Бүтэн жилийн турш таныг амин дэмээр хангах, амттайхан ногооны салат хийх 10 жор. Зуны улиралд шинэ ногоонуудаар хийхэд хамгийн тохиромжтой

0

Түүхий, чанасан эсвэл жигнэсэн ногоогоор хийх салат бол хүний бие махбодод нэн хэрэгтэй амин дэмийн эх сурвалж болно. Тийм ч учраас хүмүүсийн дунд эрэлт хэрэгцээ ихтэй. Ногооны салатыг хийхэд амархан байдаг, төрөл бүрийн соусаар амтлаад чанасан мах болон өөр бусад төрлийн махан хоолонд хачир болгон иднэ. Эрүүл мэнд, арьсандаа анхаарал тавьдаг хүмүүс мөн илүүдэл жинтэйгээ тэмцэж байгаа болон хоолны дэглэмдээ байнга анхаардаг хүмүүс ногооны салат идэх дуртай байдаг. Ногооны салат нь өдөр тутмын хоолонд л тохирно гэж бодож болохгүй. Маш олон хувилбараар хийж болох тул баярын ширээг ч чимэглэхээр өнгө үзэмж болоод амт сайтай байна.

Бид ногооны салатны хэд хэдэн хувилбаруудыг бэлдлээ, ихэнхийг нь бараг бүтэн жилийн турш хийж идэх боломжтой.

1. Германы алдартай төмсний салат – зуны хувилбар

Майонезгүй, өдөр тутмын амттай салат.

Орц:

  • Шинэ төмс – 500 г
  • Шинэхэн өргөст хэмх – 1 ш
  • Даршилсан өргөст хэмх – 3 г
  • Сонгино – дунд зэргийн 1 ш
  • Гич – 1 ц.х
  • Ургамлын тос – 4 х.х
  • Ногоон сонгино
  • Ногооны шөл – 4 х.х
  • 6%-ийн уксус – 3 х.х

Хийх арга:

1. Төмсөө хальстай нь чанаад уртаар нь хэрчинэ.

2. Шинэхэн өргөст хэмхийг цэвэрлээд уртаар нь хэрчээрэй.

3. Даршилсан өргөст хэмх, сонгиноо татна.

4. Шөл, ургамлын тос, гич болон уксусаар соус хийхээр бүгдийг сайтар хутгана.

5. Ногоонуудаа гүн ёроолтой саванд хийгээд соусаар амталж хутгаарай.

 

2. Песто соустай ногооны салат

Жигнэсэн ногооны салат нь их амттай бөгөөд тансаг салат болдог.

Орц:

  • Хаш – 1 ш
  • Хурган гуа – 1 ш
  • Салатны навчны цуглуулга – өөрийн амтанд тохируулна
  • Хушны самар – 100 г
  • Жижиг үрийн улаан лооль – 8 ш
  • Авокадо – 1 ш
  • Базилик – өөрийн хүслээр
  • Бууцай – 1 боодол
  • Ургамлын тос – 4 х.х
  • Нимбэгийн шүүс
  • Амтлагчууд

Хийх арга:

1. Улаан лоолио дундуур нь хувааж зүснэ.

2. Хаш болон хурган гуаг нарийхан хэрчээд грилл горим дээр жигнэнэ. Тос, амтлагчаар амтлаад 10 минут болгох юм.

3. Ногоон дээрээ улаан лоолио нэмээд дахин 5 минут.

4. Песто соусанд бууцай, базилик, хушны самар, нимбэгийн шүүс, тос болон амтлагчуудаа хийгээд өөрийн хэрэглэдэг гал тогооны цахилгаан хэрэгслээр сайтар хутгаарай.

5. Авокадог хэрчээд жигнэсэн ногоотойгоо хольж бэлдсэн песто соусаар амтална. Хамгийн сүүлд самар цацаж чимээрэй.

 

3. Солонгос маягаар хийсэн хаврын салат

Орц:

  • Шинэхэн байцаа – 1,2 кг
  • Шинэхэн өргөст хэмх – 0,5 кг
  • Шинэхэн улаан лооль – 0,5 кг
  • Лууван – 2 ш
  • Редиск – 300 г
  • Амтат чинжүү – 2 г
  • Ногоон сонгино
  • Яншуй
  • Руккола
  • Ногоон гоньд
  • Давс – 1 х.х
  • Сахар – 3 х.х
  • Уксус – 1 ц.х
  • Улаан нунтаг чинжүү – 1 ц.х
  • Ургамлын тос – 200 мл
  • Гүнждийн үр
  • Давс
  • Сармис – 5 хумс
  • Солонгос лууван амтлагч – 1/3 ц.х

Хийх арга:

1. Байцаа, лууван, амтат чинжүү, өргөст хэмх, улаан лооль болон редискээ нарийхан хэрчинэ.

2. Ногоон навчит амтлагч ногоонууд болон сармисаа жижиглэж татаарай.

3. Бүгдийг холиод тос, амтлагчаар амтлаад гүнждийн үр цацна.

4. Салатны амтыг шингэтэл хэсэг амраана.

 

4. Ногооны энгийн салат

Лаазалсан болон шинэхэн ногооны салатны жор нь амьдралын ямар ч тохиолдолд хэрэг болно.

Орц:

  • Улаан лооль – 3 ш
  • Улаан амтат сонгино – 1 ш
  • Лаазалсан эрдэнэ шиш – 150 г
  • Лаазалсан шош – 150 г
  • Бууцайны навч
  • Давс
  • Оливын тос
  • Нимбэгийн шүүс

Хийх арга:

1. Улаан лоолио 4 хувааж зүсээд үрийг нь цэвэрлэж тал шүүсийг нь шахаарай. Дараа нь жижиглэж татна.

2. Сонгиноо жижиглэж татна.

3. Эрдэнэ шиш болон шошны шүүсийг асгана, шаардлагатай бол шошийг угаагаарай. Лаазалсан шошны оронд чанасан шош ашигласан ч болно.

4. Амтлагчаа бэлдэх арга – тусдаа саванд оливын тос, нимбэгийн шүүс болон давсаа хийнэ. Итали эсвэл провансын амтлагчийн аль нэгийг хийгээрэй – шинэхэн болон хатаасан ч байж болно.

5. Ногоонуудаа холиод соусаар амтална.

6. Бууцайны навчаар чимэглэнэ.

 

5. “Сойз” хэмээх хөнгөн салат

Шинэхэн ногооны салат илүүдэл жинтэй тэмцдэг бөгөөд хоол боловсруулах эрхтнийг сайтар цэвэрлэх үйлчилгээтэй.

Орц:

  • Лууван – 1 ш
  • Хүрэн манжин – 1 ш
  • Алим – 1 ш
  • Нимбэгийн шүүс – 1 хх.х
  • Жүржийн шүүс – ½ х.х
  • Ургамлын тос – 1 х.х
  • Яншуй
  • Хар нунтаг перец
  • Сармис
  • Давс

Хийх арга:

1. Лууванг солонгос маягийн үрүүлээр үрнэ, ногоо болон алимаа татаарай.

2. Нимбэг болон жүржийн шүүс цацна.

3. Сармис, ногоон өнгийн амтлагч ногоог татна.

4. Бүх орцуудыг холь.

5. Оливын эсвэл хулууны тос уг салатыг амтлахад хамгийн тохиромжтой.

6. Хийж тавьснаас хойш хагас цагийн дараа идвэл амт нь сайхан шингэсэн байдаг.

 

 

6. Пүнтүүзтэй “Харбин” ногооны салат

Пүнтүүзтэй энгийн салат нь шаржигнасан ногооны хамт гайхалтай болно.

Орц:

  • Пүнтүүз – 150 г
  • Сонгино – 1 ш
  • Улаан өнгийн амтат чинжүү – 2 ш
  • Шинэхэн өргөст хэмх – 1 ш
  • Лууван – 1 ш
  • Ургамлын тос
  • Цуу – өөрийн хүслээр
  • Гүнждийн үр

Хийх арга:

1. Өргөст хэмхээ нарийхан урт хэрчинэ.

2. Амтат чинжүү болон сонгиноо мөн нарийхан уртаар нь хэрчээрэй.

3. Луувангаа үрүүлээр үрнэ.

4. Лууван, сонгино болон чинжүүгээ 10-аад минут шарна.

5. Пүнтүүзийг савлагаан дээрх зааврын дагуу болгоно. Буцалсан усанд (1 л) хийгээд сайтар хутгаж 10 минут байлгана. Урсгал хүйтэн усанд зайлаад усыг нь шүүнэ.

6. Өргөст хэмх, лууван болон сонгино, чинжүү, пүнтүүзээ холино.

7. Цуугаар амтлаад гүнждийн үр цацаж чимэглээрэй.

 

7. Шарсан төмстэй ногооны салат

Шаржигнуур шарсан төмс болон шинэхэн ногооны зохицол, баярын ширээгээ чимсэн ч нүүр улайхгүй.

Орц:

  • Улаан байцаа – ¼ ш
  • Редиск– 5-8 ш
  • Лууван – 1 ш
  • Амтат чинжүү – 1 ш
  • Төмс – 2-3 ш
  • Өргөст хэмх – 2 ш
  • Яншуй
  • Амтлах оливын тос
  • Шарах ургамлын тос
  • Нимбэгийн шүүс
  • Давс

Хийх арга:

1. Чинжүү болон байцаагаа нарийхан урт хэрчинэ.

2. Өргөст хэмх, редиск болон луувангаа луувангийн үрүүлээр үрээрэй.

3. Төмсөө арилгаад мөн нарийхан урт хэрчинэ. Угааж хатаагаад шаргал өнгөтэй болтол нь шарна.

4. Шинэхэн ногоогоо гүн саванд хийгээд жижиглэж татсан ногоон навчит ногоогоо хийгээд давс, нимбэгийн шүүс, оливын тосоор амтална.

5. Салатаа таваглаад ширээн дээр тавихдаа шарсан төмсөө тарааж тавиарай.

 

8. Шарсан талхтай Панценелла салат

Италиас гаралтай салат, зуны цагт шинэхэн ногоо, шарсан төмстэй энэ салатыг өдөр болгон хийж иддэг уламжлалтай.

Орц:

  • Улаан лооль – 4 ш
  • Шинэхэн өргөст хэмх – 2 ш
  • Амтат чинжүү – 1 ш
  • Салатны амтат сонгино – 1 ш
  • Базиликийн навч – 50 г
  • Шарсан цагаан талх – 150 г
  • Олив – 100 г

Соусанд:

  • 3-4 улаан лооль
  • Оливын тос – 7 х.х
  • Уксус – 2 хх.х
  • Сармис – 3 хумс
  • Провансийн амтлагч
  • Давс
  • Перец

Хийх арга:

1. Талхыг захтай нь цуг дөрвөлжин зүснэ.

2. Улаан лоолийн үртэй хэсгийг аваад, зөөлөн эдийг блендрээр бутална.

3. Улаан лоолийн нухшанд оливын тос, уксус, провансийн амтлагч, давс, перец, татсан сармисыг хийж сайтах хутгана.

4. Талхаа соусанд хийгээд дэвтээж орхино

5. Улаан лоолийн үртэй хэсгийг аваад шүүсийг нь шахна, томоор нь хэрчинэ.

6. Сонгино, өргөст хэмх, чинжүүг нарийхан хэрчинэ.

7. Ногооны холимгийг базиликийн навчтай холиод олив, талхаа хийж хутгана.

 

9. Шош болон ногоон вандуйтай винегрет салат

Амттай уламжлалт салат нь хүүхдүүд төдийгүй томчуудыг ч амин дэмээр хангана.

Орц:

  • Төмс – 3 ш
  • Хүрэн манжин – 2 ш
  • Лууван – 2 ш
  • Давсалсан (даршилсан) өргөст хэмх – 2 ш
  • Даршилсан  байцаа – 100 г
  • Чанасан (лаазалсан) шош эсвэл ногоон вандуй – 100 г

Соусанд:

  • Наранцэцгийн тос – 3 х.х
  • 9%-ийн уксус – 1 х.х
  • Гич – 1 ц.х
  • Сахар, давс, перец – өөрийн амтанд тохируулна

Хийх арга:

1. Ногоогоо чанана. Лууван, төмс болон хүрэн манжингаа чанаж хөргөөд дөрвөлжин хэрчээрэй.

2. Адил хэмжээгээр өргөст хэмхээ хэрчинэ, харин даршилсан өргөст хэмх (корнишон) хийх гэж байгаа бол дундуур нь хуваагаарай.

3. Байцааг угааж шүүгээд жижиглэж татна.

4. Сонгиноо татаад буцалсан халуун усанд 10 минут хийнэ.

5. Соусны орцуудыг хийгээд хутгуураар сайтар холино.

6. Гүн ёроолтой саванд ногоо, шошоо хийгээд соусаар амтална.

7. Том тавганд эсвэл тусдаа порцоор нь таваглаж болно.

8. Энэ салатандаа мөн даршилсан өргөст хэмх эсвэл давсалсан мөөг ч нэмж болдог.

 

10. Зуны ногоон салат

Маш богино хугацаанд хийдэг шинэхэн ногооны салат.

Орц:

  • Улаан лооль – 3 ш
  • Өргөст хэмх – 2 ш
  • Редиск – 5 ш
  • Салатны ногоон навч, ногоон гоньд
  • Чимэглэх үрнүүд

Соусанд:

  • Оливын тос – 100 г
  • Нимбэгийн шинэхэн шахсан шүүс – 50 мл
  • Сармис – 20 г
  • Тал сонгино
  • Гааны навч – 40 г
  • Давс

Хийх арга:

1. Соусанд орох тосноос бусад орцуудыг миксерээр сайтар холино, оливын тосоо сүүлд нь дусал дуслаар нэмж хутгаарай.

2. Улаан лооль, өргөст хэмх, редискээ өөрийн дуртай хэмжээгээр хэрчинэ.

3. Салатны навчийг гараар тастаад ногоон гоньдыг татна.

4. Ногоонуудаа холиод соусаа хийж амтлаад хутгана.

5. Таваглаад эрдэнэ шиш зэрэг үрээр чимэглээрэй.

6
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *