалд сульдаж байх үед тань аврал болох юм шүү. Танд эрүүл энхийг хүсье!








Gold Gold Borjgon
2019/07/01 at 20:27
Har perrsiig ulaan pertstei holij idvel urt naslana shvv
Т. Адиа
2019/07/01 at 20:40
байгалийн шанцай хаагуур зардаг вэ
Цэгц Цэгц
2019/07/01 at 20:55
Ariunaa Boldbaatar
Орхон Орхон
2019/07/02 at 09:44
Шанцай гэж ямар ургамал вэ хаана ургадаг зураг нь байнауу
Tsolmon Tsoomoo
2019/07/02 at 18:30
Shantsai gedegshin korutsa mon vv