
Энэ сарын эхээр Microsoft компани шинэ Skype орчуулагчаа танилцуулсан байна. Skype-ын чатад зориулагдсан энэхүү апп нь одоогийн цаг хугацаанд болж байгаа харилцан яриаг өөр өөр хэлнээс орчуулах аж. Калифорний Палос Вердест болсон Code Conference-ийн үеэр анх танилцуулагдаж, хүчин төгөлдөр болсон энэ технологийн танилцуулгын үеэр Microsoft-ын CEO Satya Nadella тайзан дээр Skype-ын дэд ерөнхийлөгч Gurdeep Pall-ыг дуудан гаргаж ирсэн байна. Gurdeep Pall герман хэлээр ярьдаг Microsoft-ын ажилтан Diana Heinrichs рүү видео дуудлага хийн ярилцжээ. Heinrichs эхлээд англиар мэндчилэхэд программ хэлийг таньж, дэлгэцийн доод талд герман хэл рүү орчуулсан тайлбар бичгүүд гарч байсан байна. Харин Pall-д хариулж буй түүний яриа германаас англи руу орчуулагдан гарч байжээ.
Системийн цорын ганц бэрхшээл нь өгүүлбэрзүйн алдаа боловч үүнийг шийдвэрлэж чадна гэж үзэж байгаа ажээ. [tweetable]Microsoft-ын зүгээс энэ оны сүүлээр Windows 8-ын хэрэглэгчиддээ Skype Translator-ын бета хувилбарыг хүргэнэ гэдэгтээ итгэлтэй байгаа[/tweetable] юм байна.








Зочин
2014/06/24 at 18:01
gadaad hariltsaanii menejeriin ajil gej bhgui boloh yum shiv dee tegvel
Зочин
2014/06/24 at 18:14
estoi l gaihamshig gej helj bolohoor shine tehnologi bn
Зочин
2014/06/24 at 18:24
delhii niitiin dayarshild tom noloo uzuuleh technology bolj chadna gej bodoj bna. uuniig dagaad delhii niitiin hariltsaa, medee medeelel, biznes geed buh l salbart mash tom ahits garch irne. harin sorog ur dagavar medeej bgaa l bh daa.
Зочин
2014/06/25 at 09:49
тэгээд моголоор орчуулуулах уу?