Дэлхийн улс орнуудад ашигладаг газрын зургууд ямар ялгаатай байдаг вэ? Дэлхийн хүн төрөлхтөн газар зүйг 10 өөр өнцгөөс харж байна

1

Дэлхийн улс орнуудын газар зүйн хичээлийн самбар дээр өлгөөтэй байгаа газрын зураг зөвхөн хэлээрээ ялгагдаад зогсохгүй мөн улс орон, тивийн байршлаараа ялгаатай байдаг. Тодруулж хэлбэл, ямар нэгэн улс орон эсвэл бүсийг төв хэсэгтээ авчирсан байдаг. Та урьд нь Австралид ашигладаг газрын зургийг харж байсан уу? Хэрэв харсан бол дэлхийг урвуу нь эргүүлсэн хувилбар танд ямар сэтгэгдэл төрүүлж байв?

Өнөөдөр та бүхэндээ дэлхийн улс оронд хэвлэсэн янз бүрийн газрын зургийг сонирхуулахаар бэлдлээ.

Австралид хэвлэсэн дэлхийн газрын зураг

onikishov

Энэ газрын зургийг  харахад дэлхийн бүх улс орон Австралиас зайгаа бариад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ.

 

Тайвань дахь газрын зураг

kolandball

Энэ улсад газрын зургийн төв хэсэгт Номхон далайг зуржээ. Европын газрын зургууд дээрээс бид Атлантын далайг харж заншсан шүү дээ.

 

АНУ дахь газрын зураг

amazon

Энд бүх зүйл ойлгомжтой, мэдээж АНУ голдоо байрлана. Гадаадын зарим нэг форум дээр хэлэлцэхдээ ийм газрын зураг нийцэхгүй гэжээ.

 

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс дахь газрын зураг

onikishov

Бидний л хардаг газрын зураг, гэхдээ урвуу нь харуулчихсан юм. Яг л австралийн газрын зурагтай адил.

 

Европ дахь газрын зураг

amazon

Бидний харж заншсан газрын зураг, гэхдээ Европ нь гол хэсэгтээ төвлөрчээ.

 

 

Аргентин дахь газрын зураг

Homesanto

 

1975 оны Аргентины газрын зургийг харвал бүр ч сонирхол татна

globalis

Аргентин энэ газрын зураг дээр яагаад ч юм хараар тэмдэглэгджээ. Бусдаас илүү Еврази азгүй, ямар ч хэлбэргүй нялцайсан гурил шиг л харагдаж байна.

 

Солонгос дахь газрын зураг

girusatuku

Төвдөө Номхон далайтай бас нэгэн газрын зураг. Еврази, Африк бас Австрали улсууд Америктай байраа сольжээ.

 

Чили дэх газрын зураг

atagles

Энэ газрын зураг дээр Чили өөрөө төвд нь байхгүй, гэхдээ Өмнөд Америк шууд нүдэнд тусна (бас Австрали).

 

Хятад дахь газрын зураг

humanbeingarobot

Маш сонирхолтой босоо хэлбэрийн дэлхийн газрын зураг, Америкийг дундуур нь хаачихсан, төвд нь Хятад ч юм уу, Антарктид ч юм шиг.

Танд аль газрын зураг илүү сонирхолтой санагдсан бэ? Газрын зургийн Европ хувилбар нүдэнд дассан болохоор илүү таалагдаж байна уу?

15
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Ganhuu Orshih

    Ganhuu Orshih

    2020/06/22 at 23:15

    Tolgoi ergvvleed haychlaa

  2. Д. Элбэгзаяа

    Д. Элбэгзаяа

    2020/06/24 at 03:57

    haanaas ni ch harsan mongol mine l tod haragdaj bna

  3. Tsanjid Sukhbaatar

    Tsanjid Sukhbaatar

    2020/06/24 at 07:56

    Балай юм заахын

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *