Нас гэдэг бичиг баримт дээр л байдаг тоо болохоос жинхэнэ хайр сэтгэлд юу ч саад болохгүй гэдгийг баталж чадсан 12 алдартай хосууд

0

“За, чи больж үз. Тэр бүсгүй чинь бүр охиноороо юм, ямар ч туршлагагүй л байж таараа”, “Тэр чинь хашир суучихсан хөгшин юм биш үү, хуучин харилцааны бөөн дурсамжтай л яваа байх даа” – энэ бүх эргэн тойрны хүмүүсийн ярих зөв, буруу зөвлөгөөнүүд. Биднийг ханиа яаж сонгох, яаж амьдрахыг минь заана. Хоёр хүн бие биенээ олж жинхэнээсээ хайрлаж байхад насны зөрүү үнэхээр тийм чухал юм гэж үү?

Нас гэдэг бичиг баримт дээр л байдаг тоо болохоос жинхэнэ хайр сэтгэл байхад юу ч саад болохгүй гэдгийг баталж чадсан од хосуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлдлээ.

Блейк Лайвли болон Райан Рейнольдс: 11 насны зөрүүтэй

© blakelively / instagram

Райан Рейнольдс гэргий Блейк Лайвлигаасаа 11 насаар ах гэдгийг маш цөөхөн хүн л гадарлах байх. Тэд үнэхээр аз жаргалтай хос, сошиал сүлжээгээр бие биеэрээ тоглож эрхлэнэ, хэдэн сая шүтэн бишрэгчидтэй хос. “Green Lantern” киноны зураг авалтын үер 2010 онд хосууд танилцжээ. Райан Рейнольдс тэр үед Скарлетт Йохнассонтой гэр бүл байсан хэдий ч тэд салсан юм.

2012 оны 9-р сарын 9-ний өдөр Блейк, Райан хоёр гэр бүлээ батлуулсан. Хосууд өнөөдөр 3 хөөрхөн охиноо өсгөн хүмүүжүүлж байна: Жеймс 6 настай, Инес 4 настай, тэгээд ой гарантай Бетти.

 

Харрисон Форд болон Калиста Флокхарт: 22 насны зөрүүтэй

© VALERIE MACON / AFP / East News

Жүжигчин бүсгүй Калиста Флокхарттай уулзахаас өмнө америкийн алдартай жүжигчин Харрисон Форд хоёр ч удаа гэр бүл болж үзсэн байсан юм. Тийм учраас тэд гэр бүлээ 2010 онд л батлуулахаар шийджээ, нэг ёсондоо 8 жил хамтран амьдарсны эцэст эхнэр, нөхөр болсон юм. Тэд өргөж авсан хүүгээ хамтдаа өсгөн хүмүүжүүлж байна.

 

Лейла Жорж болон Шон Пенн: 32 насны зөрүүтэй

© leilageorge / Instagram

Шон Пенн австралийн залуу жүжигчин Лейла Жоржтой танилцахаас өмнө хоёр ч удаа эхнэр авч байсан хүн: Мадонна бас Робин Райт. Насны их зөрүү бас өмнөх бүтэлгүй гэрлэлтийн түүх ч гэсэн Шон, Лейла хоёрт сайхан гэр бүл зохиоход саад учруулсангүй. Тэд 2016 оноос эхэлж болзож эхэлсэн гэдэг, тэр оныхоо 7 дугаар сард нууцаар хуримаа хийжээ.

 

Климент Жиро болон Робин Райт: 19 насны зөрүүтэй

© robingwright / Instagram

“House of Cards” болон “Santa Barbara” олон ангит киноны од Робин Райт хоёр ч удаа гэр бүл зохиож үзсэний дараа Yves Saint Laurent загварын ордны менежер Климент Жиротой аз жаргалтай гэр бүл зохиож чаджээ. Нөхөр нь түүнээс 19 насаар дүү. Жүжигчин бүсгүй Yves Saint Laurent-ийн нэгэн сурталчилгааны нэр нүүр болох үедээ ирээдүйн нөхөртэйгөө танилцсан түүхтэй. Жилийн дараа тэдний хайр дурлалын харилцаа эхэлж, харин 2018 оны 8 дугаар сард хосууд нууцаар сүй тавьсан юм.

 

Венсан Кассель болон Тина Кунаки: 31 насны зөрүүтэй

© vincentcassel / Instagram

Тэдний хайр дурлалын харилцаа жинхэнэ гэр бүл болно гэдэгт итгэсэн хүн тун цөөн. 50 настай францын алдартай жүжигчин бас дөнгөж загвар өмсөгч болоод байсан 18-хан настай охин. 2 жил болзож явсны эцэст тэд гэр бүлээ батлуулахаар шийджээ. Венсан, Тиан хоёр гэр бүлийнхээ гэрэл зургийг сошиалд байнга тавьдаг, хайр дурлалынхаа түүхээс бусадтай хуваалцах дуртай. 2019 онд тэд хүүхэдтэй болсон бөгөөд охиндоо Амазони гэсэн нэр хайрлажээ.

 

Сэм болон Аарон Тейлор-Жонсон: 23 насны зөрүүтэй

© Jen Lowery / MEGA / Mega Agency / East News

Британийн жүжигчин Аарон Тейлор-Жонсон ирээдүйн гэргийтэйгээ “Nowhere Boy” киноны зураг авалтын талбай дээр танилцжээ. Сэм кино найруулагч байлаа. Тэгэхэд Аарон дөнгөж 19 настай, харин Сэм 42 настай. Хагас жилийн дараа тэд сүй тавьснаа зарласан юм, харин 2012 нд хосууд гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ. Хосууд хоёр охинтой: Уайлду Рэй болон Роми Хиро.

 

Вуди Аллен болон Суи-И-Превин: 35 насны зөрүүтэй

© AFP / East News

Энэ хосын хайрын түүх яг л бразилийн олон ангит кино шиг. Учир юунд оршино вэ гэвэл, америкийн найруулагч Вуди Аллен эхлээд Миа Фэрроу-той болздог байсан юм. Жүжигчин бүсгүй өргөмөл солонгос охинтой – түүнийг Сун-И гэнэ. Хэсэг хугацааны дараа Миу, Вуди хоёр салцгаасан боловч Вуди болон Сун-И хоёрын хооронд шинэ харилцаа үүссэн байдаг. Ингээд 1992 онд 21 настай бүсгүй болон 56 настай найруулагчийн хооронд хайр дурлалын харилцаа тогтжээ гэж дэлхийгээр нэг шуугисан түүхтэй. Тэд нийгмийн дургүйцэлтэй хүчтэй тулгарсан хэдий ч өдгөө 20 жил сайхан гэр бүлийг зохион амьдарчээ. Тэд гэр бүлээ албан ёсоор батлуулсан юм.

 

Брюс Уиллис болон Эммэ Хемин: 23 насны зөрүүтэй

© PacificCoastNews / East News

Деми Мураас салаад олон ч сайхан хүүхэнтэй уулзаж болзож явсны эцэст Хатуу самрын зүрх сэтгэлийг британийн жүжигчин, загвар өмсөгч Эмма Хемин эзэмдсэн юм. Хосууд 2009 онд гэрлээд 3 жилийн дараа анхны охин Мейбел Рей нь төржээ. Удалгүй 2 жилийн дараа хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ – охиндоо тэд Эвилин Пенн гэсэн нэр хайрласан.

 

Кейт Мосс болон Николай фон Бисмарк: 13 насны зөрүүтэй

© Ralph / PacificCoastNews / BWP Media / East News

Британийн алдартай загвар өмсөгч хайртай залуугаасаа 13 насаар эгч. Николай фон Бисмарк нь герман язгууртан, гэрэл зурагчин. Кейт Мосс болон Николай фон Бисмарк нар 4 жил болзож байгаа бөгөөд энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хосууд гэр бүлээ батлуулахаар болсон тухай мэдээлэл ганц ч удаа гараагүй юм.

 

Алехандра Сильва болон Ричард Гир: 34 насны зөрүүтэй

© Stephen Smith / Sipa USA / East News

Ирээдүйн гэргий болох бүсгүйтэйгээ Ричард Гир дундын найзынхаа ачаар танилцжээ. Тэр үед Алехандра Сильва өмнөх нөхрөөсөө салахаар шүүхэд ирсэн байсан гэдэг. 3 жил болзсоны дараа хосууд гэр бүлээ батлуулсан юм. 2018 онд “Pretty Woman”, “Runaway Bride” киноны од жүжигчин маань 70 нас хүрсэн бол гэргий Алехандра нь 36 настай байжээ. Хосууд хүүтэй болж Александр гэж нэр өгчээ.

 

Граймс болон Илон Маск: 17 насны зөрүүтэй

© Charles Sykes / Invision / AP / East News

2018 онд америкийн тэрбумтан, SpaceX болон Tesla компанийн эзэн этгээд гаж сонирхолтой дуучин Граймсыг хайртай бүсгүйгээрээ сонгоход дэлхий дахин тэр чигээрээ шуугиж байлаа. Хөндлөнгөөс харахад тэд бие биенээсээ тэс өөр. Бүсгүй олон тооны шивээстэй, олны хүний өмнө гарч ирэхдээ сансар огторгуйн гэмээр хэв маягаар хувцаслана, бас Илоноос 16 насаар дүү гэж байгаа. Гэхдээ энэ бүх ялгаа хосуудыг аз жаргалтай амьдрахад огт саад болсонгүй, тэд анхныхаа хүүхдийг ч өлгийдөн авчээ — X Æ A-X12 («Экс Эш Эй Твелв» гэж уншина) гэсэн хачин нэр өгч бас шуугиан тарьж байсан удаатай.

 

Сандро Копп болон Тильда Суинтон: 18 насны зөрүүтэй

© Tinnefeld / Agency People Image/ East News

Бусдаас онцгой төрхтэй Британийн жүжигчин Тильда Суинтон болон Шинэ Зеландийн зураач Сандро Копп нар “The Chronicles of Narnia: The Lion, the Witch and the Wardrobe” уран зөгнөлт киноны зураг авалтын үеэр танилцжээ. Насны зөрүү тэдний аз жаргалд саад болоогүй юм (Тильда Сандрогоос 18 насаар эгч), тэд өдгөө 16 жил цуг амьдраад байна.

Хосуудын насны зөрүү ямар хязгаарт байх ёстой гэж та боддог вэ? Эрэгтэй нь заавал эмэгтэйгээсээ ах байх ёстой гэж та боддог уу?

17
БахархмаарБахархмаар
11
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
6
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2020/10/04 at 21:14

    sdas

  2. Мөнх Эрдэнэ

    Мөнх Эрдэнэ

    2020/10/06 at 23:04

    Hudlaash yg iim baidguul baihguu yu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *