Үсээ эрүүл байгаа эсэхийг дараах 4 аргын тусламжтай шалгаж үзээрэй. Мөн үсээ хэрхэн зөв арчлах талаар зөвлөгөөг хүргэж байна

0

Бидний үс 99 гр ачааг тэсвэрлэх болон чийглэг үедээ 30% нэмж сунах чадвартай байдаг. Гэхдээ зөвхөн эрүүл үсэнд л ийм супер хүч бий – гэмтсэн үс харин амархан хугардаг. Та магадгүй эхлээд хараад үсээ гэмтсэн эсэхийг мэдэхгүй байж болно. Гэхдээ үснийхээ эрүүл мэндийг шалгаж үзэхэд туслах хэд хэдэн аргууд байдаг.

Эрүүл үстэй болоход туслах шалгарсан аргуудыг та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээрэй.

1. Үсний уутанцрын тест

Үс эрүүл байгаа нөхцөлд унах нь тэгтлээ санаа зовох зүйл биш юм. Та үсний угийг шалгах хэрэгтэй. Зүгээр л үүнийг хийгээрэй:

  • Цөөн ширхэг үсийг авна. Ингэхдээ толгойтойгоо аль болох ойролцоо байгаа үснээс аваарай.
  • Үсний уутанцрыг шалгана. Хэвийн үсний төгсгөл гэрлийн чийдэн шиг хэлбэртэй байна. Хэрэв та үүнийг олж харвал, таны үс эрүүл байна гэсэн үг. Харин жижиг эсвэл чийдэн шиг биш байвал, таны үсэнд арчилгаа хэрэгтэй байна гэж ойлгоорой.

Үс уналтаас хэрхэн сэргийлэх вэ?

  • Газар дундын тэнгисийн улс орнуудын ард иргэдийн баримталдаг хоолны дэглэмийг хэрэгжүүл. Үс уналтыг бууруулдаг нь батлагдсан.
  • Үсээ хэт чанга боох, ялангуяа унтахдаа үсээ боохоос аль болох зайлсхийгээрэй.
  • Шаардлагатай витамин болон эрдэс бодисуудыг хэрэглээрэй.
© depositphotos.com

 

2. Живүүлэх тест

Энэ хэмжүүр таны үсийг хэр их сүвтэй байгааг олж мэднэ. Эрүүл үс хатуу байдаг. Гэмтсэн ч шингэнийг амархан уусгаж авдаг. Тестийг хийхдээ дараах алхмуудыг хэрэгжүүлээрэй:

  • Толгойныхоо өөр өөр хэсгүүдээс цөөн ширхэг үс авна – дээд, арын хэсэг болон хоёр хажуу тал гэх мэт.
  • Авсан үсийг стакантай ус руу хийнэ. Эрүүл үс бага зэрэг доошлох бол, гэмтсэн үс тэр даруйдаа живэх болно.

Хэрхэн үсээ их сүвтэй болгож арчлах вэ?

  • Олон төрлийн тос түрхэнэ. Ингэснээр үсэнд чийгшил өгнө.
  • Үс ангижруулагчийг үсээ угаасны дараа хэрэглэнэ.
  • Алимны цагаан цуу болон зуун настын гель үсэндээ хэрэглэж, шүлтлэгийн хэмжээг тэнцвэржүүлнэ.
© depositphotos.com