1990-2000-аад оны үеийн хамгийн алдартай ТВ цувралуудад тоглож байсан 19 жүжигчид одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

0

Олон ангит кино жил ирэх тусам улам сонирхол татахуйц болж байна. Өнөөдөр ямар л бол ямар төрөл жанраар олон төсөл хэрэгжиж байгаа бөгөөд тэр болгоныг алгасалгүй үзнэ гэдэг хүндхэн ажилд тооцогдоно. 2000-аад оны эхээр ситком цуврал үзнэ гэдэг зүйл томоохон үйл явдалд ордог байж дээ, тэр үеийн жүжигчид ч жинхэнэ од болж байв.

Бид тэр үеийг эргэн дурсаж алдартай олон ангит кинонуудаас бидний сэтгэлд хоногшиж үлдсэн одууд өдгөө ямар болж өөрчлөгдсөнийг сонирхсон юм.

1. Женнифер Энистон, Лиза Кудроу, Кортни Кокс – “Friends”

© Friends / Warner Bros. Television, © ABC / Ferrari Press / East News

Friends” цуврал 1994 онд дэлгэцнээ гарч эхэлсэн байдаг. 10 жилийн хугацаанд нийт 10 бүлэг гарчээ. Уг шоу дэлхийн олон улс оронд алдаршсан бөгөөд гол дүрийн зургаан залуугийн амьдралд хэдэн сая хүн санаа зовж байсан түүхтэй.

Итгэхэд бэрх л байна, гэхдээ алдартай киноны дүрүүдийг бүтээсэн жүжигчид өдгөө аль хэдийн 50 насыг давжээ: Женнифер Энистон – 51, Лиза Кудроу – 57, харин Кортни Кокс – 56 настай. Гурван найз бүсгүйг шүтэн бишрэгчид нь саяхан “Эмми”-гийн онлайн шагнал гардуулах ёслолоор харцгаасан.

 

2. Кайл Маклахлен – “Twin Peaks”

© Twin Peaks / CBS, © Admedia, Inc / Sipa USA / East News

1990 онд “Twin Peaks” төслийн анхны анги гарч байлаа. Тэр цагаас хойш “Хэн Лора Палмерийг алсан бэ?” гэдэг асуулт 90-ээд оны үеийн кино салбарын бэлгэ тэмдэг болсон гэдэг. Энэ бүтээл бүх талаараа үзэгчдэд таалагдаж байсан гэхэд буруудахгүй: дуу хөгжим, жүжигчдийн бүрэлдэхүүн.

Киноны гол дүрийг бүтээсэн Маклахлен өдгөө 61 настай болсон хэдий ч кинонд дүр бүтээсээр л явна. Тодруулж хэлбэл, 2017 онд уг олон ангит киноны үргэлжлэл гарсан бөгөөд жүжигчин домогт агентынхаа дүрийг бүтээжээ.

 

3. Мелисса Жоан Харт – “Sabrina the Teenage Witch”

© Sabrina the Teenage Witch / Hartbreak Films, © LISA O’CONNOR / AFP / East News

Хөөрхөн ааштай шулмын тухай түүх 1996-2003 он хүртэл гардаг байлаа. Мэдээж жүжигчин Мелисса Жоан Харт гол дүрийг чадварлаг бүтээсэн бас Сабрина Салемийн өхөөрдөм муур ч бас шүтэн бишрэгчдийн тоог багагүй нэмж өгсөн биз ээ. Уг олон ангит кино үнэхээр алдартай байж чаджээ, ямар сайндаа 2018 онд ремейк хийж байх вэ дээ – “Chilling Adventures of Sabrina”.

“Сонгодог” Сабринагийн дүрийг бүтээсэн жүжигчин өдгөө 44 настай, түүний сүүлд ажилласан “The Goldbergs” төсөлтэй нь танилцаж болно.

 

4. Элен Ролле – “Hélène et les Garçons”

© Hélène et les garçons / TF1, © Eric Fougere – Corbis / Contributor / Corbis Entertainment / gettyimages

Францын олон ангит энэ кино үнэндээ нэг их удаан үргэлжлээгүй, 1992 оноос 1994 онуудад үзэгчдийг байлдан дагуулсан юм. Гэхдээ маш олон шүтэн бишрэгчтэй болж чаджээ. Уг киноны гол дүрийг бүтээсэн Элен Роллед хүн болгон дурласан байх. Киноны үйл явдал ч энэ бүсгүйн эргэн тойронд өрнөсөн.

Элен өдгөө 53 настай, кино гэхээсээ илүү дуу хөгжимд өөрийгөө илүү зориулж байна.

 

5. Женни Гарт – “Beverly Hills, 90210”

© Beverly Hills, 90210 / CBS, © Steven Bergman / AFF-USA.COM / MEGA / Mega Agency / East News

Тухайн үедээ хамгийн удаан хугацаагаар тус төсөлд тоглосон жүжигчин. 10 жил үргэлжилсэн олон ангит кино байлаа, 1990 оноос 2000 оны үед дууссан юмдаг. Ихрүүд болох Брендон болон Бренда нарын түүх бөгөөд тэд Лос-Анжелесийн хамгийн баян дүүрэгт нүүж ирснээр түүх эхэлнэ. Ингээд үзэгч олныг 1 дүгээр ангиасаа эхлэн байлдан дагуулсан юм.

Олон ангит киноны нэгэн гол дүр болох Келли Тейлорыг Женни Гарт бүтээсэн бөгөөд энэ хавар 48 насныхаа ойг тэмдэглэжээ. Үнэндээ тэр кино урлагаас холдсон байна.

 

6. Люси Лоулесс – “Xena: Warrior Princess”

© Xena: Warrior Princess / Universal Pictures, © Famous / Photoshot / REPORTER / eastnews

“Hercules: The Legendary Journeys” телевизийн олон ангит кино бүтээгчид 1995 онд спин-оф хийх санаа төрж гол дүр болох Зена-д жүжигчин Люси Лоулессийг сонгосон байдаг. Санаа ч биеллээ олж 2001 он хүртэл амжилттайгаар үзэгчдийн хүртээл болсон юм.

Люси Лоулесс өдгөө 52 настай, хааяахан олон ангит кинонд тоглож байна. Амьдралынхаа ихэнх цагийг тэрээр гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг, мөн байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэдэг нэгэн.

 

7. Эван Хэндлер – “Californication”

© Californication / Showtime, © ZUMAPRESS.com / MEGA / Mega Agency / East News

Зохиолч бас плейбой Хэнк Мудигийн амьдралын түүхийг өгүүлсэн бүтээл. Гол дүрд Дэвид Духовны тоглосон энэ кино 7 жил амжилттайгаар үргэлжилжээ: 2007 оноос 2017 он хүртэл. Үзэгч олон гол дүрийг илүү санах байх, гэхдээ бид энэ удаад өөр дүрийг эргэн дурсаж байна – Чарли Ранкл. Дүрийг Эван Хэндлер амилуулсан бөгөөд өдгөө тэрээр 59 настай, одоо ч алдартай теле шоунд оролцсоор л яван уран бүтээлч.

 

8. Блейк Лайвли – “Gossip Girl”

© Gossip Girl / Warner Bros. Television, © Anthony Behar / Sipa USA / East News

Өсвөр насныхны тухай энэхүү уянгын олон ангит кино нь Сесили фон Цигезарын адил нэртэй романаас сэдэвлэн 2007 онд дэлгэцийн бүтээл болсон юм. Уг нь гол дүрийн бүсгүйд Линдсин Лохан яригдаж байсан нь сонирхолтой, гэхдээ эцсийн сонголт Блейк Лайвлийн талд гарчээ. Тэр цагаас хойш жүжигчин бүсгүй амжилтын оргил өөд явсан гэдэг. Өдгөө 33 настай жүжигчин бүсгүй хэд хэдэн төсөлд зэрэг ажиллаж байгаа ажээ.

 

9. Зак Брафф – “Scrubs”

© Scrubs / ABC Studios, © face to face / FaceToFace / REPORTER / eastnews

Залуу эмч нарын тухай ситком – тэд эмнэлэгт дадлага хийж байгаа бөгөөд энэ хугацаанд тэдэнд янз бүрийн л зүйл тохиолдоно. 2001 оноос хойш эхэлж гарсан киноны гол дүр болох Дориан, Терк эмч нар үзэгчдийн хайрыг ихэд татсан учраас 2010 он хүртэл уг төсөл үргэлжилжээ. Энэ олон ангит киноны гол дүрийг бүтээсэн Зак Брафф болон Дональд Фэйсон нар амьдрал дээр сайн найзууд. Брафф өдгөө 45 настай, харин Фэйсон – 46 нас хүрээд байна.

 

10. Памела Андерсон – “Baywatch”

© Baywatch / The Baywatch Company, © Schneider-Press / Bird / SIPA / Sipa Press Russia / East News

Калифорнийн наран шарлагын газрыг хянадаг аврагчдын тухай өгүүлэх киноны анхны анги аль 1989 онд гарч байжээ. Тэр цагаас хойш энэ олон ангит кино 10 гаруй жил үргэлжилсэн төдийгүй хамгийн их үзэлттэй ТВ-шоу хэмээгдэж Гиннесийн номд бичигдэж байсан түүхтэй. Өөрөөр хэлбэл уг киног 1,1 тэрбум үзэгч үзсэн байдаг юм. Уг төслийн гол дүрийн одыг 22 настай Памела Андерсон гэхэд хэн ч маргахгүй болов уу. Танд сонирхуулж хэлэхэд “Baywatch” кино дэлгэцнээ гарснаас хойш UGG жинхэнэ алдаршиж эхэлсэн гэдэг.

Жүжигчин бүсгүй өдгөө 53 нас хүрчээ.

 

11. Хорхе Гарсиа – “Lost”

© Lost / ABC Studios, © pronouncedhorhay / instagram

Онц сонирхолтой түүхийг өгүүлэх киноны нэгдүгээр анги дэлгэцнээ гарснаас хойш 16 жил өнгөрчээ. Гэсэн хэдий ч хамгийн алдартай бүтээл хэвээрээ л байна, тухайн салбарын урлагт домог болон үлдэж чадсан бүтээл. Тус киноны сэдвээр комикс гарч, видео болон дүрийн тоглоомууд ч хэрэглэгчдийн гар дээр очсон байна. Уг киноны нэгэн гол дүр бол сайхан сэтгэлтэй бүдүүн залуу Херли Рейес мөнөөс мөн. Уг дүрийг Хорхе Гарсиа бүтээсэн бөгөөд өдгөө 47 настай, Хавайд амьдарч байна. Одоо тэрээр шинэ төслүүдэд оролцохоор том төлөвлөгөөтэй сууна.

 

12. Ким Кэттролл – “Sex and the City”

© Sex and the City / HBO, © face to face / FaceToFace / REPORTER / eastnews

1998 оноос 2004 он хүртэл уг төсөл энэ дэлхийн олон тооны эмэгтэйчүүдэд урам зориг хайрласан. Магадгүй, 2000-аад оны эхэн үеийн гол олон ангит кино байсан биз. Тэр үед бид дөрвөн найз бүсгүйн адал явдлыг үзэх дуртай байлаа, нууц сэдвээр эвгүй асуулт тавина, гол дүрийн бүсгүйчүүдийн хувцсыг ч сайтар ажиглаж суусан биз.

Саманта бол гол дүрүүдийн нэг. Ким Кэттролл уг дүрийг чадварлаг гаргаж чадсан бөгөөд саяхан 64 нас хүрчээ.

 

13. Лиза Эдельштейн – “House, M.D.”

© House, M.D. / NBC Universal Television, © LISA O’CONNOR / AFP / East News

Чадварлаг эмч Грегори Хаус болон түүний багийнханы тухай олон ангит киноны анхны бүлэг 2004 онд гарч дэлхийн дахинаа маш хурдан амжилт олж чадсан юм. Уг төсөл 2012 онд дууссан бөгөөд гурван ч удаа Гиннесийн рекордын номд бичигдэж байсан удаатай.

Эндокринологийн эмч Лиза Каддигийн дүрийг бүтээсэн Лизе Эдельштейн өдгөө 54 настай. Тэрээр өөр бусад алдартай олон ангит кинонууд ч тоглосон: “The Good Doctor”, “The Kominsky Method”.

 

14. Жим Парсонс – “The Big Bang Theory”

© The Big Bang Theory / Chuck Lorre Productions, © Grosby Group / East News

Физикчийн тухай олон ангит киноны анхны анги 2007 онд гарсан, харин сүүлчийн бүлэг нь 2019 онд гараад дууслаа. Нийтдээ 12 бүлэг, 279 анги гарсан нь “The Big Bang Theory” – телевизийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн ситком хэмээгджээ. Уг киноны од бол Жима Парсонс-ын тоглосон Шелдон Купер маргаангүй мөн. Энэ дүрээрээ жүжигчин залуу дөрвөн ч удаа “Эмми” хүртэж байлаа. Өдгөө 47 настай Парсонс бүтээсэн дүрээрээ дэлхийд танигджээ.

 

15. Алисса Милано – “Charmed”

© Charmed / Paramount Pictures, © face to face / FaceToFace / REPORTER / eastnews

1998 онд эгч дүү шулам болох Фиби, Прю болон Пайперийн тухай түүхийг өгүүлсэн киноны 1 дүгээр анги дэлгэцнээ гарч 90-ээд оны үед жинхэнэ амжилт олж байсан юм. Уг төсөл 2006 он хүртэл үргэлжилсэнд нь ч гайхаад байх зүйл алга. “Charmed” киноны ремейк хүртэл саяхан гарсан, мэдээж дүрүүдийг шинэ жүжигчид бүтээсэн байгаа.

Хайр татсан Фибигийн дүрд Алиссе Милано тоглосон, өдгөө 47 настай. Тэрээр одоо ч америкийн ТВ-шоунд оролцсоор байгаа юм.

 

16. Сара Мишель Геллар – “Buffy the Vampire Slayer”

© Buffy the Vampire Slayer / 20th Century Fox Television, © B2820 / Photoshot / East News

Цус сорогчтой тэмцдэг царайлаг бүсгүйн тухай залуучуудын олон ангит кино-гоор уран сайхны кино хүртэл бүтээсэн байна. Уг түүх үнэхээр сонирхолтой, ямартай ч 1997 оноос 2003 он хүртэл үргэлжилсэн байна. Уг төсөл 21 настай жүжигчин бүсгүй Сара Мишель Гелларыг жинхэнэ од болгосон юм. Өнөөдөр тэрээр 43 настай, харамсалтай нь шинэ дүрээрээ тэр шүтэн бишрэгчдээ баярлуулахаа больжээ.

 

17. Жош Рэднор – “How I Met Your Mother”

© How I Met Your Mother / 20th Century Fox Television, © Invision / Invision / East News

Жинхэнэ хайрынхаа эрэлд гарсан архитектор Тедийн тухай инээдмийн кино 9 бүлгээр үзэгч олныг баясгажээ. Энэ хугацаанд дүр бүтээсэн жүжигчид нь үзэгч олонд бараг л ойр дотных нь хүн мэт болжээ. 2014 онд киноны сүүлчийн анги гарсны дараа үзэгчид Тэд, Робин, Маршал, Лили болон Барнийгаа санасан гэдэг.

Жүжигчин Жош Рэднор өдгөө 46 настай хэдий ч бидний зүрх сэтгэлд тэр л Тед Мосби хэвээрээ үлджээ.

 

18. Жиллиан Андерсон – “The X-Files”

© The X-Files / Fox, © Shooting Star / Sipa USA / E

Жиллиан Андерсон, Дэвид Духовны үзэгч олныг бага зэрэг завсарлагатайгаар нийт 11 бүлэг байлдан дагуулж чадсан. Олон ангит кино 1993 оноос 2018 онуудад гарч байхдаа 90-ээд оны шинжлэх ухаан, уран зөгнөлт телевизийн хамгийн том төсөл байсан юм. Жиллиан Андерсон уг киноны гол чимэг болсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Жүжигчин өдгөө 52 настай, одоо ч алдартай кинонуудад тоглосоор л байна.

 

19. Ноа Уайли – “ER”

© ER / Warner Bros. Television, © JEAN-BAPTISTE LACROIX / AFP / East News

АНУ-ын телевизийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн анагаахын тухай олон ангит кино болсон юм. 1994 онд эхлээд 2009 онд дуусжээ. Магадгүй ийм амжилтыг кино зохиол нь авчирсан болов уу, яагаад гэвэл бодит түүхээс сэдэвлэсэн анагаахын тохиолдлуудаар киног бүтээжээ.

“ER” киноны од Ноа Уайли доктор Картерийн дүрийг бүтээсэн, өдгөө 49 настай. Одоо ч гэсэн уран сайхны болон олон ангит кинонуудад тоглож шүтэн бишрэгчдээ баясгасаар л байна.

Та 90-ээд он болон 2000-аад оны үед ямар олон ангит кино үзэж байсан бэ? Таны хайрлаж явдаг ямар дүр байна?

17
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ГоёГоё
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Rentsen Hand

    Rentsen Hand

    2020/10/09 at 08:38

    P

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *