Халуун ногоотой хоол идсэний дараа таны биед ямар өөрчлөлтүүд гардаг вэ?

0

Тогооч маск зүүж, нүдээ хамгаалан байж хийдэг халуун ногоотой хоол хүртэл байдаг. Харин халуун ногоотой хоол идэх нь хүний биед тодорхой өөрчлөлт гаргадаг хэдий ч бидний олонх нь түүний хүний биед үзүүлэх нөлөөг мэддэггүй. Манай сайт уншигч танд халуун ногоо идсэнээр таны биед гарах нөлөөг толилуулж байна.

1. Жин хасна

© shutterstock.com, © depositphotos.com

Халуун ногоотой хоол идэх нь бие дэх илүүдэл өөх тосыг маш сайн хайлуулдаг ажээ. Турах тухайд дасгал хөдөлгөөн болон эрүүл хооллолтыг юу ч орлож чадахгүй хэдий ч, халуун чинжүүнд агуулагдах капсинойд хүний биед ямар нэгэн хор нөлөөгүй. Капсинойд гэдэг нь эрч хүч нэмж, илүүдэл жинг хасахад ихээхэн тустай.

 

2. Өвдөлт тэсвэрлэх тэвчээр нэмэгдэнэ

© shutterstock.com, © depositphotos.com, © depositphotos.com

Итгэхэд хэцүү хэдий ч мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар чинжүүнд агуулагддаг капсайцин нь хүний тархинд хүрэх өвдөлтийн мэдрэмжүүдийг багасгаж байдаг гэнэ. Халуун ногоо идэх бас нэгэн сайхан шалтаг биш гэж үү?

 

3. Дархлааны тогтолцоог сайжруулна

© shutterstock.com, © depositphotos.com, © shutterstock.com

Халуун ногоотой хүнс хэрэглэх үед таны бие дэх үл исэлдүүлэгчийн хэмжээ нэмэгдэж, дархлааны тогтолцоо сайжирч байдаг ажээ. Ялангуяа ханиад томууны улиралд энэ аргыг хэрэглэх нь тохиромжтой.

 

4. Урт наслалтанд нөлөөлнө

© shutterstock.com, © shutterstock.com

Халуун ногоотой хүнс тогтмол хэрэглэдэг хүмүүсийн нас баралтын хувь халуун ногоо хэрэглэдэггүй хүмүүсээс 14 хувиар бага байдгийг судалгаагаар нотолжээ. Мөн судлаачид халуун ногоотой хүнс хэрэглэгчдийн дунд явуулсан бусад төрлийн судалгаагаар, эрүүл бус амьдралын хэв маягтай хүмүүст дээрх баримт хамаардаггүй гэдгийг тодорхойлжээ.

 

5. Чихэрлэг зүйлсийн хэрэглээ буурна

© shutterstock.com, © depositphotos.com, © depositphotos.com

Элсэн чихэр хүний биед сөрөг нөлөө үзүүлж байдгийг бид бүгд сайн мэддэг хэдий ч хэрэглээг нь хязгаарлахад хүндрэлтэй байдаг. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өдөр тутмын хүнсний хэрэглээндээ халуун ногоог оруулж өгснөөр чихрийн хэрэглээ эрс буурдаг гэжээ. Жишээлбэл энэ нь яг л шүдээ угаасны дараа жүржийн шүүс ууж буйтай агаар нэг бөгөөд халуун ногоотой хүнсний дараа чихэрлэг зүйлс идэх хүсэл үлэмж хэмжээгээр буурдагтай холбоотой ажээ.

 

6. Амтлах мэдрэмж буурдаг

© depositphotos.com, © shutterstock.com

Халуун ногоотой хүнс хэрэглэх үед хэл тань яг л шатаж буй мэт таагүй мэдрэмжинд автах болно. Энэ нь зүгээр ч нэг мэдрэмж бус, үнэхээр хэл тань түлэгдэж байдаг ажээ. Үүний улмаас халуун ногоотой хоол идсэний дараа таны хэлний амтлах мэдрэхүй тодорхой хэмжээгээр мууддаг ажээ. Гэхдээ энэ нь тийм ч санаа зовних асуудал биш бөгөөд тодорхой хугацааны дараа амтлах мэдрэхүй тань буцаж сэргэх болно.

 

7. Харшил үүсгэх магадлалтай

Өглөө халуун ногоотой хоол идсэний дараагаар нүүр улайх болон загатнах шинж тэмдэг илэрдэг хүмүүс бий. Энэ нь халуун ногооны биед үзүүлэх хэвийн хариу үйлдэл бөгөөд зарим тохиолдолд нүүр улайх болон загатнах шинж тэмдэг нь харшилтай ч холбоотой байх магадлалтай. Хэрэв харшлын шинжтэй бол эмчид хандаж урьдчилан сэргийлэх зөвлөгөө авах хэрэгтэй.

 

8. Гэдэс өвдөлт нэмэгддэг

© depositphotos.com, © depositphotos.com

Хэрэв гэдэс ходоод тань хэт мэдрэмтгий бол халуун ногоотой хүнс хэрэглэх нь тийм ч зөв сонголт биш ажээ. Юуны өмнө халуун ногоотой хоол гэдэс гүйлгэхэд хүргэх бөгөөд тодорхой хугацаанд ходоодны салст бүрхэвчийн үрэвсэл үүсгэдэг байна. Мөн та гэдэс ходоодны ямар нэгэн суурь өвчтэй бол улам хүндрэх ч эрсдэлтэй.

 

9. Шар хөөрнө

Халуун чинжүү маш хүчиллэг байдаг тул хэт их хэрэглэсэн тохиолдолд ходоодны хана түлэгдэж, урт хугацаанд архаг үрэвсэлд хүргэдэг ажээ. Иймээс шар хөөрч байгаа бол сүү уух эсвэл зайрмаг идэж дарахыг зөвлөж байна.

Та хоолонд дурлагч мөн үү? Таны идэж байсан хамгийн халуун ногоотой хоол ямар хоол байсан бэ?

18
ГайхмаарГайхмаар
4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *