Хэрхэн зогьсохыг болиулах вэ? Уур хүргэм энэ асуудлыг шийдвэрлэхэд туслах 100% үр дүнтэй 6 арга

3

Бид бүгд л зогьсуулдаг. Ямар нэгэн юм идэхэд эсвэл ярих үедээ амьсгалаа буруу хуваарилах үед зогьсдог. Энэ зүйл магадгүй олон хүний хувьд, хамгийн сайн мэддэг нөхцөл байдал нь байж болох юм. Зогьсолт үргэлж тааламжгүй мэдрэмжийг төрүүлдэг гэдэгтэй маргах хүн цөөхөн биз ээ. Тэгвэл үүнийг хэрхэн болиулах талаар мэддэг байх нь чухал юм!

Зогьсолтыг болиулах аргыг мэдэхээс өмнө, зогьсолт гэж чухам яг юу болохыг хамтдаа мэдэж авцгаая.

Зогьсолт бол цоройн булчингийн гэнэтийн, санамсаргүй агшилт (булчингийн таталт) юм. Булчингийн таталт болоход, дууны бүч хормын төдийд зогсдог бөгөөд үр дүнд нь зогьсох дуу чимээ гардаг байна.

Piotr Swat / Shutterstock.com

 

Зогьсоход хүргэдэг түгээмэл хүчин зүйлс:

  • Хэтэрхий хурдан идэх
  • Хэтэрхий их идэх эсвэл уух
  • Хийжүүлсэн ундаа уух
  • Цоройн булчинг хянаж байдаг мэдрэлийг цочроох
  • Хэтэрхий хүчтэй инээх
  • Хэвлийн мэс ажилбар
  • Харвалт гэх мэт.
Iakov Filimonov / Shutterstock.com

Зогьсолт ихэнхдээ хэдхэн минутын дараа байхгүй болдог ч, удаан хугацаагаар үргэлжилбэл, уур бухимдал төрүүлдэг.

Тэгэхээр одоо та зогьсолтыг хэрхэн болиулах аргыг мэдэх авах хэрэгтэй.

9nong / Shutterstock.com

 

Зогьсолтыг хурдан хугацаанд болиулахад туслах батлагдсан 6 аргыг хүргэж байна:

  • Амьсгалаа түгжих
  • Нэг стакан усыг маш хурдан уух
  • Хэлээ амнаасаа гаргах
  • Чихээ 20-30 секундын хугацаанд хуруугаараа таглах
  • Нимбэг хазах
  • 1 цайны халбага цагаан цуу хэрэглэх (зөвхөн хоол боловсруулах замын эмгэг, тэр тусмаа ходоодны хүчил нь ихсээгүй хүн ашиглах боломжтой.)
B-D-S Piotr Marcinski / Shutterstock.com

Хэрэв таны зогьсолт 48 цагийн дотор хэвийн болоогүй бол, эрүүл мэндийн мэргэжилтэнд очиж үзүүлэх хэрэгтэй ба ямар нэгэн өвчин туссах эсэхээ шинжлүүлэх хэрэгтэй. Тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүйг санаарай.

Бас нэг зүйл хэлэхэд… тухайн хүн хэн нэгнийг санах үедээ зогьсуулдаг гэцгээдэг. Энэ нь магадгүй анхаарал сарниулах арга заль байсан байж ч мэдэх талтай. Хэрэв та зогьсуулах үедээ хэн нэгэн хүнийг санаж байвал, тэр хүнийхээ нэрийг хэлж үзээрэй. Зогьсох чинь арилахыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан эдгээр аргуудын тусламжтай та зогьсолтыг хэвийн болгож болно!

Artur Szczybylo / Shutterstock.com

Дараагийн удаа зогьсохдоо дээрх аргуудаас туршиж үзээрэй! Үр дүнд нь танд таатай байх болно. Танд эдгээрээс өөр зогьсолтыг хэвийн болгох арга бий юу? Тийм бол бидэнтэй хуваалцаарай.

22
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Баярлалаа

    2021/11/19 at 14:15

    Чихээ 20 секунд таглаж, амьсгаагаа 20 секунд түгжиж, хэлээ амнаасаа 20 секунд гаргаж байгаад 200мл усыг нэг секундэд уусан чинь зүгээр болчихлоо

  2. Баярлалаа.

    2021/11/19 at 14:16

    Үр дүнтэй юм байна. Туршиж үзлээ

  3. Ууртай залуу

    2023/07/02 at 18:37

    Болохгүй байна муухай юм аа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *