
Олонх ээжүүд хүүхдүүддээ хоол хүнсээрээ тоглодоггүй юм гэсэн сургамжийг айлддаг. Гэхдээ энэ нь зөвхөн хоолны ширээн дээрх зөв боловсон хэв маягийг олгох үндсэн зорилго чиглэлийг агуулсан байдгийг хүүхдүүд өсөж томорсон хойноо ухаардаг төдийгүй өөрсдийн үр хүүхдүүддээ ч бас хоол хүнсээрээ бүү тогло гэж зааварладаг. Гэтэл нь энэ нь тийм ч үр ашигтай сургаал биш бололтой. Учир нь хүүхэд юу хүссэнээ хийж байж түүнээсээ юмсын учир байдлыг ухаарч, ойлгож байдгийн зэрэгцээ уран бүтээлч сэтгэлгээ нь хөгжиж байдаг.Тиймээс эцэг эхчүүдээс энэ шаардлагаа хязгаарлахыг хүсэхийн зэрэгцээ төрөл бүрийн хоол хүнсний зүйлсээр Дэлхий дахинд алдартай урлагийн бүтээлүүдийг хэрхэн хийж урласныг сонирхуулахаар шийдлээ. Магадгүй өнөөдөр хоолоороо тоглолоо хэмээн танд зэмлүүлж буй хүү тань ирээдүйн агуу суутан болохыг ч үгүйсгэх аргагүй юм.


Испаний зураач Salvador Dalí-гийн “The Persistence of Memory” зургийн шарвингаар хийсэн хувилбар
Италийн зураач Leonardo da Vinci-гийн “Mona Lisa” зургийн жимсний чанамал болон газрын самарны нухашаар хийсэн хувилбар
Голландын зураач Johannes Vermeer-ийн “Girl With a Pearl Earring” зургийн үрлэн хувилбар
Эртний Грекийн Venus de Milo баримлын чихрэн хувилбар
Голландын зураач Vincent Van Gogh-ын “Starry Night” зургийн хувилбар
Голландын зураач Piet Mondrian-ы “Composition” бүтээлийн бялуун хувилбар
Америкийн зураач Andy Warhol-ын “Marilyn Monroe” зургийн шоколадтай үрлээр хийсэн хувилбар
Италийн зураач Michelangelo-гийн “Creation of Adam” зургийн гадил жимсэн дээрх хувилбар
Америкийн зохиолч Sarah Josepha Hale-ийн Талархлын баярын хүндэтгэлийн зоогт зориулан бүтээсэн хөрөг. Тэрбээр энэхүү хүнс хоолон хөргийг АНУ-ын ерөнхийлөгч асан Abraham Lincoln-ы хүсэлтээр хийж байжээ.
John Trumbull-ын “Declaration of Independence” хэмээх бяслаган бүтээл
Испаний зураач Pablo Picasso-гийн “Dream” зургийн хөөсөн чихрэн дээрх хувилбар
Granda Wood-ын “American Gothic” бүтээл
Францын зураач Edgar Degas-ын “le tub” зургийн шарсан талхан дээрх хувилбар
Аягатай кофенуудаар бүтээгдсэн “Mona Lisa” хөрөг
Auguste Rodin-ий “The Thinker” баримлын шоколадаар хийсэн хувилбар
Голландын зураач Rembrandt-ын “The Anatomy Lesson of Dr. Nicolaes Tulp” зургийн хүнсний ногоон хувилбар
Испаний зураач Pablo Picasso-гийн “Girl on a Pillow” зургийн хувилбар
Норвегийн зураач Edvard Munch-ын “The Scream” бүтээлийн хайлсан зайрмагаар хийсэн хувилбар








MUNHJARGALTUGULDUR
2012/08/21 at 11:27
jinhen chadvar
huslenjx
2012/08/21 at 12:48
jinhen urlag
jerry-man
2012/08/21 at 13:11
xaxa
Aniraa_97
2012/08/21 at 16:52
gaihaltai jinhene urlag